Баатархуяг

@baatarhuyag
238
нийтлэл
10,580,430
уншигдсан
9,088
сэтгэгдэл

Төвдөд аялсан тэмдэглэл-3

Өглөө босч шүршүүрт орж сэргээд гарлаа. Самадийн хийд, Сэра хийд үзэх юм. Монголчууд эргэл мөргөлөөр явахдаа Төвдийн Гандан, Сэра, Дашлхүмбэ, Бэрээвэн хийдэд мөргөдөг байсан тул лав л “хагас буддист” мань мэтэд сонирхолтой аялал болох нь ойлгомжтой.
#чөлөөт цаг #нийтлэл

Төвдөд аялсан тэмдэглэл-2

Төвдөд аялах хүн Бээжингээс жуулчны компаниар дамжиж аялах ганц л боломж байна. Шинжаан, Төвдөд хяналт чанга, хаалттай тогтворгүй бүс учраас гадныхныг олноор оруулахыг хүсдэггүй бололтой. Хүмүүсийн ярих нь Шинжаан явах Төвд явахаас хэцүү гэнэ. Ер нь Хятадын цөөнх үндэсний автономит мужуудаар чөлөөтэй явах боломжгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Төвдөд аялсан тэмдэглэл

Орой утсаа үзтэл Магнай “Хамт Кайлас явах уу?, хөгшөөн” гэсэн мессеж ирүүлж. Мань эр л нэг оккульттэй зуу татангаа сонин хачин ярьж байгаад гэнэтийн санаа төрж дээ гэсэншүү юм бодоод тоосонгүй. Гурав хоногийн дараа ахиж яриад “Миний саналыг бодож үзэв үү хөгшөөн” гэж байна.
#нийгэм #нийтлэл

Золиос ба хүлээс-2

Эртний үгэнд “Ухаан ихэдвэл сэтгэл дутна, сэтгэл ихэдвэл ухаан дутна” гэдэг. Өнөөдөр монголчууд ухаан сэтгэлийг тэнцүүлэх бус аль нэгийг сонгохоос өөр гарцгүй болов. Өршөөлийн хуулийн хоригийн тухайд ярьж байна.
#нийгэм #нийтлэл

Богд тодорсон уу?

“Хүрээнийхэн” Даншиг хийж улс даяар сортойж байна. Иргэд наадмын сайхан, сүр жавхланг гайхаж, бөхийн цолын эрэмбэ, дарааг анхаарч байна. Даншгийг зөвхөн манай монголчууд найр наадмын хэмжээнд анхаарч байгаагийн зэрэгцээ бусад монголчууд, хөрш улсууд, дэлхийн буддын шашинтнууд ч анхаарч байгаа.
#нийгэм #нийтлэл

Баганагүй өргөө, хаалгагүй хотын тухай

“Нэрээ гологсод” өгүүллээ бичихдээ Улаанбаатарын бэлгэдлүүдийн тухай нэг юм байгаа гэж бичсэнээ саяхан санав. Компүүтрээ ухаад үзтэл нөгөө нэг юм нь байж байна. Амласан ёсоор эхний хэсгийг та бүхэнд хүргэж байна.
#нийгэм #нийтлэл