Ганц чаддаг нь хараал үйлдвэрлэх. Үйлдвэрлэсэн хараалаа шингээх сошиал ертөнц нээлттэй байна. Тийшээ урсгаад байх нь тэр, хараал ерөөлөө. Хөөрхий ойлгож байна, өөрөөp таашаал авах ямар ч хувилбар байхгүй хүн шүү дээ, тэр бол! Миний эргэн тойронд байна, хүний хорвоо юм чинь байж л байг. Би юм бодохгүй.
Өөрчлөгдөх дургүй гэдгийг нь би бүр сэтгэхүйн тодорхой жишээн дээр ойлгуулах гэж мучийдаг. Яагаад гэвэл өөрчлөгдөх дургүй гэдэгт хуучнаа асар ихээр гашуудан дурсан санагалзаж, шинэ юмыг, мэдэхгүй чадахгүйгээ дайсагнаж ханддаг монгол араншинг нь би дотроос нь олж хараад тэгж хэлж байна. Нэг нөхөр сошиалд ингэж шүлэглэжээ, би эшлэлээ. “Чаддаг нь хараал. Хийдэг нь хов. Хүсдэг нь мөнгө. Бүтээдэг нь ядуурал” гэжээ.
Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцсэн хүмүүс олонтаа. Тэднийг төлөөлж энэ нийтлэл бичигдлээ.
Ганц хөдөө ч биш, Монголын нийгэм тэр чигтээ хувьчлагдаад 33 жилийг чилийтлээ өнгөрөөчихжээ, монголчууд аа. Төрийн мэдэлд Төр, засаг нь л үлджээ. Төрийн мэдлийн аж ахуйнууд, сургууль эмнэлгүүд бас байнаа. Төр, засгаа тасралтгүй сонгож иржээ. Та бидний сонголт. Байж байгаа нь тэр учраас Төр рүү би дайрах гээгүй.
Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байна, тэр утгаар би дээрхи жишээнүүдийг нэрлэлээ.
Ерөөсөө хөгжлийн жам ёс гэж байна. Олон мянган жил хадгалж ирсэн монголын онцлогтой үндэсний хосгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хөгжлийн жам ёсны эсрэг цэх зогсоод байж чадахгүй болсон байна. Ядуурал, нийгмийн бухимдал, нийгмийн хямрал, нийгмийн тогтворгүй байдлын үүр уурхай болчих магадлалтайг хүлээн зөвшөөрөхөд сэтгэлгээний хоцрогдол гол саад болж байна. Гучин жил элдэв хямрал салахгүй байгаа чинь сэтгэлгээний хоцрогдлын бүтээл, тусгал нь шүү дээ!