Казахстан тэгсэн байна, ингэсэн байна гээд эшлээд бичээд байвал хэдэн арван хуудас болохоор юм. Тиймээс товчлоод Монголд хэрэгтэй жишээ сургамжаас нь бичье.
ШХАБ-ын хүрээнд хоёр гүрний цэрэг-стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа ч цэргийн холбоотон гэж хэн хэнээ нэрлэдэггүй, Оросын зүгээс ч зарим цэргийн шинэ техникийн худалдаагаа хориглодог, зэвсгийн наймаандаа оросууд сэтгэл түгших нь мэр сэр харагддаг.
Гуйлгачин амьдрал маань ханахыг мэдэхгүй өлөн хоосны сэтгэхүйг бидэнд суулгачихжээ. Ханадаггүй, арилдаггүй шуналын дэв, уутлахын дэв, өлөн тархи, өлөн нүд мөнхөд дагалддаг. Тийм нэгэн нийгмийн өвчин өнөөгийн Монголд байнаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийх хэлэлцээ, уулзалт, ажлын зоог айлчлалын гол арга хэмжээ байлаа. Түүнийгээ бүр давуулан хийлээ. Үүнд баярлана уу гэхээс шүүмжлэх үндэслэл огтоос алга хэмээн Кремльд уг уулзалтыг дэргэдээс нь харсан, мэдэрсэн ахмад дипломатч хүний хувьд би олзуурхан бичиж байна.
Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай, бас мөрөөдөж амьдрах ёстой хэмээн монголчууд ярих дуртай. Гэм нь манайхан, ялангуяа сэхээтнүүд хэтрүүлчихдэг. Эрх мэдэл, эд баялаг, өчүүхэн амжилтандаа сагасан үедээ омог бардам, сагсуу, дээрэнгүй болчихдог. Төрийн шагнал одон медаль, алдар цолны захад хүрчих юм бол тэнгэрийн амьтан болчих гээд байдаг гэмтэй.
Худалдан авах наад захын чадваргүй үй түмэн монголчуудыг яаа гэж ухуулах билээ. Төр ч цөхөрсөн, өөрсдөө ч цөхөрсөн, гадны зууш л болчихгүй бол гэсгээд нүдээ аниад сууж байхаас өөр гарцгүй.