Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Чойбалсан

Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
#нийгэм #нийтлэл

Фашизм

Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлэн Олбрайтын Анхаар:Фашизм гэсэн ном энэ оны хавар хэвлэгдэн гарсан даруйдаа бэстсэллэр болсон. НЭПКО хэвлэлийн газраас энэ номыг Ариунсанаагийн орчуулгаар хэвлэн гаргалаа. Уг номын хэсгээс уншигч олонд сонирхуулж байна.

ЭДЭНД МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОХ ЯМАР ШАЛТГААН БАЙДАГ ЮМ БОЛ?

Үр дүн гэвэл нүүрсээр жишээ авахад манайхан 5 хувийн татвар төлөөд түүхий нүүрсээ гаргахад хятадууд өөрийн улсдаа импортын татвар гэж байдаг бол тэрийгээ төлчихөөд дотооддоо боловсруулсан гэж аягүй бол хөнгөлөлт авна. Харин бид нүүрсээ угааж боловсруулчихаад гаргах болбол “хохь чинь ээ” гэж тавлуулаад 10,5 хувийн татвар дотооддоо төлнө. Ашигт малтмалаа түүхийгээр нь гаргавал хөнгөлөлттэй, боловсруулаад гаргавал өндөр татвартай. Үнэн гоё, тээ?

БАРЬЦААЛАГДСАН УРВАГЧ ХАМГИЙН ХОРЛОНТОЙ

Хамгийн гол нь, “Урвагч гэж хэн бэ” гэсэн асуултаа орхиж, “Хэнийг урвагч болгодог вэ?” эсвэл “Хэнийг хэрхэн урвуулдаг вэ?” гэдэг талаас нь хайвал илүү дөхүү дүгнэлтэд хүрнэ. Мөнгөний шунал, хувийн гомдол зэрэг нь эх орноосоо урвах үндсэн шалтгаан биш, харин энэ нь хэн нэгнийг урвагч болгож болох шалтаг төдий гэдгийг дараахь баримтуудаас харах болно. Хэн нэгэн урвадаг гэхээсээ илүү хэн нэгнийг урвуулдаг аж. Нэгэнт урвуулах механизмд татагдан орсон бол эх орноо гэх халуун хайр, хүн чанар юу ч биш болон хайлан урсдаг ажгуу.

Хиагтыг чөлөөлсөн нь

Зөвлөлтийн Шинжлэх ухааны академи эрхлэн удирдаж 1954 онд “История Монгольской народной республики” хэмээх Монголын түүхийн ном орос хэлээр хэвлүүлсэн нь Монголын түүхийн орчин цагийн бичвэрийн хатуу эх загвар болон тогтсоноор 70 жил боллоо. Энэ бүтээлийг хоёр жилийн дараа монгол хэлээр орчуулсан ба үүнээс хойш энэ нь монгол түүхчдийн эх загвар болон тогтсон юм. Улмаар үзэл суртлын хувьд намын болон улсын түүх бичлэгт үүнээс гажих эрхгүй тул өгөгдсөн загвар дотор багтаан улам баяжуулах болсон билээ. Энэ нь бага дунд бүрэн дунд сургуулийн сурах бичигт шингэж, их дээд сургуулийн заавал уншиж судлан цээжлэх, түүнээ шалгалт шүүлгээр баталгаажуулах мөрдлөг болжээ.

Хулгайчийн саналаар биднийг нэмж тонох гэнээ !

Хадгаламж зээлийн хоршооныхны цамаархсан мөнгийг бид төлөх гэнэ. Нэг нь нөгөөдөө төрсөн өдрөөр нь кило алтаар сарнай бүтээж бэлэглээд байсан чинь үнийг нь болохоор бид төлдөг гэнээ.
#улстөр #нийтлэл