Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.
  
 
                              
  
  
  Цус ойртох асуудлыг хуульчилахаар УИХ-д сая авч хэлэлцлээ. Хомсдолтой хүмүүсийг нэг дор цуглуулаад мэдэхгүй сэдвээр нь чөлөөтэй яриулахад инээдэм гэхээсээ эмгэнэл болдог юм байна. Юутай ч ихэнх нь ДНХ гэдэг гурван үсэг цээжилчихсэн нь бахдууштай. Бүх хүнийхээ ДНХ-г судлах гэнэ. Тэр нь их амархан, хүнээс ДНХ-г нь огтолж аваад томруулдаг шилээр харах юм байна. Тэгэнгүүт далд хэрэгтэн этгээдийн ДНХ-дээр “төрсөн охин дүү рүүгээ өмдөө шувтлаад дайрдаг”, “эцэгтэйгээ явалдаад маанаг хүүхэд төрүүлсэн”, “төрсөн ах дүү хоёр зальдаад гэрлээд хуримын ордонд гэрэлснээ бүртгүүлчихсэн” гээд дурайтал гараад ирэх аж. Тэгэнгүүт өөрөө цус ойртсоноос болж маанаг болсон гишүүн шууд зарга үүсгэн гэрлэлтийг цуцлан хүчингүй болгох гэнэ. Цааш нь яах юм бол, аягүй бол “чи бид хоёр цус ойртоогүй юм чинь нэг үзчих үү!” гэж давхиж очих юм болов уу? Юутай ч төсөвд сууж буй жилийн 16 тэрбум төгрөгийн хүч ч орсон л байх.
  
 
                              
  
  
  Хүний түүх бол эдийн засгийн түүх. Үхрээ сүхээр, сүхээ алтаар солилцдог тухай Маркс бичээд бараг л томъёо гаргасан байдаг. Бүр эртний Герегт эконом гэсэн үг буй болсон нь “гэр орон судлал” гэсэн утгатай гэнэ. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг Адам Смитийг хүртэл хэн ч буурьтай судалж байсангүй. Эдийн засгийг судалж шинжлэх ухаан болгосон хүн нь А.Смит юм.
          #нийгэм
          #нийтлэл
  
 
                              
  
  
  Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдралыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьдралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна. 
  
 
                              
  
  
  ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж амжаагүй байтал ЗХУ задран маргаантай улс орнууд хүрээгээ тэллээ. Үүнд юун түрүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй. 
          #нийгэм
          #нийтлэл
  
 
                              
  
  
  Монгол улс Кэмбрижийн сургалтад шилжихээр боллоо. Энэ их л өндөр зэрэглэл л дээ. Мөнгө төгрөг ч гаргахаар боллоо, гаднаас ч эрдэмтэн мэргэжилтэн урилаа. Америкаас нэг мэргэжилтэн ирж. Манайд судалгаа хийж. Нэг үгэндээ хэзээ яаж хэрхэн нэвтрүүлэх талаар төлөвлөх гэсэн хэрэг. Ингэхээр одоо байгаа төвшинг нь тогтоох хэрэгтэй шүү дээ.
          #нийгэм
          #нийтлэл