Оюу толгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс цогцолжээ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг нэг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг.
Дэлхийн шилдэг зураг төсөл, инженерингийн шийдэл, тоног төхөөрөмжид суурилсан энэхүү нарийн төвөгтэй бүтээн байгуулалтыг манай үндэсний инженер, техникчид, ажилчид бүтээн босгосон нь бахархан тэмдэглүүштэй.
Байгалийн гоо сайхан, амьтны элдэв араншин, хүмүүний хүсэл сонирхол, уйгагүй эрэл, бие сэтгэлийн зүдрэл, билгийн хурц хараа хослон нийлж байж, сая дахин үл давтагдах эгшин хором зургийн хальснаа бууж, уран нийтлэлээр амилан, нэгэн давтагдашгүй бүтээл төрдөг ажээ.
2024 онд Мазаалай хамгаалах үйлсэд нэг тэрбум төгрөг төсөвлөж, мөн оныг "Мазаалай хамгаалах жил" болгон зарлаж буй тухай сайн мэдээ тархаж нүд, чих баясгав. Энэ нь манай улсын орчин цагийн түүхэнд мазаалай баавгайд зориулж төсөвлөсөн хамгийн том санхүүжилт болж буйг тэмдэглүүштэй. Энэхүү шинэ хандлагатай холбогдуулж “Өнөөдөр” сонины 2001 оны 3-р сарын 10-ны өдрийн дугаарт гарсан нийтлэлээ дахин толилуулъя.
Ханбогдын хөгжилд тэргүүлэх үүрэгтэй салбаруудыг шилж тогтоосны дотор нөөцөд тулгуурласан салбар (уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, гадаад худалдаа), бодлогод тулгуурласан салбар (мэдлэг, мэдээллийн технологи), хэрэгцээнд тулгуурласан дагалдах салбар (хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэр) орсон байна. Эдгээр салбарыг түшиглэж зүтгүүлбэл цагийн уртад Дархан, Эрдэнэтээс ч давж мэднэ.