Хувь заяагаа өөрөө сонгох нь
Милтон ба Рөүз Фридманы Хувь заяагаа сонгох нь хэмээх эдийн засгийн сонгодог бүтээл дахин хэвлэгдлээ. 2001 онд анхлан монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэхэд оруулсан Орчуулагчийн өмнөтгөлийг энд сонирхуулж байна.

2000 оны зааг дээр зууны болон мянганы манлай хүн шалгаруулах өрсөлдөөн дэлхийн бараг л бүх мэдээллийн хэрэгслэлийн гол ажил болов. Явж явж гол нөлөө бүхий, голдуу Америкийн хэвлэлүүд хэдэн хүн дээр тогтлоо. Өнгөрөгч мянганы хүнээр Вилъям Шекспир, өнгөрөгч зууны хүнээр Альбэрт Эйнштэйнийг зонхилох хэвлэлүүд тодруулсан байна. ХХ зууны америк хүн хэн бэ? Автомашины анхны хаан Форд ч биш, алдарт ерөнхийлөгч Рүзвэльт ч биш, ДНХ-г нээсэн Ватсон ч биш, орчин үеийн поп арт урлагийн эцэг Вархоол ч биш, саран дээр анх хөл тавьсан Армстронг ч биш, жаазын хаан Армстронг нь ч биш, Кэннэди, Мартин Лютэр Кинг, Марилэн Монрэ, Эльвис Прэслэй... (Америк алдартнаар дутав гэж үү!) … биш, харин нэрт эдийн засагч Милтон Фридман тодорчээ.
Милтон Фридман 1912 онд Нью Йоркийн Брүүклинд төржээ. Тэрээр 1946 оноос Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессороор ажилласан ба чингэх хугацаандаа монэтар онолоо боловсруулсан байна. Түүний гол хэлээд байгаа санаа бол улс орны эдийн засаг, инфляцийг гагцхүү мөнгөний нийлүүлтээр хянаж болно, төрийн зардлыг өсгөхгүй байх нь эдийн засгийн хөгжлийн гол үндэс гэсэн сургааль ажгуу. Жараад оны үеэс энэ үзэл бодол улс төрийн эдийн засагт их хүчтэй гарч ирсэн ба бодлогыг нь монэтаризм, онолчдыг нь Чикагогийн Их сургуульд голлож төвлөрч байснаар нь “Чикагогийн дэг сургууль” гэх болжээ. Далаад оны үед уг сургуулийг дүүргэсэн “Чикагогийн жаалууд” гэгдэх эдийн засагчид Аллендэгийн дараах Чилид монэтар бодлого хэрэгжүүлсэн юм. 17 мянган хувийн инфляцтай болсон Чили илбэтэй юм шиг хоёр гуравхан жилийн дотор бүрэн хөл дээрээ босчээ. Фридманы монэтар бодлогыг шүүмжлэгчид Чилийн амжилтын дараанаас түүнийг махчин Пиночеттод тусаллаа хэмээн шал өөр өнцгөөс харааж эхэлсэн. Үнэндээ Фридманы гол “бүтээл” бол өөрөө төрийн зөвлөх нь байсан Хонконг билээ. Иймээс ч Шведийн төв банк түүнийг монэтар онолынх нь төлөө 1976 оны эдийн засгийн Нобелийн шагналыг гардуулжээ.
Фридман бол орчин үеийн хамгийн нөлөөтэй улс төрийн эдийн засгийн ухааны мэргэжилтэн, зууны тэргүүний сэтгэгч нарын нэг билээ. Тэрээр Адам Смит, Жон Милл, Альфрэд Маршалл нарын нэр төртэй залгамжлагч, өнөө үеийн Адам Смит, орчин үеийн ертөнцийн дотоод хөдөлгөгч механизмыг хамгийн үнэмшилтэйгээр тайлбарлагч юм. Түүний Капитализм ба эрх чөлөө (1962), Хувь заяагаа сонгох нь (1979), Дарангуйллын статус кво (1983) гэсэн гурвал бүтээл нь хэл болгоноо орчуулагдаж улс төрч, эдийн засагч, нийгэм байгалийн шинжлэх ухаанынхан, оюутан сурагчдын ширээний ном болсон билээ. Нийтлэлийн хэлбэрээр бүгдэд ойлгомжтой хэлээр бичсэн энэ гурван ном мэргэжлийнхэнд төдийгүй өргөн олон түмэн уншихад зориулагдсан юм.
Бидний энэхүү монгол хэлнээ орчуулсан Хувь заяагаа сонгох нь бүтээл ерөнхийлөгч Рональд Рейганы эдийн засгийн бодлогын гол луужин болсон бөгөөд АНУ-ын эдийн засгийг сэргээсэн “Рейганомика” хэмээх бодлогын үндэс суурь болсон юм. Өрнөдийн хамгийн социалист улс болтлоо дампуурсан Их Британид Маргарет Тетчер чухам энэ бодлогыг 12 жил тууштай авч хэрэгжүүлсний дүнд хүчирхэг эдийн засаг бүхий Английг дахин босгож ирсэн билээ. Чухамхүү Тетчерийнхний авч явуулсан өгөөжтэй арга хэмжээг социалист бодлогоор дахин унагах нь утга учиргүй гэж ойлгосон Хөдөлмөрийн намын ерөнхий сайд Тони Блэйр “гуравдагч зам”-ын тухай онолоо гаргаж иржээ. Өөрөөр хэлбэл дахиж хуучин маягийн социализм байгуулахгүй гэсэн үг юм. Өнөөдөр энэ үзэл баримтлал Өрнөд болон АНУ, Япон, цаашлаад олон олон орны баруун зүүн аль аль үзэлтний үндсэн баримжаа болоод байна. Ялангуяа ерээд оны эхээр коммунизм задран унаснаар Фридманы хэлснээр “салхи чиглэлээ бүрэн солилоо”.
Энэ ном орчин үеийн ертөнцийн нээлттэй нийгэм дэхь эдийн засгийн харилцааны үндсэн механизмыг тайлбарлаж, юун дээрээ алдаж онож буйг Америкийн жишээн дээр дэлгэрэнгүй өгүүлжээ. Гэхдээ зохиогчийн кэйнсизм, социализм, АНУ-ын мөнгөний бодлого, Холбооны Нөөцийн Систем, засгийн газар, Нийгмийн хамгааллын систем, нийтийн сургууль зэргийг шүүмжилснийг бид арай өөр өнцгөөр олж харах ёстой мэт санагдана. Эл номонд ганц хоёр удаа бүдүүлгийн жишээ болгосныг нь эс тооцвол коммунизмыг тоож шүүмжлээгүй. Энд зөвхөн нээлттэй нийгэм дэхь чөлөөт зах зээлийн харилцаанд гарч буй доголдлыг шүүмжилж, гарах гарцыг заасан билээ. Капиталист Америкийг хэтэрхий социалист байна гэж шүүмжилснийг бид өөрсөдтэйгээ жишин адил төстэй шүүмжийн бай юм байна гэж ойлговол харин инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй хэрэг болох мэт.
Тулгарсан бэрхшээлийг Өрнөдөд яаж шийдэж байна түүгээр л шийдэх тухай яриа манайд сүүлийн үед их моод болжээ. Энэ ч аргагүй биз. Нэгэнт л тэндэхийн хүмүүс харьцуулшгүй их цалинтай, тансаг амьдардаг атал төр нь дээрээс нь үй түмэн хөнгөлөлт үзүүлж үйлчилгээ тусламжийн бүх төрөлдөө иргэдээ хамруулдаг. Ийм болъё гэж бодож байгаа бол дуурайх нь зөв. Гэтэл энэ шийдэл зөв үү?
АНУ болон өндөр хөгжилтэй Өрнөдийн орнуудын тулгарч байгаа бэрхшээлээ шийдэж буй арга хэлбэр нь бидэнд өнөөдөртөө ахдах байх аа. Өрнөдийн ертөнц өнөөгийн их баялаг, хуримтлалаа анх буй болгосон тэртээх үеийн шийдэл, алдаа, хүнд байдлаас гарсан арга бидэнд илүү сургамжтай байх. Яг л эхнээс нь аргачлан мөрдөх чиглэлийг өдгөө Азийн бар гэгдээд байгаа орнууд гуч дөчөөд жилийн өмнөөс баримталж ирсэн. Ухаантай хүн хүний алдаан дээр сурдаг, тэнэг нь унасан нүх рүү нь араас нь ойчдог. Бид ч АНУ, Өрнөдийн орнууд, Япон болон Азийн баруудын туулсан капитализмын хөгжлийн түүхэн замналыг сайтар судлаж, хамгийн гол нь мөн чанарыг нь ойлгож авах хэрэгтэй байна.
Бид өдгөө чөлөөт зах зээлийн системд шилжиж байна. Онож алдсаар юутай ч арав гаруй жилийг ардаа орхижээ. Энэ хооронд ажилгүйдэл, хэт инфляц, нийгмийн ядуурал, үйлдвэрлэлийн уналт зэрэг эдийн засгийн хямралыг дагалдан гарч ирэх бүх л үзэгдлийг тууллаа. Энэ номын хамгийн өмнө Фридман зориуд тавьсан ишлэл болох шүүгч Луис Брэндисийн 1928 онд хэлсэн “Юу ч мэддэггүй мөртөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг” гэсэн үг юутай үнэн бэ! Чухам ийм л “гал цогтой” хүмүүсийн “сайн санаа”-ных нь золиос болсон улс, бид. 80 жилийн турш бидний төлөө төр сайн санаагаа гаргалаа, 80 жил төр Монголын нийгмийн гишүүн болгоны хувийн амьдралд оролцлоо. Гурван үе дамжин халамжлагч төрийн ивээлд амьдарсан нийгмийн сэтгэлгээ өдгөө тэрхүү халамжаасаа салах дургүйгээр барахгүй сүүлийн арван жилд гарсан эдийн засгийн шинэчлэл болгоныг улдан чангааж зогсоож байгаа билээ. Энэ нь тухай бүрийн сонгуульд улс төрийн аль нэг хүчинд түр зуурын ашиг өгч байгаа болохоос нийгэм нь өөрийнхөө ачааллыг даахгүй улам уруудсаар байна.
“Сайн санаа агуулсан гал цогтнууд” ялангуяа сүүлийн арван жилд ардчилалын нэр барин бүхнийг бидний өмнөөс хийж, бүхнийг бидний өмнөөс шийдэх гэж бүр ч их улайрах боллоо. Гагцхүү данхайсан аврага төрийн эд эс болсноороо л тэд эрх мэдэлтэй байдаг. Тэндээс нь салгачих юм бол голоос чулуудагдсан загас шиг арчаагаа алдан ангалзах болно. Тэд өдгөө өөрсдийн мунхаг үйлдлийг зөвтгөхдөө АНУ, Япон, Өрнөдийг зааж үлгэр жишээ болгодог моодтой боллоо. “Төрийн хяналт”, “төрийн оролцоо”, “төрийн зохицуулалт” гэх мэт нь тэдний аялах дуртай дуу. Гэтэл эдгээр цээжилсэн холбоо үгсийнхээ мөн чанарыг байтугай ойролцоо утгыг нь ч огт төсөөлдөггүй. Ийм хүмүүс л эрх чөлөөнд хамгийн том аюул учруулдаг гэж Брэндис хэлжээ. Аж ахуйн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний гол суурь, гол хөрс нь. Чөлөөтэй чалчиж, санаанд орсноо бурах эрхээр эрх чөлөө хэмжигдэх үү? Хэрэв ингэж үзэж байгаа бол ямар ч хатуу дэглэмтэй газрын галзуугийн больниц аль ч үед ийм эрх чөлөөгөөр үргэлж бялхаж байсан шүү дээ.
Өргөн уудам нутагт сийрэг суух нүүдэлчид үргэлж эрх чөлөөний мэдрэмжтэй байжээ. Тэднийг эзэгнэнэ, дарлана, гартаа оруулна гэдэг хэдэн цаг, өдрөөр хэмжигдэх зүйл болохоос удаан үргэлжлэх бололцоо ч үгүй юм. Гагцхүү коммунист дэглэмийн үед л хөрөнгийг нь хурааж, огт өмчгүй болгосноор бүрэн нурнайлган, гарын тоглоом болгож чадсан. Өөрөөр хэлбэл өмчгүй хүн бол хүн биш. Өмчгүй ард түмэн бол тэр дундаа ердийн эрүүл нийгэм биш. Өмчтэй хүн эрх чөлөөний сайхныг мэдэрдэг. Өмчгүй хүнд эрх чөлөө огт үгүйлэгддэггүй, хий дэмий хоосон уриа лоозон лугаа адил сонсогддог. “Ардчилал Монголын ард түмэнд эрх чөлөө авч ирсэн” гэдэг үг олонхийн хувьд дэмий нэг чалчаа хөөрүү яриа маягтай сонсогддогийн учир энэ болов уу.
Нэрт эдийн засагч Василий Леонтэфф “Нэгэнт коммунист эдийн засагт суралцсан хүнд ердийн эдийн засаг ойлгуулах гэж байснаас нялх хүүхдэд заасан нь хавьгүй хялбар” гэж нэг үнэн үг хэлжээ. “Түгээлтийн эдийн засаг”, “төлөвлөлтийн эдийн засаг” гэхчлэн нэрнээсээ авахуулаад үйлдлээ хүртэл эдийн засаг гэхээсээ марзан сонин ёслол үйлдэл сурсан хүмүүс энэ орны эдийн засгийг баллаж ханаагүй, өөрөө ойлгоогүй шинэ нэр томъёогоор үг хэллэгээ улам баяжуулан “дахиад нэг туршаад” үзэж байгаа гунигтай түүх бол ХХI зууны босгыг нэгэнт алхсан орчин үеийн Монголын хөөрхийлөлтэй намтар юм. Дээр нь даапаалж, баалж байгаа юм шиг тэднийгээ “гавъяат эдийн засагч” гэх мэтээр цоллохыг нь яана! Шинэ залуу үеийнхэн гэр орныхоо, үйлдвэр компанийнхаа, улс орныхоо, улам даяаршиж байгаа өнөөгийн дэлхий ертөнцийн тухай цэгцтэй, системтэй ойголттой болж авахгүй бол энэ орны ирээдүй падан харлах нь байна шүү. Уламжлал болгон бахархал биш. Муугаа орхиж, сайнаа үлдээж явдагтаа хүн төрлөхтөн өдий хүрсэн юм. Иймээс ХХI зууны шинэ Монголыг авч явах өнөөгийн оюутан сэхээтэн, ажил хэрэгч залууст зориулан энэ номыг эх хэлнээ чадан ядан хөрвүүллээ. Милтон ба Рөүз Фридманы Хувь заяага сонгох нь номыг орчуулж хэвлэх санааг “Алтан тариа” компанийн захирал Пүрэвжавын Цэнгүүн гаргасан бөгөөд орчуулгаас түгээлт хүртлэх бүх ажлыг тэрээр ивээн тэтгэв. Компани нь дээрээс бараа үйлдвэрлэл, түгээлт борлуулалтын хатуу төлөвлөгөө авч үнэ, ажлын хөлсний нягт хяналтанд ажиллах болсонд сэтгэл гутарсан тэрээр өнөөгийн малтмал үлэг гүрвэлүүдийг эмчлэх хөг нь өнгөрлөө, ирээдүй хойч үеэ хордохоос сэргийлье хэмээн ийм ажил зохиож, эхний ээлжинд Францийн нэрт эдийн засагч Фрэдэрик Бастиагийн Хууль номыг орчуулуулан хэвлэж гаргасан билээ.
Эл номыг эх хэлнээ хөрвүүлэхдээ бид улс төрийн эдийн засгийн ухааныг Монголдоо хамгийн сайн ойлгож мэддэг эрдэмтэн мэргэд, нийгэм улс төрийн зүтгэлтнийг урьж редакторлуулсан билээ. Номын редактороор хянасан бүлгийн дарааллаар нь тоочвол Монгол улсын шадар сайд асан Даваадоржийн Ганболд, СЭЗДС-ийн захирал Жамъяндоржийн Батхуяг, Монгол банкны ерөнхийлөгч асан Үнэнбат, Санхүү эдийн засгийн дэд сайд Энхтайван, МУИС-ийн ЭЗДС-ийн захирал Батын Сувд, Монгол улсын ерөнхий сайд асан Ренчиннямын Амаржаргал, Өмч хувьчлалын комиссын дарга асан Ёндон-Ойдовын Гэрэлчулуун, Сангийн сайд асан Пунцагийн Цагаан, Монгол банкны ерөнхийлөгч Очирбатын Чулуунбат, Монгол улсын ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан нар болой. Хэл найруулга талаас нь зохиолч Бямбажавын Цэнддоо хянан тохинууллаа.

2001-09-18
ravsal
BAABAR ZAIL
BAABAR ZAIL
BAABAR ZAIL
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Daria
Равсал
Бааббарын намтараасс
Баабарын намтраас
хөөрхий зайлуул
Гана
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Баабарын түүхээс
Баабарын түүхээс
Баабарын түүхээс
Баабарын түүхээс
MONGOL
MONGOL
MONGOL
MONGOL
MONGOL
Зочин
равсал
Равсал
TGT
Зочин
Равсалд
гоё хэлжээ
demjigch
Содоо
Бат
ravsal
ravsal
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
Мэлхий Бүүбурийн ээлжит хоосон вааглалт
97.83.245.158 -д
97.83.245.158 -д
Amjilt uhaaral
равсал
Зочин
Спортын мэдээ?????
Зочин
Зочин
Бүүбур
Бүүбур
Бүүбур
Бүүбур
Бүүбур
равсал
равсал
Гилбэрхаруул Балбарын Ганхуяг
Зочин
zochin
180.149.78.20-d
L . Tudev
L . Tudev
L . Tudev
Зочин
Зочин
Зочин
zochin
"Free to choose"- мөн үү
"Free to choose"- мөн үү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tus tas helhed...
Зочин
Зочин
Komentchin erhmuud ene talaar yuu helmeer bn?!

Sanal...
L.Tudev guai...
L.Tudev guai...
L.Tudev guai...
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Naraa
Зочин
Батнэрэн
baabart
Зочин
Зочин
Рейган - Тээтчэр хаа байна гэнээ хөө! энд бна
zochin
20 jil
Hugjil suirel
Монголын Рейган эсвэл Маргарэт Тээтчэр хаа байна?!
Realist
Realist
би
Zaaval unshina
Зочин
Давхар дээлийг 2016 хүртэл түр эргүүлэн татъя!!!
Давхар дээлийг 2016 хүртэл түр эргүүлэн татъя
Зочин
Hunii "tanin medehui" neg iimerhuu hemjeend l baih
Зочин
216.228.242.14-d
Зочин
zochin
Зочин
egch
Зочин
wish u all the good fortune
Баярхүү
Баасанхүү
realist
realist
Де факто
батболд
Баяр
Баяр
Зочин
Баяр
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
103.26.194.16-d
Зочин
Зочин
Зочин
Гууглээр хайгаад унш, тэгээд харьцуулаад үз дээ
Ni Hao, HUjaa Bao Bao!
Ni Hao, HUjaa Bao Bao!
Ni Hao, HUjaa Bao Bao!
Зочин
Зочин
Зочин
Zochin
Анхаа
Зочин
ЗОЧИН ЖС ЖС
Гана
Зочин
(202.170.80.58 ЭНЭ БААБАР Ш ДЭЭХИХИ
DORI
Zochin
Зочин
төрмөнх
tumur
хятадад дагаар ороод л болоо
Зочин
Зочин
Зочин