Трамп бол задгай яриатай, зан характерийн хувьд тогтворгүй, санаанд нь орж ирсэн болгоноо шүүж тунгаалгүй шууд цацдаг нэгэн. Энэ нь түүнд олон дайсан төрүүлсээр ирсэн, АНУ-ын улс төрийн дотоод тэмцэлд амархан ашиглагдсан. Гэхдээ тэрээр АНУ-ын Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчсөн тохиолдол үгүй. 2020 оны эцсээр сонгуулийн маргааны асуудлаар Вашингтонд бөөн үймээн дэгдсэнд түүнийг буруутгадаг ч шүүх үүнийг нотолж чадаагүй. Америкийн төрийн тогтолцоо нэг хүнээс, тэр дундаа хэн Ерөнхийлөгч болсноос хамаардаггүй. Трампыг Оростой холбоотой тухай шуугиан гараад эхэлмэгц түүнийг Оросын талаар шийдвэр гаргахыг нь Конгрессоос шууд хориглож байсан. Ерөнхийлөгч парламентаас маш олон талаар хамааралтай. Ерөнхийлөгч хувь хүний хувьд фашизмыг ч, коммунизмыг талархдаг байлаа гээд түүнээ Америкийн нийгэмд хэрэгжүүлэх бололцоогүй. Америкийн Ерөнхийлөгч америкийн ард түмнээс маш х хамааралтай, учир нь тэднээс сонгогддог.
Бид биенээ дагаж хуйлран нийтээрээ хорин жил балайрцгаалаа, одоо цөмөөрөө амьдралаа бодоцгооё, тэгэх үү?!
Өнөөдөр Монголын өнцөг булан бүрээс энэ гурвалжин руу шилжих хөдөлгөөн хийгдэж байгаа нь нууц биш. Явган нүцгэн, машинтай морьтой, малтай гэртэйгээ, Увсаас, Архангайгаас, Завханаас... Хэрэв зохиомлоор буй болгосон мөнөөх гурван зуу гаран сумдаа барьж байх гэж гаргаж байгаа их хөрөнгөө энэ гурвалжин руу хандуулуулбал Дархан, Эрдэнэтийг хэд дахин томруулан тэлж болохсон. Нэг талаас хүмүүсийн амьдралын чанар дээшлэнэ. Хүүхэд сургуульд, хүмүүс эмнэлэгт илүү ойр болно. Чанарын дээшлэлтийг хэн ч маргахгүй биз. Илүү соёл урлагт дөт болно. Хүнийг заавал алслагдсан суманд хүчээр зовоож байх хэрэг хэн хэндээ бийсэн бил үү! Нөгөө талаас улсын зарлага хамаагүй багасна. Сумын төв дээр сурч байгаа хүүхдийн өртөг хотынхоос хэд дахин илүү байна. Сумын төвд нэг айлд очиж буй цахилгааны өртгийг том хотынхтой зүйрлэх арга бий юу? Зам харгуй, тээврийн зардлаа бодолцвол толгой эргэж гүйцэх байх.
Аргентинд тэргvvн хатагтай нь Ерєнхийлєгч болжээ. Ардчилсан сонгуулиар гарч ирж буй хэрэг. Шинэ vеийн Аргентинд болж буй гурав дахь тохиолдол нь.
#дэлхий дахинд
#нийтлэл
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Одоогоос 20 жилийн өмнө Залуучуудын Холбооны тухайн үеийн удирдлагын хүсэлтээр Монголын залуучуудын эрмэлзэх есөн зүйлийг би бичиж байсан.
#нийгэм
#нийтлэл