Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч шулах хятад хорон санаа гэдэг суртал дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг нь даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав.
Бичсэнээ сайтад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдвээр доромжлох болжээ. Зөнөхийн хувьд зөнөх нас минь аль эрт өнгөрсөн. Урт насалсан маань буруу болоод байна. Бичсэнээ уншихаар зөнөөгүй хүн шиг өөрт санагддаг нь миний буруу өтлөлтийг дэвэргэж буй чөтгөрийн дохуу юмсанж.
Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ?
“Даварсан хулгай даамжирсаар эх орны минь сүнсийг дуудчих вий дээ” гэж санааширсан нэгэн байхад, “Бүү хэрүүл өдөж улс төрж. Чимээгүй налайгаад сайхан тайвшир” гэх өөр нэгэн бий. Төрийн гэх том тогоотой хоолонд хушуу дүрж амжсан хүмүүсийн үг хоёрдахь нь биз.
#улстөр
#нийтлэл
Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийнэ гэдэг үг худал ажээ. Махаа өгөх Монгол бөхийж, мах авах Орос гэдийж байна. Орос баян орон болохоор Монголын махыг авахгүй байсан ч хотойхгүй. Харин ядуу Монгол 2 тэрбум орчим доллараараа Оросоос шатахуун, эрчим хүч импортолж, тарчиг сан хөмрөгөө гүвдэг тул жаахан махаа шавхаж өгөхөөр бөхийнө.
#эдийн засаг
#нийтлэл
Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн цаана бидний хэлмэгдэл оршдог. Зүүгээр хатгахад цус гардаг, сүхээр цохиход нулимс гардаггүй. Олноо гэсэн сэтгэлтэй, ХХI зууны шилдэг боловсролоос хүртсэн хэдийг маань хорлон сүйтгэгч гээд шоронд хорив. Энэ бүгд улстөрийн жингүйдсэн боловсролын хаялга шүү.