Жорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн “нойл”, ариун цэврийн өрөө”, “бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Энэ үеэс монгол хэлэнд “хэрэг” гэх ухагдахуун орж иржээ. Энэ нь “дело” гэсэн орос үгийн орчуулга бололтой. “Дело” гэсэн үгэнд олон утга буй боловч хууль зүй болон улс төрийн утга нь “цуглуулсан материал дээр тулгуурлан тусгайлан шийдвэрлэх хэрэгтэй гэж эрх барьж буй хэсгийхнээс үзсэн хэрэг явдал”-ыг нэрлэнэ. Материал бүртгэлийг мөн Дело гэх ба монгол хэлээр “дело хавтас”, “хэрэг нээх”, “боловсруулах” гэх болжээ. Зохиомол хэрэг бүрдүүлэн яллах ажлыг удирддаг байсан Зөвлөлтийн “Боловсронгуй сургагч” нарын нэрээс “боловсруулах” гэдэг хэллэг гарсан байх магадтай.
Популизм бол аль ч улс орныг хорлон сүйтгэгч үзэл бодол, үйлдэл юм. Хөгжлийг саатуулан зогсоох төдийгүй арагш ухраадаг популизмаас илүү хүчин зүйл гэвэл дайн л байх. Гэвч дайн сүйрүүлдэг авч дараа нь нийгэм эрүүл саруул байвал дорохноо эргэж сэргэж болдгийг дайны маргаашийн Герман, Япон харуулсан. Нийгэм эрүүл ухаантай байгаад ч ганц нэг цоорсон популист хүртэл улс орноо хэрхэн дангаараа хорлож болдгийг доорхи жишээ харуулж байна. Улс төр нь тэр чигээрээ популизм болсон, иргэд нь,улс төрийн намууд нь, төр засаг нь популизмаар өрсөлдөн сагах Монголын нийгэм энэхүү хорлон сүйтгэлээсээ гарч дөнгөх үү?!?
Сүүлийн үед миний бие “монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд бол хойд хятадууд юм” гэж бичин ард түмнээ доромжилсон хэрэгт унаад байгаа.
#нийгэм
#нийтлэл
Наян жилийн өмнө Халх голд болсон тулалдааны тухай ойлголт нэлээд төөрөгдөл байж. Байлдаанд оролцсон Зөвлөлт, Япон, Монгол байтугай хөндлөнгийн ажиглагч түүхч сонирхогчид ч ихэд төөрөлдсөн. Байлдсан талууд нь Японы Квантуны арми, Зөвлөлтийн улаан цэрэг. Нээлттэй нийгэмтэй болсон Япон талын баримт ил болсон бол нөгөө субъект Зөвлөлт, Оросын талын баримт өдий болтол нууц байсан тул бодит үнэнийг олох дүгнэх анализ хийх түүхчлэх цааш судлах бололцоогүй явсаар иржээ. Архив дахь онц нууцын хугацаа дуусангуут Оросын цэргийн түүхч А.Крушельницкий, Е. Трифанов, В.Воронов, Г.Кривошеев нарын судлаачид хамгийн түрүүн олон жил дараатай байсан нууц архивын материалуудыг илрүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Үүний буянаар Халх гол дахь байлдааны утга учир, шалтгаан, явц, төрх, ач холбогдол тодорч түүхэнд бодитоор хандах бололцоо нээгдлээ. Халх голын тулалдаан бол нэн шинэ Монголын түүхийн салашгүй бүрэлдэхүүн хэсэг.Түүх бол эргэж засан өөрчлөх бололцоогүй ч угтах ирээдүйг тольдох сургамж