Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Араншингийн тэсрэлт

Өөрчлөгдөнө гэдэг нь өнөө цагт зүс царай өөр болно, араншин төрх нь өөр болно, үндэс угсаа төрөл арилжина гэсэн үг биш юм. Бас хөрөнгө чинээтэй баярхуу болохыг өөрчлөгдөх гэхгүй.

Орос–Украин ба Монголын нийгэм

Хятадын Гирин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлалын салбарын цахим хуралд хэлэлцүүлсэн илтгэлээ анхны эхээр нь уншигчиддаа хүргэе.

ОРОСЫН ГЕНЕРАЛ ВЛАСОВ

Монгол Улсын тусгай албаны архивт тэдний тухай ямар ч албан баримт үлдсэнгүй, зөвхөн бидний мэддэгээр власовынхан гэхээсээ тухайн цаг үеийн барилга байгууламжийн объектын дугаараар “таван зуун тавынхан” (505) гэж л дууддаг байв.

Үндэсний аюулгүй байдлын дайсан

Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?

Янкуудад би өргүй!

Путин л биш бол хэн ч хэрэггүй гэсэн үхмэл үзлээ гэгээрүүлэх хэрэгтэй. Путины уналтыг дагалдаад амиа хорлочихож болохгүй шүү дээ. Орос орон мөнх, Оросын ард түмэн мөнх үлдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, өөр нүдээр олж харж, хоёр орны харилцаанд чадал чинээгээрээ тус болох хэрэгтэй.

Оросын талд зогсдог, гадаад бодлогоо эсэргүүцдэг монголчуудаа ойлгож хайрла!

Орос-Украины мөргөлдөөнд маш ихээр цэц булаалдан уур хилэнгээ Украин ба Өрнөд рүү гаргах аж. Ёстой ганц олдсоных гэсэн шиг тургиж байна. Хөөрхийс, ийм хүмүүс олон байна, ойлгохыг хичээгээрэй!