“Ардчилал”, “Хүний эрх”, “Эрх чөлөө” гэдгээ авчраад авто зам дээрээ сийлчихсэний гай. Лав ойрын арав хорин жилд арилахгүйгээр энэ нийгэмд асар том дарамт, асар их мөнгөн гарлага, хайран сайхан амь нас, асар их алтан цаг хугацааг чинь түгжрэл гэх энэ нэг гай тамгална. Мөдхөн сүйрэл болно, тэр гарцаагүй!
“Хатуу торгууль”, “өршөөлгүй торгууль”, “шийтгэлийн тогтолцоо” хэмээн нэрлэх тэр зэвсэг цаад өдүүлсэн хэргээсээ шалтгаалан их бага гэж байхаас байхгүй болно гэж хэзээ ч үгүй. Хэрэв зажилж явсан бохь, татсан тамхины ишээ ил хаявал шууд л $500. Зөвшөөрөлгүй газар тамхилбал $1000. Гай таараад Та галд амархан шатах хог метрон дотор хаячихвал $5000.
Монголчууд биднээр ажил хийлгэж, бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй нь босоосой сайжраасай, нарийвчилбал иргэн бүр мөнгөн орлоготой, тэр нь өсч үржиж байдаг, иргэн бүр өмч хөрөнгөтэй (харамлах хайрлах хэмжээнд) байгаасай, тэгсэн цагт тэр л Засгийн газар, эрх баригч түүхнээ мөнхрөн үлдэнэ гэдгийг Ли Куан Ю-гаар дахин жишээлэх гэж байна.
Хэрэв монголын өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага, олон түмний хүсэл, шүүмжлэлийг ажих аваас меритократ нийгмийг л хүсээд байх шиг.
Монголчууд ажил хийхгүйгээр үлгэн салган амьдраад болоод ирсэн буруу дадлыг зоригтой (улс төрийн зориг!) халж чадсан тэр л Засгийн газар түүхнээ мөнхөрнө. Тийм мөнхрөлийг Сингапурт буй болгочихсон учраас би сурталдаад байгаа юм. Цааш нь ч зөндөө бичихээр сэдэв надад байна.
Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар нь хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудъя!