Энэ гамшиг томхон сургамж болж хөдөөгийн ард түмэнд үлдээсэй гэсэндээ шинэ нийтлэлээ босгов. Гарчгаа ч тэгж авав. Гарчгаа задалж тайлбарлавал хэрэв малчид маань “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-д зарласан даруйд нь нэгдчихсэн бол ийм их малын гарлагагүй, эрсдэлгүй өвөлжиж болох байлаа гэсэн миний тэрслүү үзэл бодол юм шүү.
Цагаан сараар тийм “овгор” нэг нөхрийн яриа, үзэл бодол, дүгнэлт мөн ч их жин дардаг юм билээ. Сонгуулийн жил бол тийм нэг овгор нөхрийн нэрлэсэн, дэмжсэн, зааж өгсөнкандидат баараггүй олон санал авч чадна. Тэр гуай гэх тэр нөхрийнхөө амыг бултаараа харна. Үнэн зөвөө ялгуулах гэнэ, зүг чигээ гаргуулах гэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлжээ:–Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр төрийн айлчлал хийж байгаад талархаж байна. Энэхүү айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудас нээж, ирэх 50 жилийн харилцааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна. Монгол Улс, ХБНГУ-ыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм гэв.
Монгол Улс эдийн засгийн хувьд бат бэх болж, хөгжлийн хурдны замд ормоор байна. Дэлхийн дахины хөгжлийн хурдтай зуузай холбомоор байна. Түүндээ Европ дахь чухал гуравдагч хөрш Германыг зөв оновчтой, харилцан ашигтайгаар ашиглаасай гэж л бодож байна.
Шилдэг сонгодог нэгэн арга туршлагыг би УИХ руу хандуулан одоо бичих гэж байна. “Ардчилсан авилгат орнууд”-ын жагсаалтаас Монгол маань хасагдах нэг чухал арга зам байж бас болно.