Нэг их гоё үг бий. “Эм хор хоёр хэмжээгээр л ялгаатай” гэж. Англиараа бол “The difference between medicine and poison is just one thing-the doze”. Хар бараан мэдээ, сэрэмжлүүлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй, гол нь давс хужир нь таарсан л байх хэрэгтэй. Хэмжээ нь ихэдвэл улс маань хэт гутранги болох шинжтэй, гутранги улс харин ч ёстой юу ч хийхгүй шүү
Таксины жолооч ах “Ер нь манайх чинь газрын зураг дээр л тусгаар болохоос угаасаа хужаагийн колони болчихсон юм бишүү...” гэж хэлэх. Их сургуулийн оюутнуудын ярианаас “Хайшдаа манай Монгол худлаа дөө. Нэг мөсөн хятад солонгосууд нь хурдхан авчихаасай...” гэсэн яриа сонсох. Мэдээж бүх хүн ингэж бодоогүй ч элбэг уур амьсгал. Орос хятад хоёрыг түүдэг галтай зүйрлэсэн байдаг “Хэт ойртвол шатаж үхнэ, хэт холдвол хөлдөж үхнэ” гэж, маш оновчтой зүйрлэл. Бид хоёр хөршөө үзэн ядах ч хэрэггүй шүтэн бишрэх ч хэрэггүй, авах юмаа авч л байвал болоо.
Хөдөө яваад асуугаарай, Монгол хэзээ мөдхөн л хятад солонгосын колони (сүүлийн үед ветнамууд бас “түрэмгийлж” буй) болох гэж байгаа, Монгол улсын бүх газрыг тэд нар худалдаад авчихсан гэх ойлголттой байх вий, хөдөө жишээ нь ТВ-9 хамгийн их үзэгчтэй телевиз. ТВ-9 телевиз 2009 оноос хойш гэгээтэй мэдээ гаргаж байсныг би хараагүй юм (үндэсний бөх шууд дамжуулдагт нь харин талархаж явдаг юм шүү). Интернет гэж юманд дургүй, бүр огт мэдэхгүй байлаа ч прагматик зангаараа "интэрнэт" гэж ямар нэгэн шинэ хүчтэй юм байна, түүнд яг юу болоод байгааг мэдэх хэрэгтэй гэсэндээ “Монгол комент” гэх нэвтрүүлэг үздэг нь олон. Дашрамд энд Монгол комент нэвтрүүлгийг хийц талаас нь өөлөх юм алга, чанарын өндөр түвшинд хүрсэн бүтээл. Бусад ТВ –үүд тэр нэвтрүүлгийг дууриах гээд ерөөсөө болж өгөхгүй байгааг бид бүгдээрээ л харж байгаа. “Монгол комент” –ын залууст хандаж гуйхад (чин үнэнээсээ гуйж байгаа юм шүү) хэт гуйвуулсан хар бараан мэдээ битгий цацаачээ л гэж.
Манай улсад болж бүтэшгүй асуудал өчнөөн бий. Мэдээж үүнээс хамаагүй дээр байж болох л байсан биз, новшийн олигарх авлигачид хамаг чөдөр тушаа болж буй.. гээд эрхбиш 1911 оных шиг хүнд хэцүү нөхцөл алга. Тийм хүнд үед ч гараад ирсэн юм, өнөө цагт арай ч гайгүй байлгүй дээ гэж би хувьдаа боддог. Бас миний анзаарсанаар 50, 60 –аад оныхон ерөнхийдөө (бүгд биш шүү мэдээж) ардчилал гэдгийг зүгээр л амиа бодож, хувиа хоохойлох нийгэм гэж ойлгосон бололтой байдаг. Товчхондоо тэдний үеийнхэн маш гутранги үзэлтэй, яаж ийгээд л амиа хоохойлох сэтгэхүй бүр төлөвшчихсөн юм шигээ. Тиймээс ч “Хүн бүр эх хэлээ сурах ёстой..” гэж сургадаг хамгийн том докторууд нь өөрсдөө ач зээ хүүхдүүдээ хятад орос сургуульд сургадаг байх. Тиймээс ч тэдний үеийнхэн энэ улсаас аль өнгөтэйг нь зарж идээд америкт хаус авахаа урьтал болгосон байх, улсынхаа ирээдүйд үнэнээсээ итгэдэг төрийн түшээ хир олон болоо. “Энэ улс чинь буруу тийшээ явлаа...” гэсэн төрөлх хар зөн нь 50, 60 –аад оныхонд их хүчтэй байх л даа. Өнөө цагт салбар бүрийн толгойд тэдний үеийнхэн сууж байгаа. Дараа үеийнхэнд нь л ийм гутранги сэтгэхүй битгий байгаасай. Уучлаарай, улс зөв тийшээ явнаа, удахгүй хөгжнөө, харин таны нэр чинь түүхэнд жирийн нэг гутранги, амиа хоохойлсон хүн болж үлдэх вий.
Манай нийгэм хамгийн цог золбоотой, нийгэм тэр чигээрээ өөдрөг байсан 1950-1970 онд өнөөгийн хамаг юмыг барьж босгосон гэдэг. Харин прагматик Монголчууд комунизмын номлолд автсандаа биш, харваас нүдэн дээр нь бүх юмыг барьж босгоод байсан учраас л өөдрөг үзэлд автсан биз. Комунизм өөрөө нурж эхэлсэн 80 –аад оноос л өнөөгийн эн авлига муу муухай эхэлсэн юм болов уу даа. Социологчид нь судалсан байхаа. Социализмыг яг нүдээр үзээгүй болохоор тухайн үеийн яриа хөөрөө сонсох их дуртай байдаг юм. Даанч соц нийгмийн хайр дурлал, ядаж архидалт, амьдрал ахуйг бодитоор нь харуулсан кино ардчилсан 25 жилд олигтой гарсангүй дээ... За сэдвээсээ гажих нь...
Хятад солонгост бид эзлэгдлээ гэдэг хар бараан мэдээнээс илүү “Монголчууд хятадын яг аман дээр нь байж бараг нөлөөнд нь автаагүй байна. Бид үндэсний дархлаатай юм...” гэж урамшуулсан мэдээ залуусыг илүү эх оронч сэтгэхүй төлөвшүүлнэ. Угаасаа энэ нь ч бараг үнэн шүү, бидний номер хоёр “дайсан” болох солонгосчууд эргээд хятадынхаа нөлөөнд хэт автсан талаар солонгосчууд өөрсдөө халаглаж ярьдаг юм билээ.
Тайвшраад ангайгаад суух ёсгүй нь мэдээж, гэхдээ хэтэрхий омогшоод хийрхээд суух ч ёсгүй. “Эм хор хоёр хэмжээгээр л ялгаатай” гэж нэг их гоё үг бий. Англиараа бол “The difference between medicine and poison is just one thing-the doze”. Болж бүтэхгүй юмны талаар мэдээ, сэрэмжлүүлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй, гол нь давс хужир нь таарсан л байгаасай. Худлаа үнэн нь мэдэгдэхгүй ховын чанартай, лайк шэйр цуглуулах гэсэн, улс төр хийх гэсэн хар мэдээ хэмжээ нь ихэдвэл улс маань нийтээрээ гутранги болно, гутранги улс харин ч ёстой юу ч хийхгүй шүү залуусаа. Магад санаатай ч биднийг ийм гутранги үзэлд автуулах гэсэн гадныхан болоод тэдний гар хөл байдаг биз гэсэншүү параной юм боддог шүү.
Наашилбал найман зуу хойшилбол хоёр мянган жилийн түүхтэй улсад жинхэнэ эх оронч, хэнхэгтэй тагнуулууд олон байх, энэ муу 76 дунд ч овоо олон нь сайн хүмүүс байх аа, шал тэнэг хүнийг ч ерөнхийлөгч, ерөнхий сайдаар сонголоо гээд шал тоохгүй амьдарчихдаг прагматик иргэдтэй байх аа... гэж би хувьдаа итгэдэг шүү. Залуус минь уурлаад эсвэл гутраад шийдэгдчихсэн асуудал огт байхгүй гэж л... Гутрах сэрэмжлэх хоёроо ялгахсан гэж л... Үндэстэнээрээ гутарвал үндэстэн яаж хөгжих билээ дээ...
Зочин
Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй ээ гэж
Зочин
ШИНЭ МОНГОЛ
Үзэгч
Тэнгис
1111
Baagii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нийгмийн нэг эс
soyoloo
Зочин
Ганга
Зочин
Зочин
aan-haad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Pizzazoogch
Зочин
Батаа
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
kkkk
Зочин
33
Зочин
MD
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
oodrog baimaar
Зочин
Хөгжилтэй оптимист
Зочин
ААНХААД