Стереотайп гэдэг тийм муу зүйл мэдээж биш л дээ. Аливаа зүйлийн талаар хамгийн түрүүнд төсөөлөлд бууж буй бүхэн стереотайп. Заримдаа буруу, заримдаа зөв төсөөлөл.
Зүүн тархи логик тооцоолол, баруун тархи хэлбэр мэдрэмжийг хариуцдаг. Зарим нь зүүн тархи байгалийн ухааных, баруун тархи нийгмийн ухааных гэж эндүүрэх нь бий.
“Чухал 100 сэдэв” нэвтрүүлэг энэ удаа тагнуулын сэдэв хөндсөнийг хараад эхэндээ жаахан хачирхав. Тагнуултай кино гэдэг шиг тагнуултай нэвтрүүлэг ч юмуу даа.
Эцэг эх нь утсаа ухаж сүржин романтизм, усан уянгаар нэгнээ шүүж сошиалд хэрэлдэж байхад хоёр гурван настайчууд амьдралын энгийн үнэнийг Поророгийн нэг ангиас ойлгоод авчихаж байгаам. Харин бидний багад “Ну Погоди”, “Том Жэрри” л байлаа.
Ард түмэн хэдий чинээ хийсвэр зүйлд итгэж автдаг байх тусам хөгжил хоцорч, дарангуй систем бий болно. Хийсвэр зүйлийг таних зарим арга бий. “Яагаад ийм юм бэ” гэж асуухад олигтой баримттай хариулт олдож өгөхгүй, “угаасаа л ийм шдээ” гээд улайгаад байвал тэр хийсвэр байх магадлалтай.
Хэн ч л ном унших, уншсан номоо ярих дуртай. Гэхдээ яг нүүр тулсан асуудлаа ярих дургүй.