Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЖИЧ: ЯАРАЛТАЙ МӨНГӨ ЯВУУЛ

Дуртай зохиолч Шукшинийхаа бас нэг хөөрхөн өгүүллэгийг орчуулчихлаа. Мартсанаас энэ сарын 12-ы өдрөөс Youtube-ээр Монголчуудын түүхийн сэдэвт 25 цуврал лекцийн анхны дугаар гарна.

ЗУУРДЫН СЭТГЭЛ

Дууг амилуулсан хүн нь Япон даяар алдартай Ёко Кон. Тэрээр 1968 онд Pinky & Killers чуулгыг байгуулсан эмэгтэй. Зуурдын сэтгэл сингл нь анхны жилдээ 2.4 сая бордлогдож бараг рекорд тогтоож байв. Чухамдаа энэхүү эгшин зуур алдаршсан рок поп дуунд тулгуурлаж адил нэрээр кино бүтээжээ. Киноны ачаар дуу Монголд түрэн орж ирсэн юм. Дуу ч мөн Монголд тэр даруй хит боллоо. Гадаад битгий хэл монгол дуу ч урьд хожид ингэж бүхнийг хамарсан хит болж байсан түүх үгүй. Ялангуяа хүүхэд залуус сонсголоороо тогтоосноороо энэ дууг япон хэлээр дуулна. Аль зэрэг зөв хэлж байсныг мэдэхгүй, юутай ч “ко ино кэсэцү” гэсэн дахилтыг бүгд тогтоосон байсан. Хүүхдийн урлагийн үзлэгт энэ дуу их дуулагдана. Хөрөнгөтний дуу дууллаа гэсэн хэрүүл матаас гарч байсангүй.

Чөлөөлөгдсөний баяр

1989 оны 6-р сарын 4-нд Польшид анхны чөлөөт сонгууль боллоо. Коммунист оронд болсон анхны чөлөөт сонгууль. Ерөөсөө коммунист ертөнцийн бүхий л түүхэнд шүү дээ.
#улстөр #нийтлэл

ТҮҮХИЙГ ХЭН БҮТЭЭДЭГ ВЭ?

Ялагчид өөрсдийн хэрхэн "баатарлаг" байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм. Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ. Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.

РИО ТИНТОГ МОНГОЛООС ШАХАЖ ГАРГАЯ

Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно. Эв нэгдлийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, хүний болон ард түмний мөн чанарын хувьд ч

ГЕНЕРАЛ МАЛАФЕЙКИН

Бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ оны баярын өдрүүдийг гэртээ өнгөрөөх, зурагтаас уйдах зарим нэгэнд нь зориулж уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Шинэ оноо сайхан угтаарай. Баабар ёслов.