Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

THE 14th DALAI LAMA , THE 11th PANCHEN LAMA, AND THE 9th JEBTSUNDAMBA

Now, 26-year-old Panchen Lama is the deputy chairman of the Chinese Buddhist Association. However, the Dalai Lama's institution disapproves and firmly opposes it. As for the devotees who follow the Gelug school of Tibetan religion, there are places like Mongolia, Bhutan, in China-Inner Mongolia, Tibet; in Russia-Kalmyk, Buriat, Tuva,; in India-Ladakh,; in Nepal-Shirva. None of them allow New Panchen Lama. Last year, the Embassy of China in Mongolia met with some leaders of the Buddhist community in Mongolia. It proposed cooperation and exchange between the religious organizations of the two countries through cultural exchanges. At the invitation of the Chinese side, some representatives of the Mongolian religion visited the Panchen Lama during their visit to Beijing. However, none of the Gandan Monastery representatives, the main temple in Mongolia, participated in the event.

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Жич: Цагдаа бол өгөгдсөн хуулийн хүрээнл нийгмийн хэв журам сахиулагч. Мэдээж, цагдаа суралцах хугацаандаа хууль сайн судалсан байж таарна. Гэхдээ хууль сайн мэддэг байгаад ч энэ нь эрх зүйн шинжлэх ухаанд суралцсан гэсэн үг биш. Эрх зүйч ба хууль сахиулагч хоёр нь тусдаа мэргэжил. Хаана ч тийм л байдаг. Гэтэл олон удаагин сайд Нямдорж энэ хоёр тусдаа мэргэжлийг нэгтгээд цөмийг нь “хуульч” болгож орхисон. Тушаал гаргаад л болоо? Хувийн шалтгаан түүнд байсан хэрэг. Ингээд сайхан бантан болсон доо. Хэв журам сахиулагчид маань одоо хуульч, мөрдөгч, өмгөөлөгч, тагнуул, наториточ, хуяг, захирал, зохицуулагч, багш, гишүүн, улстөрч, цэргийн дарга, эксперт, прокурор, шүүгч… гээд бүх төрлийн универсал мэргэжилтэн болж мэдэхгүй чадахгүй юмгүй болсон.

ХИЙРХЭЛЭЭС ГУЙРАНЧЛАЛ ХҮРТЭЛ

Хоцрогдсон орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн гол шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөрт нь ашиг­тай гэж ойлгосон өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. Төр төлөөлөгчид нь олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, харин угийн хийрхэх дуртай ард түмэн нь хоосорч, ядуурлын ангал руу шигдэгдмой.

Улс орныг сүйрүүлэхэд ганц удирдагч хангалттай

Асар их хєрєнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд тєрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, тєсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хєрсєн дээр хоол нэхэн vлдсэн юм. Єєрєєр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.

ӨНӨӨ ЦАГТ ТАМГА ЕР НЬ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ!

Монгол төрийн хүсэлтийг тэдэнд гардууллаа. Гэтэл Ардын дугуйлангийн толгойлогч Бодоо өврөөсөө өөр тамгатай бичиг гаргаад ирэх нь тэр! Модон сандлын хөлийг тайрч өөрөө урлан хийсэн Монгол ардын нам гэсэн бичигтэй хуурамч тамга! Үүнээс болж хоёр бүлэг муудалцлаа. Харин большевик оросууд Ардын намын тамгатай бичгийг хүчин төгөлдөр гэж үзжээ. Ингээд автономоо сэргээнэ, шашинаа мандуулна, Богд хаанаа ширээнд нь эргүүлж зална гэсэн зорилготой хойшоо хил гарсан хэд маань 1921 оны 3-р сард Улаан цэрэг дагалдан орж ирэхдээ Хятадын холбооны улсад Монголыгоо нэгтгэнэ, шашин бол муухай, Богд бол феодалын дарангуйлагч гэсэн уриатайгаар эх орондоо эргэж иржээ. Анхны долоо гээчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Бодоо, Чагдаржав нарыг 1922 онд, Данзанг 1924 онд буудан хороосон. Сүхбаатар 1923 онд хорлогдож үхсэн. Догсом, Лосол нарыг 1937 онд Москвад аваачин буудан алсан. Үлдсэн ганц Чойбалсанг явахгүй гээд байхад нь бараг хүчээр Москва руу чирэн аваачиж эмнэлэгт үхүүлсэн.

ЯВЛЯЕТСЯ ЛИ СОВРЕМЕННЫЙ КИТАЙ НАСЛЕДНИКОМ ДИНАСТИИ ЦИН?

Думать, что «Поднебесная - главная держава в мире, а все окружающие - ее сателлиты» - это то же, что германцы, турки и русские объявили себя правопреемниками Римской империи. Это не соотвествует международному праву и крайне сомнительно с политической, социальной и культурной точки зрения.