Баабар

@baabar
916
нийтлэл
78,360,035
уншигдсан
37,530
сэтгэгдэл

ВИРУС, КОВИД, ДАРХЛАА, ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

Вакцин хийлгэнгүүт дархлаа тогтдоггүй, учир нь вакцин зориуд халдвар өгсний дараа эсүүд тэр өвчин үүсгэгчийг таних, дараа нь түүнд тохирсон эсрэг бие үйлдвэрлэх, үүний дараа эсрэг бие цусаар дамжин нийт биед тархан вирусуудыг илрүүлэн устгах энэ процесс хамгийн багадаа 7 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн огт хамгаалалтгүй явж байна гэсэн үг.

ЭНГИЙН ШУДАРГA БAT-YYЛ

Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.

КИЕВИЙН РУСЬ БА МОСКОВИТЫН ОРОС

Их Литвийн хаант улсад киев русьчууд нэгдсэн. Литви Польштой эвсэл болсон ч задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс "Украина" гэх нэр үүссэн гэдэг. Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлав. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украиныг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татар, Орос улс оршиж хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Ингээд тэд Орост нэгдсэн нь шашины ижилшил нөлөөлсөн байх. Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

Халх голын тулалдаан

Японы цэргийн дээд удирдлага квантуныхны ойлгуулсан дагуугаар Халх голыг байгалийн хил гэж үзэж уг хилийг хамгаалах үүрэг өгөхийн зэрэгцээ БНМАУ-ын нутагт цөмрөн орохыг хатуу хориглосон юм

ИДИ АМИН

Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа.

ХЭНРИ КИССИНЖЭР: МАО ЗЭДУНААС ПУТИН ХҮРТЭЛ

Хэнри Киссинжэр нь Таллэйран, Мэттэрних нартай эн зэрэгцэх дипломатч юм. Өнгөрсөн үеийн эдгээр домогт дипломатууд гучин жилийн турш тайзан дээрээ байсан бол Киссинжэр ердөө найман жилийн дотор Америк-Хятадын харилцааг сэргээж, Вьетнамд энх тайван тогтоож, Москваг "эерүүлж" дөнгөсөн юм. Эдгээр амжилтын аль нь ч түүхэнд үлдэхэд хангалттай. Хэрэв Киссинжэр АНУ-аас гадна төрөөгүй бол өөрийн чадвар, гавьяа зүтгэлдээ тулгуурлан Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж болох байсан гэж ярьцгаадаг. Дэлхийн дэг журмын ирээдүйн архитектор 1923 оны тавдугаар сарын 27-нд Баварийн Фюрт хотод сургуулийн багшийн гэр бүлд төрж, Хайнц гэгддэг байснаа хожим нь нэрээ "Хэнри" болгон өөрчилжээ. Тэрээр 100 жил наслаад энэ оны арваннэг дүгээр сарын 30-нд Коннэкэикутэд гэртээ нас барлаа.