Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Зүггүй бүтээл, чиггүй цуглуулга

Сүүлийн үед урлагийн бүтээл цуглуулах болсон, АПУ ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан Төрийн соёрхолт Ш.Чимэддоржоос тулгар эхийн нэгэн баримал худалдаж авсан юмсанж. Удалгүй мань уран бүтээлч П.Батсайханы өрөөний үүдэн зогсож байхтай таарсан хүн хэрэг зоригийг нь сонирхоход шинэхэн бүтээсэн нялх хүүхдийн барималаа санал болгохоор ирсэн байжээ.
#нийгэм #нийтлэл

Өв соёлын эрэл

Бид нэгэн цагт дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан хатирч сайн морьдыг, хацар гоо охидыг эх нутгийн зүг зөөж явсан. Гэвч илүү дутуу ачаанд дургүй нүүдэлчин зангаар ихэнхийг нь өдий хүртэл хадгалж чадсангүй.
#нийгэм #нийтлэл

Тооны сүүдэр

Энэ талын статистик мэдээллийг сайтар нягталж нийтэд түгээхгүй бол нийгэмд айдас төрүүлж мэдэхээр байна. НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгохоор тунхаглажээ.
#нийгэм #нийтлэл

Ногоон террор

Өнгөрөгч сарын 18-нд Хойд туйлын бүсээс нефть олборлодог “Газпром” компанийн “Приразломная” өрөмдлөгийн цамхаг руу Грийнпийс хөдөлгөөнийхөн дөрвөн хийлдэг завьтай дайрсан боловч ОХУ-ын эргийн харуулд баривчлагдлаа.
#нийгэм #нийтлэл

Монголын метал

Компьютер тоглоомын уршгаар өвөөгийнхөө наян насны найранд хоцорч ирсэн хүүг авга ах нь зураг авах ажлаар “шийтгэжээ”. Шийтгэл нь шагнал болж аппараттай хоцорсон жаал удалгүй сонирхлоо дагаад амьд хөгжмийн тоглолт алгасалгүй зураг авч эхлэв. Таалагддаг хамтлагуудынхаа цомгийг бүтээх санаа нь явсаар Mongolian metal heads төсөл болж, ноднин ажилдаа оржээ.
#нийгэм #нийтлэл

Тогтвортой байдлыг том харъя

Бид бажигдаж байна. Гэхдээ бас бүгд биш л дээ. Ухаан нь, Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачилсан МАН-ын генсек Г.Занданшатар улсаа хөгжүүлэх хөтөлбөр гаргаад завгүй суугаа гэнэ.
#нийтлэл #эдийн засаг