Дэндэв давчхан бөгчим гудаанд мушигралдсан урт дараалалд хөлс алдан жагссаар кассны ойролцоохь том толинд тулж ирлээ
Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүү хамаатан садангаараа гадаадад гарч тансаглах гэнэ.
Асар их алдагдал үүрэх дээрх болзлуудыг тулгахад “үгүй” гэж түс тас хэлж чадаагүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт авч Орос ахынхаа өөдөөс шууд “үгүй” хэмээж зориглодоггүй түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий.
Эдүгээ Төр Засгийг үхнэ гэвэл сэхнэ, сэхнэ гэвэл үхнэ гэж тэс хөндлөн зөрвөл хойч үедээ хүн шиг хүн үлдэх “нохой ардчилал” үүсчээ.
Лэгдэн өвгөний хөх борлог морь өтлөөд дун цагаан болчихов.
1990 оны үндэсний сэрлээр монгол бичгээ хэрэглэх давалгаа хуйларч, ардчилсан эхлэл бүрийг ёс мэт нэг бүрчлэн няцааж байсан нөхдөд эмзэглэх бас нэг хөндүүр нэмэгдлээ.