Энэ удаагийн “Миний хэлэх үг” буландаа Баабар гуайг урилаа.
#улстөр
#нийтлэл
Нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй үг, нэр, нэршлийг дөнгөж хэлд орж буй балчир хүүхэд л хэлдгийг магадгүй эх эцэг нь ойлгож болох ч бусад хүнд ойлгомжгүй. Яагаад гэвэл балчир хүүхдэд туршлага суугаагүй байна, одоохондоо тархины багтаамж мэдрэмж ч нялхаараа байна. Харин насанд хүрсэн хүн бусдад ойлгомжгүй, эсвэл бусдын ойлголтоос шал өөр утгаар, зөвхөн өөрөө л ойлгох үг нэр хэрэглээд байвал түүнийг оюуны өсөлт нь зогсчиж гэх байхаа?
Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон.
Нэгэн шинэ үеийн "тэргүүлэх эдийн засагчтай" твитрээр маргаснаас болж гэнэт дургүй хүрээд 30 гаруй жилийн өмнө бичиж хэвлүүлж байсан "Эдийн засагчдад хорлогдсон эдийн засаг" өгүүллээ энд тавьж байна. Манай "эдийн засагч" гэгчид бүгдээрээ үзэл сурталжсан "улс төрийн эдийн засагчид"! Тэд бол үзэл суртлын фанатакчид, популизмын төлөөлөгчид. Ингээд төрчихсөн улс ч засвар авдаггүймдөө. Анх ухаан орж бичиг танихтай болуут нь тархинд нь мэс заслалын аргаар суулгаад өгчихсөн бол үхэж байж л тэрнээсээ салдаг. Эд уг нь эхнээсээ мужаан ч юм уу, жолооч мэргэжил эзэмшсэн бол нийгэмд болон өөртөө хэрэгтэй амьдрал туулах байсан. Гажуудсан нийгмийн хохирогч, золиос юм даа!!!
Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зараллаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авилга, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ.
#дэлхий дахинд
#нийтлэл
Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.