Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

КИЕВИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН (2)

Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа гэгч анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.

Урагшгүй ноёны ухаангүй зарц нар

Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна.
#улстөр #нийтлэл

МОНГОЛД АРДЧИЛЛААС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.

УУРТАЙ БААВГАЙН ӨЧИЛ

Дэлхийн II дайны түүхийг мушгин гуйвуулж, түүхийг санаан зоргоороо "шинэчлэн зохиосон" Путины бичвэрт зориулж бичсэн энэ шүүмж хоёр жилийн өмнө анх хэвлэлд гарсан юм. Энэ хооронд шүүмж маань мундахгүй олон хэлээр орчуулагдан тарсан. Нийт хүн төрөлхтний эсрэг бузар дайн өдөөсөн Гитлерийн Германыг эвссэн ард түмнүүд нэгдэж даран сөнөөсөн ойн өдөр болж байна. Энэхүү шударга эвсэлд Монголын ард түмэн ч нэгдсэн юм. Энэ бол манай дэлхийн нийт улс гүрэн, ард түмний хамтын ялалт байсан. Үүнийг хэн нэгэн, аль нэг улс үндэстэн дангаараа өмчлөн бүх гавъяаг биедээ наах нь харин шударга бус хэрэг.

БУРХАНД ХАЛДАЖ БУГИЙГ НҮЦЭГЛЭГЧ

... Хүүхэд гэдэг амьтны өмгөөлөл хамгаалалгүй байдал, явах газар, очих хүнгүй тэдний сахиус шиг ариун итгэмхий зан тамлагчдын хорхойг хүргэдэг, тэдний бузар цусыг дэвэргэдэг. Шуламд хувирсан хүн даялангуяа хүүхэд тамлах дуртай. Өмгөөлөл хамгаалалгүй, ядарсан буурай болгоныг тамлаж бахаа хангадаг эрлэг...

ГАГЦХҮҮ ЦАГ ХУГАЦАА Л БҮХНИЙГ ЗАСНА

Хорь гаруй жилийн өмнө сонинд өгч байсан ярилцлагаа оллоо. Урьд нь тэр сониноос өөр дахиж хаана ч хэвлэгдээгүй ярилцлага байна. Зүгээр л сонируулж байна. Цаг хугацаа улирах хэрээр нийгэм ч их өөрчлөгджээ. Хүмүүсийн орчиноо үнэлэх үнэлэмж ч их өөрчлөгдөж.