Номд багтсан 8 тэмдэглэлийн тухай
Энэ захиагаа Шукшин анхны эхнэр Мария Шумскаяд зориулжээ. Арван тавтай байхдаа төлөв төвшин зантай тосгоны бүсгүй Мариятай танилцсан Шукшин цэргээс халагдаж ирээд сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд элсээд хоёр тийш болсон юм.
Хэдхэн хоногийн дараа арван сарын 10-ны өдөр уран зохиолын салбарын энэ жилийн Нобелийн шагналтан тодрох нь ээ. Өчигдөр букмекерууд шагнал авах магадлалтай зохиолчдын жагсаалтыг гаргасан байна. Эхний тавд орсон зохиолчдыг дурдвал 1-д Канадын яруу найрагч Энн Карсон, 2-т Францын хүүхдийн зохиолч Мариз Кондэ, 3-т Хятадын экзистенциалист зохиолч Цань Сюэ, 4-т Японы Харуки Мураками, 5-т Оросын Людмила Улицкая нар оржээ. Өнгөрсөн жил уран зохиолын салбарын Нобелийн шагналыг олгоогүй учраас энэ жил хоёр хүнд олгох юм байна. Сонирхолтой нь, эхний тавд жагссан зохиолчдын 4 нь эмэгтэй зохиолч байх юм. Тэгэхээр энэ жил эмэгтэй хүн шалгарах магадлал тун их байна.
Ер нь хятад зохиолчид олон улсад нэр хүндтэй шагнал авсан хойноо л бусад улс оронд танигдаж алдаршдаг. Цао Вэньсюанийн тухайд 2016 оны дөрвөн сарын 4-нд ЮНЕСКО-гоос хоёр жил тутамд хүүхдийн шилдэг зохиолч, зураачдад олгодог (бага Нобель ч гэдэг) Андерсэний нэрэмжит нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Чита мужийн Укурик тосгоноос гаралтай, өдгөө дэлхий даяар алдар суугаа дуурсгасан Даши Намдаков саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Путиний зарлигаар тус улсын гавьяат уран барималч цол хүртсэн билээ. Намдаков саяхан ОХУ-ын Зэвсэгт хүчний гол сүмийн засал чимэглэлийн ажлыг удирдан гүйцэтгэжээ. Буриадын ардын зураач, Флоренцийн урлагийн академийн хүндэт академич энэ эрхмийн шинэхэн ярилцлагыг орчуулан хүргэе.
2001 оноос хойш жил бүр олгож байгаа Чехийн нэр хүндтэй Франц Кафкагийн шагналыг 2014 онд Хятадын зохиолч Янь Лянькэ хүртжээ.