Бат-Үүл

@batuul
190
нийтлэл
9,914,411
уншигдсан
6,769
сэтгэгдэл

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай” - АТААРХАЛ

Атаархал бол хүн төрөлхтөнд байдаг төрөлх араншин. Эволюцийн явцаар хүний ухамсарт, шуналтай адилхан бий болсон нэг модуль. Атаархал; ядуу нийгэмд байнга ил гарч арзалзаж байдаг бол харин амьдрал сайтай өндөр хөгжилтэй улсад аядуу л болсон төдий.

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай” - ШУНАЛ

Монголчууд бид, Монголоо хөгжүүлэхэд шаардлагатай гурван “муу” чанартай. Нэг дэх нь “шунал”, хоёр дах нь “атаархал”, гурав дах нь “зарчимгүй” гэгдэх чанарууд болой.

Сумъяабазар хотын хүүхэд мөн үү?!...

Нийслэлийн шинэ Засаг дарга Сумъабазарыг жинхэнэ хотын хүүхэд шиг сэтгэлээсээ ажиллаж Улаанбаатараа хөгжүүлж чадах уу, үгүй юу; хямрал нүүрлэхэд хотынхоо урсгал амьдралыг аваад явж чадах уу, үгүй юу; дефолт болбол хот хэмээх “эрдэнэсийн сан”-г хамгаалж чадах уу, үгүй юу мэтийн олон сорилт хүлээж байна даа!

Варварууд хотыг дахин 4 жил удирдана!

Тэгэхэд варварууд хотыг удирдаж байлаа.Хотын засмал замаар давхихад хөдөөний зам шиг тоос татуулаад л,салхинд хийсэн тэнэх бөгсний цаас хамар аманд наалдчих шахаад л,хөглөрсөн хогондоо дарагдсан гудамжаар золбин нохой хүүхэд барьчих гээд л,үерт туугдан урсах бохирын лаг нь бактерлогийн зэвсэг болчих дөхөөд л.

Хайр найргүйгээс гэр хороолол аварна!

Хашааныхаа газрын цэнийг ойлгохгүй газрын эзэд, хайр найргүй амьдардаг юм билээ. Хайр найргүй амьдарч байгаа нь: өөрсдийг нь биеэ үнэлэгч мэтхэн үнэлдэг олигархуудад хашрахгүй саналаа худалдаж байгаагаас нь харагдана; өөрсдийг нь дэндүү муухай доромжлоход хүртэл шилээ маажаад гэмшиж байгаагаас нь харагдана; өөрсдийнх нь сайн сайхны төлөө тэмцэхэд хүртэл мөнгө нэхэж байгаагаас харагдана.

Намайг гэр хорооллын Бат-Үүл гэдэг!

Монгол улс хөгжье гэвэл гэр хорооллыхондоо газар эзэд хэмээн хүндэтгэн хандаж, ​хөрөнгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах далайцтай үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Уул уурхайгаас олж байгаа таварын орлогын эх үүсвэрийг тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт манай гэр хорооллынхон Улсаа босгоод ирнэ ээ!