Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,235,688
уншигдсан
6,960
сэтгэгдэл

Монгол киноны сэтгэгдэл

Монголд зураг авсан, монгол хүмүүс гараад байгаа мөртлөө ерөөсөө монголоор ярихгүй юм, түг таг түг таг гээд л, монгол хэл сурах гэж буй гадаад хүмүүст зориулсан видео хичээл шиг л. Монгол харилцан яриа гэхээр заавал Б.Рэнчин, Д.Нацагдорж, Ч.Лодойдамбын хэл яриа гэсэн үг биш шүү.

Гутранги үзлийг гутаах нь

Нэг их гоё үг бий. “Эм хор хоёр хэмжээгээр л ялгаатай” гэж. Англиараа бол “The difference between medicine and poison is just one thing-the doze”. Хар бараан мэдээ, сэрэмжлүүлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй, гол нь давс хужир нь таарсан л байх хэрэгтэй. Хэмжээ нь ихэдвэл улс маань хэт гутранги болох шинжтэй, гутранги улс харин ч ёстой юу ч хийхгүй шүү
#нийгэм #нийтлэл

Нийгмийн сүлжээ

ОНС –г согтууруулах ундаатай зүйрлүүлчихэж болох юм. Хөөрхөн донтуулна. Зарим хүн зөвхөн муу талыг нь олж хараад байнга муулна. Тааруулбал ажил бүтнэ, найз нөхөдтэй болно. Хэтрүүлбэл ухаанаа алдана. Огт хэрэглэхгүй бол шизотой болно.
#нийтлэл #чөлөөт цаг

Манай Төрөө ч нэг иймэрхүү л ааштай хүн дээ

Төрөө нэг жижиг япон тэрэгтэй. Тэр машиных нь дохиолол их сайхан зөв ажилладаг. Хажуугаар нь арван алхамын зайтай золбин муур гүйхэд л “Дяаун Дяаун Дяаун” гээд л хангинаж өгнө.
#чөлөөт цаг #блог

Амьдралд хэрэгтэй хэрэггүйн талаар

Яг бидний өдөр тутмын амьдралд 1000 физикч 1000 математикч 1000 философич хэрэггүй байж магад. Гэхдээ эд нар нь байхгүй бол лам багш, бөө удган, зөн билэгч нар маань л оюун санааны түүчээ болох юмдаа.
#нийтлэл #нийгэм

Бид бүтээн байгуулж байна

Цахилгаан станц нь байхгүй болохоор эх оронч үзэл жүжиг л юм байна. Цэцэрлэг, эмнэлэг нь хүрэлцэхгүй болохоор ардчиллыг чинь хүмүүс ойлгодоггүй юм байна.
#нийгэм #нийтлэл