Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ПОПУЛИЗМД ИДЭГДЭХҮЙ

Цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгодог.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЗАДРАЛ БА ХАЙДУ

Хайдугийн гол зорилго нь Өгэдэйн ордыг Их Монголын бусад улстай дүйцэхүйц улс болгон байгуулах хүсэл эрмэлзэл байв. Хайдугийн бий болгосон улс нь Цагадайн хаант улсад онцгой байр суурьтай байсан ч, гол сул тал нь Юанийн их хаантай энх тайван тогтоох боломжгүй байв. Хайдугийн улс төр, цэргийн чадвар нь Цагадайнн хаант улсын нөмөр дор бие даасан Монгол улсаа байгуулж, тогтворжсон ч, нас барсных нь дараа Өгөдэй улсын тусгаар тогтнолыг үргэлжлүүлэх баталгаа хангалтгүй байв. Хайдугийн залгамжлагчид эцэг шигээ нөлөөгүй байсан тул үхснээс нь хойш арван жилийн дотор улс төрийн ихэнх эрх мэдлээ алджээ

УУЛЫН ӨВГӨН АЛИ ХАМЭНЭЙ

Уулын өвгөн гэх террорист улс санаачлагчийн тухай домог ам дамжин яригддаг байсныг Хятад руу аялах замдаа сонссон Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо хэлж бичүүлснээр Хасан ибн Саббахыг хүн төрлөхтөн мэдэх болжээ. Марко Пологийн хэлснээр Сабба шавь нартаа дарс, үзэсгэлэнт олон хури, хиймэл цэцэрлэг үзүүлж, энэ бол диваажин бөгөөд хэрэв тэд түүний хүслийг биелүүлбэл тийшээ очих болно гэж үнэмшүүлжээ.Ийнхүү цаашид 200 жил үргэлжлсэн аймшигт террорист байгууллага үүсгэн байгуулагдах гараа эхэлсэн гэдэг.

Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс, эрүүлийг хүсвэл мөнгөө төл

Монголын эрүүл мэндийн салбар болбоос... ёо ёо-ёо, шал дургүй хүрчихлээ. Өнөөгийн Монгол орны социалист эрүүл мэндийн салбар үнэ төлбөргүй.
#нийгэм #нийтлэл

Хиагтыг чөлөөлсөн нь

Зөвлөлтийн Шинжлэх ухааны академи эрхлэн удирдаж 1954 онд “История Монгольской народной республики” хэмээх Монголын түүхийн ном орос хэлээр хэвлүүлсэн нь Монголын түүхийн орчин цагийн бичвэрийн хатуу эх загвар болон тогтсоноор 70 жил боллоо. Энэ бүтээлийг хоёр жилийн дараа монгол хэлээр орчуулсан ба үүнээс хойш энэ нь монгол түүхчдийн эх загвар болон тогтсон юм. Улмаар үзэл суртлын хувьд намын болон улсын түүх бичлэгт үүнээс гажих эрхгүй тул өгөгдсөн загвар дотор багтаан улам баяжуулах болсон билээ. Энэ нь бага дунд бүрэн дунд сургуулийн сурах бичигт шингэж, их дээд сургуулийн заавал уншиж судлан цээжлэх, түүнээ шалгалт шүүлгээр баталгаажуулах мөрдлөг болжээ.

ЧИНГИС ХААНЫ НУТГААР

Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.