Үүлс зүмбэрлэж сэмэрсэн Их Тетоны цэнхэр уулсын сав газарт зэрлэг сарлагийн сүрэг бараадан идээшлэх өвөрмөц нэгэн гөрөөсөнд нүдний хараа өөрийн эрхгүй татагдана. Энэ болбоос Америкийн Вайомин мужийн уулархаг нутгийн нуга, гол мөрний сав хөндийг чимэглэсэн сэрээ эвэрт гөрөөс.
Орчин цагийн дэлхийг бүтээсэн архитекторчууд бол эртний нүүдэлчин улс гүрнүүд байсан гэж эрдэмтэн мэргэд өдгөө мэтгэлцэж байна.
Чингис хааны байгуулсан тал нутгийн их гүрэн бол өргөн уудам орон зайд хосгүй урт хугацаанд оршин тогтносон. Монголын эзэнт гүрний үед цаасны үйлдвэрлэл, блок хэвлэл, сумны дарь зэрэг нь Зүүнээс Баруун тийш дэлгэрч, мэдлэгийн тархалт хурдсаж, Европоос далай тэнгисийг эзэрхийлэх явц эрчимжсэн гэж Харл бичжээ. Тэрбээр “Орчин цагийн дэлхийн эдийн засаг бол монголчуудын үлдээсэн өвийн ачаар төрсөн юм” гэжээ.