МАХН хэний тулд оршино вэ?
Сүүлийн хэдэн өдөр МАХН маш олноор нь гишүүн элсүүлэх мэдээ хэвлэлээс салахаа болив. “Ганцхан барилдах сонирхолтой” гавьяат тамирчин бүсгүйг гэнэдүүлж намын батлахаа атгуулсан хэрэг ч гарлаа. Цаашдаа чухам хэн хэнийг тулгамдуулахыг одоогоор хэлэх эрт байна. Сонгууль болох яагаа ч үгүй атал улс төрийн нам ийн идэвхийлэхийн шалтгаан юунд байна вэ?
Мыли гуси лапки
В луже у канавки.
Один - серый,
Другой - белый,-
Спрятались в канавке
Орос ардын дуу
Сүүлийн хэдэн өдөр МАХН маш олноор нь гишүүн элсүүлэх мэдээ хэвлэлээс салахаа болив. “Ганцхан барилдах сонирхолтой” гавьяат тамирчин бүсгүйг гэнэдүүлж намын батлахаа атгуулсан хэрэг ч гарлаа. Цаашдаа чухам хэн хэнийг тулгамдуулахыг одоогоор хэлэх эрт байна. Сонгууль болох яагаа ч үгүй атал улс төрийн нам ийн идэвхийлэхийн шалтгаан юунд байна вэ?
“Бүх ард түмний их хуралдай” ТББ-ын тэргүүн М.Ганзориг нар МАХН-ыг тараалгахаар Дээд шүүхэд өргөдөл гаргаснаа дуулгах гэж хэвлэлийн хурал зарлажээ. Гэвч түүнийг нь МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхтөр тэргүүтэн бусниулав. Мөнгөө төлөөд хийх гэсэн хурлыг нь үймүүлэгчдийг “МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн үүрэг өгч явуулсан гэдгийг нотлох хүн бий” гэж М.Ганзориг ярьж байна. Энэ болоод бусад зүйлийн талаар тодруулахаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас хүссэн боловч хариу өгсөнгүй. Харин М.Ганзориг нар Намын тухай хуулийн 23.2-т заасан үндэслэлээр МАХН татан буугдах ёстой хэмээн үзжээ. Тэнд бичсэнээр “үндэсний эв нэгдлийг задлан бутаргах” үйлдэл гаргасан бол Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаж намыг улсын бүртгэлээс хасах учиртай юм. 2011 онд МАХН-аас зарласан “15 олигархи” гэгчийг М.Ганзориг ард түмнийг бие биенийх нь эсрэг турхирсан үйлдэл болсон хэмээн үзсэн аж. Баян ядуугийн ялгаа холдож, нэгнээ үзэн ядах нь нэмэгдэж байгаа өнөө цагт тэдний үндэслэл зөв ч байж мэднэ. Гэхдээ үүнийг Улсын дээд шүүх л эцэслэн шийдэх учиртай.
Хэвлэлийн хурлыг нь тасалдуулсан явдлыг М.Ганзориг “фашист үйлдэл” хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр “Гитлер ч анхандаа социал-демократуудын хурал чуулганыг ийм маягаар тараадаг байсан” гээд Улсын дээд шүүхэд мэдүүлэх бас нэг зүйл нэмэгдсэн гэж байна. Дээрх хуулийн заалтад мөн “фашист хэлбэрт шилжсэн бол” гэдэг утга ч бий. Өдөр бүр шахуу хэн нэг хүн рүү, эсвэл аль нэгэн байгууллага руу дайрсан маягтай болж өнгөрдөг хэвлэлийн хурлыг үймүүлэхэд МАХН ихэд анхаарсныг харвал М.Ганзориг нарын үндэслэлийг ноцтойгоор тусгаж авчээ. Бас асуудлыг сарниулж, олон нийтийн анхаарлыг өөр тийш татах гэж оролдсон бололтой. Тус үйл явдлын маргааш МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дээрх нэхэмжлэлийн талаар бараг дурссангүй. Харин хэвлэлийн бага хурал зарлагчид хэн болохыг тайлбарласан нь үнэндээ ховын чанартай байлаа. Ар араасаа болсон хэвлэлийн хурлаас хойш ард түмэн “МАХН-ынхан хоорондоо зодолдож байна” гэдэг ойлголттой үлдэв. Үүнийг олон нийтийн сүлжээгээр тарсан бичлэгийн гарчигаас тодорхой харж болох юм. МАХН-ынхан санасандаа хүрэв бололтой, гэхдээ хэзээ нэгтээ Улсын дээд шүүх хуралдах учиртай.
Нам дотроо нөлөөгөө алдсан Н.Энхбаяр хуучин нэртэй шинэ нам байгуулсан юм. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сард таван нам, 17 иргэний хөдөлгөөнийг нэгтгэсэн “Шударга ёс хөдөлгөөн”-ийг сонгуульд хамтарч орооч хэмээн ятгажээ. Гэхдээ Сонгуулийн шинэ хууль олон намын эвсэлд сөргөөр нөлөөлөх тул дээрх нам болоод хөдөлгөөний гишүүдийг МАХН-даа элсүүлж жагсаалтад багтаахаар ярьсан байна. Сонгуулийн дүн гарахад МАХН дөрвөн тойрог, долоон мандат авснаар УИХ-д 11 суудалтай боллоо. Өнөөгийн хэрүүл тэмцэл чухам эндээс эхэлсэн юм. МАН-аас сонгуульд оролцох боломжгүй басхүү хөрөнгө орлогын түүхээ Н.Энхбаяраар “бичүүлсэн” хэсэг нөхөд гүйж ирээд МАХН-ын мандатаар УИХ-д сууцгаасан. Тэнд суух төдийгүй сайд болцгоожээ. Энэ хооронд МАХН-ын дарга Н.Энхбаяр гэмт хэрэгтэн болох нь гурван шатны шүүхээр тогтоогдож, ял сонссон учир М.Ганзориг нар бялуу хуваах талаар хэнтэй ярих нь тодорхой хоцорсон аж. Гэхдээ М.Ганзоригт ШӨХТГ-т хэлтэсийн даргын ажил өгсөн аж. “Хойноос ирэгсэд” МАХН дотор зонхилогч болж, тоглолтыг гартаа авсан 2013 онд М.Ганзориг МАХН-ыг “Гэр бүлийн нам” гэдэг дүгнэлт хийхийн сацуу төрийн албаа ч өгчээ. Түүний хэлж буйгаар МАХН Н.Энхбаярын буюу Ч.Улаан, О.Чулуунбат, Б.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар; О.Цолмонгийн буюу З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян нар мөн Н.Батшугарыг тойрсон найз нараас бүрдэх гурван үндсэн хэсэгт хуваагддаг аж. Тэдний ихэнх нь албан тушаалд хүрч, ямар нэг хэмжээгээр бялуу хүртэцгээжээ.
Уучлалаар шоронгоос суллагдсан Н.Энхбаяр Солонгосын Сөүл хотод суугаа. Ялын хугацаа нь дуусаагүй түүний тухай мэдээ харин Монголын хэвлэлээс огт салалгүй явсаар өнөөг хүрлээ. Н.Энхбаяр буддын хийдэд шавилан суужээ, Н.Энхбаяр буддын хөлгөн судар орчуулж байна, Н.Энхбаяр Солонгосын поп одтой амьдарч байна, Н.Энхбаяр удахгүй О.Баасанхүүгийн оронд УИХ-д суух гэнэ, Н.Энхбаяр ирээд Б.Тэрбишдагвын оронд Шадар сайд болно гэхчлэнгийн худал цуу дуусахгүй. Энэ бүхнийг харвал өөрийгөө байнга сануулахын төлөө Н.Энхбаярын бодож олсон тоглоом гэдэг нь илэрхий. Гэхдээ жирийн иргэдэд, ялангуяа МАХН-ын үнэнч гишүүдэд горьдлого төрүүлж дөнгөнө. Уул нь Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан үндэслэлээр Н.Энхбаяр төрийн жинхэнэ албан тушаал хаших эрхгүй этгээд. Аль ч намд байдаг чин үнэнч гишүүд нь даргынхаа сонссон ялыг “хэлмэгдүүлэлт” гэж үзэх бөгөөд МАХН-ын цагаан байранд бүгсэн хүмүүст хэдийнэ дургүй болжээ. Тэд Н.Энхбаяр нэг л өдөр ирж тэр бүхнийг засна гэдэг итгэлээр түүнийг хүлээдэг. Ам дамжсан яриагаар Н.Энхбаяр, О.Цолмон хоёр үнэнч гишүүдээ хашаандаа хүн ойртуулдаггүй галуутай зүйрлэдэг гэнэ.
Энэ намын тамга Н.Энхбаяр дээр, Сөүл хотод байдаг гэдгийг өдгөө бид мэдэх болжээ. Намын удирдлагууд нь даргыгаа эргэх нэрээр хурал хийж, тушаал шийдвэр дээр гарын үсэг зуруулж тамга даруулдаг аж. Тамгаа намынхаа цагаан байранд залбал өөрт нь ямар аюул учрахыг тэрбээр гадарлаж байгаа. Эрх мэдлийн төлөөнөө өөртэй нь нэгдсэн улс нэг л өдөр намын их хурал гээчийг зарлаад Н.Энхбаярыг албан тушаалаас нь хагацуулбал түүний бүх тулгуур нуран унана. Харин тэднийг шахаж МАН дээр очуулан эргээд нийлье гэхдээ Н.Энхбаярыг ялаас чөлөөлөхөд тусал. Бас ирэх сонгуулиар Э.Батшугар нарын хүмүүсийг жагсаалтад дээгүүр бич гэдэг санал тавиулаад хамраа тас цохиулсан. Ингээд Б.Тэрбишдагва нар АН дээр очиж биднийг битгий засгаасаа гаргаарай. Бид МАН-ын саналыг хувааж өгье гэдэг зүйл ярих боломжтой. Үүний нотолгоо нь саявтархан Говь-Алтайд болж өнгөрсөн орон нутгийн сонгууль болсон билээ. Тиймээс ч Б.Тэрбишдагва “АН хэлсэндээ хүрсэнгүй” хэмээн гомдолж яваа юм. Т.Билэгт, Г.Буяндорж, Т.Энхболд нар өнгөрсөн намар АТГ-т шалгагдсан бөгөөд тэндээс Н.Энхбаяртай холбоотой хавтаст хэрэг дахин бүрдсэн гэдэг. Тиймээс “Н.Энхбаяр мөд Монголд хөл тавих эрхгүй болсон хүн” гэж М.Ганзориг ярьж байна.
Өөрт нь таалагдаагүй бүхнийг “шударга бус” гэж тодорхойлдог ард түмнийг гагцхүү “шударга ёс” гэгчээр өөртөө татах зорилготой МАХН-ынхан хөдөөг зүглэжээ. Тэд очсон газар бүртээ “Н.Энхбаяр дарга нарын тухай өдөр бүр утсаар асуудаг” хэмээн ярьцгаах аж. Н.Энхбаяр өдөр бүр утсаар ярьдаг нь үнэн байж болох авч ард түмний амьдралыг бус ялаас мултрах ая таатай боломж л хайдаг болов уу. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж явахдаа цуглуулсан гэгддэг хэмжээ хязгааргүй хөрөнгөө хэрхэн авч үлдэх талаар боддог гэвэл үнэнд хавьгүй ойр юм. Хэдий тусдаа амьдарч байгаа ч дундын хөрөнгө хийгээд үр хүүхдийнхээ төлөө эргээд “нэгдсэн” Н.Энхбаяр, О.Цолмон хоёрыг хувь хүн талаас нь буруутгах ямар ч аргагүй юм.
бодмоор асуудал
Зочин
Д.Батбаяр танаа
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Ganaa.mn
tgt
tgt
niitlegjid
niitlegjid
uugaa
de.
Зочин
!
үндэсэрхэг
өнөр
Зочин
Zochin
Зочин
иргэн
Зочин
irgen
Зочин
жаа
Зочин
Зочин
Зочин
niitlel gej doromjlol bndoo
zochin1
Зочин
Зочин