Ер нь бол байна аа, өмнөх сайдууд яагаад чаргууцалдаад байна вэ? гэвэл булсан жаахан мөнгөө гүйцээж авах гээд л мачийгаад байгаа юм шүү дээ! Ингээд бодохоор Засгийн газар ойрхон солигдох нь идэж уугчдын мөнгийг тасладаг сайн талтай ч юм шиг...
#улстөр
#ерөнхий сайд
Алдарших нэрээ ч үлдээлгүй нуугаад
Амиа өргөсөн баатруудын
Алдар суут нууц түүхийг
Алаг сүлдэндээ хадгалсаар...
Асуудлыг ердөө явцуу тойрог дотроо хараад АН гэсэн хүрээлэл дотор би л ганцаараа байх ёстой гэх дарангуй бодолд идэгдсэн хүн хол явдаггүйг одоо харж байна.
Аливаа хувьсгал, эргэлтэд ялангуяа жижиг буурай орныход гадны нөлөө зайлшгүй тусдаг. Одоо жишээ нь “40 их наяд төгрөгийн хулгай хийсэн” тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаажин тарж байна. Тайваний хэвлэл үүнийг бүр ч сайхан монтажтай цацаж байна. Барууны агентлагууд “Ройтерс”, “Дойче велле”-гийн мэдээнүүд ав адилхан гарчигтай цацагдаж байна. Энэ бүхнийг нэгтгэх ганцхан газар бий! Тэр нь “Рио Тинто!”