Ардчилсан тогтолцоо бол нийт ард түмний зөвшөлцөл. Иймээс алдах онох нь үргэлж хосолж байдаг. Монголын ард түмэн энэхүү өөрсдөө сонгож авсан тогтолцооноосоо ухрах бодолгүй бололтой. Хэдийгээр маш их бүтэлгүйтэлтэй байнга учирч байдаг, үүнээсээ болж хөршүүдийнхээ инээдийг хүргэж шоолуулдаг ч гэсэн. Юутай ч Номхон далайгаас Хар тэнгис хүртлэх, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртлэх асар уудам орон зайд буй цорын ганц ардчилсан тогтолцоотой бие даасан бодлоготой (тэр нь жаахан инээдтэй марзан л даа) орон бол Монгол. Бусдын хэрэгт хөндлөнгөөс орохгүй, хэнд ч гай болохгүй бол (тэгье гээд чадах ч үгүй л дээ), хөөрхий, оршин байж л байг л дээ! Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэж монголчууд нэн эртнээс сургасаар ирсэн.
  
 
                              
  
  
  Монгол улсын Ерөнхий сайд бол Монголын Засгийн газрын тэргүүн юм. Энэ алба 1912 онд Богд хаант Монгол улсын үед анх бий болжээ. 1924-1992 он хүртэл Бүгд найрамдах Монгол ард улс гэж албан ёсоор нэрлэгдэж байхад Засгийн газрын тэргүүний албан тушаал хэдэн удаа солигдсон нь:
Ардын сайд нарын зөвлөлийн дарга (1924–1939)
Сайд нарын зөвлөлийн дарга (1939–1990)
Ерөнхий сайд (1990–1992)
  
 
                              
  
  
  PMC armies are preparing for war to protect their master and his property. Civil war may break out if tradition is followed. A phenomenon unprecedented in the history of mankind: there is a privatization of such a large world army. The Russian armed forces began to split. By privatizing the army, they initiated the collapse of the Russian Federation. In the future, nuclear weapons will be privatized and privately distributed. All Russian subjects will try to acquire nuclear weapons. When declaring independence, try to have nuclear weapons. With such a weapon, Moscow will be intimidated and achieve what it wants. Nuclear weapons may be accompanied by privatizing all types of strategic weapons. If such a war starts, Russia itself will fall to its knees. If Russia survives without disintegration, it will turn into a second-rate country on the scale of Brazil and Pakistan. If Russia survives without disintegration, it will take 10-20 years to return to pre-war levels.
  
 
                              
  
  
  Намрын номын баяр болж байна. Хаврын, намрын гээд жилдээ хоёр удаа зохиогддог энэ баяр тогтмолжоод нэлээд хэдэн жил өнгөрөв. Зохиолчид, яруу найрагчид, орчуулагчид, бичгийн хүмүүс, эхлэн бичигчид энэ баяраар уншигчидтайгаа уулзаж “чилээгээ” тайлдаг, шинэ соргогийг хайдаг, магадгүй гойд санаа өвөртөлдөг байх. Үүнд зориулж Польшийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Вислава Шимборска 1996 онд шагнал хүртээд уншсан “Нобелийн лекц”-ийг орчуулснаа сонирхуулъя. Дагалдуулаад түүний хамгийн алдартай шүлгийн нэг “Алмаст бичсэн захиас”-ыг мөн яруу найрагч Б.Цэнддоогийн хөрвүүлгээр тавьсныг найраг шүлэгт дуртай хүмүүс сонирхоорой. Далимд хэлэхэд Шимборскагийн дээрх шүлгийн далд санаа, чухам цаанаа юу өгүүлэх гээд байгааг өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд утга зохиол судлаачид хоорондоо зөрөөтэй янз бүрээр тайлбарласан байх юм. Уншигч та ч бас өөрийн тайлбар гаргалгааг хэлж болох юм. 
  
 
                              
  
  
  Манайд 400 мянга гаруй твиттер хаяг байх шиг байна. Фейсбүүк нь бол хэдэн сая хүрч байгаа байх. Гэтэл тэдний ихэнх эх сурвалж нь хэвлэмэл материал. Хэдэн сонингуудаа мөлжөөд л туугаад байгаа биз дээ. Манайд тэгтлээ бие даачихсан сайт байхгүй. Үнэндээ сайтуудын мэдээллийн гол эх үүсвэр чинь хэвлэмэл материал байхгүй юу. Бие даасан сайт гэвэл “baabar.mn” л байна. Бусад нь цөм сонингоос хусна. “baabar.mn”-ий юмнуудыг ч бас бүгдээрээ барьж аваад, хуулцгаана. 
  
 
                              
  
  
  Нэгтгэн дүгнэвэл, Аюулгүй байдлын үзэл баримтлал, “Гуравдагч хөрш”-ийн бодлого улс төрийн хувьд амжилт олжээ. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн, идэвхтэй гишүүн болсон нь энэ зарчим хэрхэн хэрэгжсэнийг харуулна. Харин эдийн засгийн хувьд бүтсэнгүй. Ялангуяа “гуравдагч хөрш”-үүдтэй эдийн засгийн харилцааг хөгжүүлж, БНХАУ-ын нөлөөг тэнцвэржүүлж чадсангүй. Улс төр, эдийн засгийн нягт холбоонд авч үзвэл энэ бодлогын улс төрийн салбарын амжилт ч харьцангуй зүйл болж таарна. Урт хугацаанд Монголын гадаад бодлогод саад, тотгор их байна гэсэн үг.