Алт Зэс ч гоё л доо гэхдээ IT чухал
Эхлээд нэг бяцхаан бодлого бодъё. Цамц үйлдвэрлэдэг А компани ажилчдын цалин хөлс, түүхий эд, татвар гэх мэт бүх төрлийн зардал нийлээд нэг цамцыг 19 долларын зардлаар хийдэг гэж бодъё.
1. Мэдээлэл технологи – Мөнгө технологи
Эхлээд нэг бяцхаан бодлого бодъё. Цамц үйлдвэрлэдэг А компани ажилчдын цалин хөлс, түүхий эд, татвар гэх мэт бүх төрлийн зардал нийлээд нэг цамцыг 19 долларын зардлаар хийдэг гэж бодъё. Түүн дээрээ нэг ногоон нэмээд 20 ногооноор зарахад нэг долларын цэвэр ашиг компанид ирдэг байжээ. Мянган ширхэг цамц үйлдвэрлэж зарахад А компани маань 1000 доллартай болно гэсэн үг. Харин Б компани ажилчдын цалин хөлс, түрээс татвар гэх мэт бүх зардалыг оролцуулаад нэг ширхэг програмыг 1000 доллараар босгожээ. Түүнийг зах зээлд нэг бүрийг нь цамцтай адилхан 20 ногооноор борлуулдаг гэж үзье. Өөрийн үйлдвэрлэсэн програмаас 1000 ширхэгийг зарахад Б компани хэдэн долларын ашиг олох вэ? Зөв хариулт 19000 доллар, за яахав програмаа хувилж гаргах мянган ширхэг DVD –ний үнийг хасвал 18500 доллартай болно. Цамцны үйлдвэр яг адилхан үнээр яг адилхан тоо хэмжээний бүтээгдэхүүн борлуулаад ердөө 1000 долларын ашиг олсон шүү дээ. Энэ бол мэдээлэл технологийн аварга компаниуд маш хурдан хугацаанд тэрбум тэрбумаар нь хөрөнгө хураадгийн үндсэн зарчим юм. Microsoft, Google, Yahoo, Adobe хүн төрөлхтөн дээрхи нэрнүүдийг мэддэг болоод ердөө арав хорин жил л болж байгаа ч одоо эдгээр брендүүд дэлхийн хамгийн том бизнесийн акулууд болж чадсан. Мэдээлэл технологийн салбар асах өргөн зах зээлтэй бөгөөд эзэд нь дэлхийн цуутай тэрбумтнууд. Гэхдээ програм хангамж, мэдээлэл технологийн салбарт 10 хүн яг нэг төрлийн бизнес эрхэллээ гэж бодоход нэг нь ноён Гейтс шиг баяжиж үлдсэн 9 нь дампуурдаг гашуун хуультай.
Манай улсын хувьд мэдээлэл технологийн салбарыг ашиглан хурдан хугацаанд их мөнгийг олох боломж байгаа юм. Програм хангамж, мэдээлэл технологийн бизнес нь байгаль орчинд хоргүй бөгөөд асар их ашгийг хурдан хугацаанд олох боломжтой учраас хамгийн ирээдүйтэй салбар. Оюутолгой, Тавантолгой, хөлдүү толгой гэж хоорондоо хэрэлдэж суухаар өөрсдийн хүч бололцоог дайчилж чадварлаг толгойтой залуусаа дэмжин мэдээлэл технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлмээр санагдана. Магадгүй Монголын анхны долларын тэрбумтан гагцхүү энэ салбараас л төрөх боломжтой. Алдарт Оюутолгойгоос тавин жилд олох Монголын нийт ашиг ноён Гейтсийн хөрөнгийн талд нь хүрэхгүй шүү дээ.
Манай Монголчууд хийж бүтээх гэдэг үгийг бараг түүхийнхээ хоёр гурван мянган жилд мэдээгүй яваад өдийг хүрчээ. Эрт цагт ч яахав тэртэй тэргүй урд зүгийнхний бүтээсэн эд барааг хэдэн сэлэм эргүүлж айлгаад л булаагаад авчихдаг байсан болохоор хийж бүтээх шаардлага байсангүй. Бидний дурлаад байгаа ашигт малтмал гэдэг бол үнэндээ юу ч хийж чаддаггүй улсын мөнгө олох хамгийн ядарсан арга юм. Бид зүгээр л сууж байя, энэ доор нэг гоё юм байгаа түүнийг ухаад ав тэгээд ашгаас нь жаахан хүртээчихээрэй, тэрийг нь арддаа хуваагаад архины мөнгө болгоод өгчихнө дөө гэсэн бодлого л манай улсын дээд эрх мэдэлтнүүдэд яваад байх шиг. Бид нэгэнт машин, хувцас, гар утас, электрон бараа хийхээсээ өнгөрч тэртээ хол хоцорсон. Гэхдээ бидэнд хийх боломжтой бусдыг гүйцэж түрүүлэх итгэл найдвар бүхий бизнес, үйлдвэрлэлийн салбар байна. Энэ бол мэдээж мэдээлэл технологи, програм хангамж. Үүнийг бид хөгжүүлж, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэхэд бидний оюун ухаан, эрч хүч хэзээ ч дутахгүй гэдэгт би итгэдэг.
2. Мэдээллийн хүч: Одоо “технологи” –ийг түр орхин мэдээлэл гэдэг үгийн талаар хэсэг эргэцүүлье. Мэдээлэл буюу англиар information гэсэн үг юуг илэрхийлнэ вэ. Энэ бол хүмүүст давуу талыг олгогч хүчтэй хэрэгсэл бөгөөд үүнийг нь илэрхийлэх зарим жишээг дурдъя. Уг нь зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ илүүдэл болсон үед үнэ нь буурдаг хуультай. Гэтэл бид автобусыг хүлээдэг байсан бол автобус биднийг хүлээдэг болсон өнөө цагт хүнээ булаацалдаж ядсан микро автобуснууд нэг шөнийн дотор зэрэг үнээ нэмдэг нь юуны учир вэ. Манай колонкуудын хэдэн олгиполь нөхөд шиг хоорондоо хуйвалдан бусдыг шулж байгаа бол өөр хэрэг. Гэтэл шар хадны эцэст гэр нь байдаг нэг жолооч хайлаастын хашаанд микрогоо тавьсан нөгөө жолоочтойгоо ярилцан нийслэл хотын бүх жолоочийг цуглуулаад хоорондоо хуйвалдана гэж лав байхгүй. Үнэ нэмсэн ч нэмээгүй ч таван хүн суухаас хойш нэг хүнээс зуун төгрөг илүү салгаад тэдэнд л ашигтай туссан байж таарна. Тэд яаж ингэж чадваа? Товчхондоо бол мэдээлэл, бүр тодруулбал өмнөх өдөр нь ТВ –ийн бүх сувгаар том оврын автобуснууд үнээ нэмэх тухай мэдээ цацагдсан бөгөөд энэ тухай микроны жолооч нар мэдээд даган дууриасан хэрэг.
Бас нэг жишээ, танайд хонъё нэвтрүүлгээр гарч өөрийн зовлонг бусдад ойлгуулж чадсан Тунгалаг бүсгүйг бүгд мэднэ. Бусдын тусламж дэмлэгийг ч нэлээдгүй хүртэж чадсан билээ. Гэвч түүн шиг, бүр түүнээс ч илүү бэрх зовлонтой хүмүүс бусдын тусыг авч чадахгүй зовж шаналсаар л яваа. Тунгалаг яаж олон хүнд үнэлэгдвээ, энэ бол бас л мэдээллийн хүч.
Мэдээллийн ачаар хүн од болж мэдээллийн ачаар пүүс ашиг олж мэдээллийн ачаар цэргүүд дайнд ялж магадгүй мэдээллийн ачаар хүн жинхэнэ хайртайгаа учирдаг. Бусдаас илүү мэдээлэлтэй хүн маш өндөр давуу талтай болж байгаа хэрэг бөгөөд мэдээлэл нь ямагт ус агаар мэт хэрэгцээт зүйл байсаар ирсэн байх ч болно. Тиймээс ч мэдээллийг бусдад түгээн дамжуулагчид нь нийгэмд гойд чухал байр суурь эзэлдэг билээ.
3. Тэг ба нэг: Мэдээлэл чухал зүйл гэдгийг хүн төрөлхтөн эртнээс л мэддэг байсан бөгөөд түүнийг хурдан түгээн дамжуулах арга нь хүн төрөлхтөний түүхийн бүх үед хамгийн түрүүнд хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Радио долгион, соронзон долгион, цахилгаан гүйдэл гэх мэт ойлголттой танилцаж эхэлсэнээр мэдээлэл холбооны салбарт том ахиц гарсан. 19 –р зууны дунд үеэс эхлэн өнгөрсөн зууны дунд үе хүртэл морзе, радио холбоо, телефон утас, телевизор зэрэг мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэлүүд гарч ирсэн ч бид мэдээлэл технологи гэдэг үгийг ердөө хорь гаруйхан жилийн өмнөөс л идэвхитэй хэрэглэж эхэллээ. Өөрөөр хэлбэл компьютер гээч зүйл гарч ирсэнээр энэ үгийн утга учир жинхэнэ утгаараа хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд энгийн хүнд мэдээлэл технологи гэж хэлэхэд хамгийн түрүүнд компьютер санаанд нь буудаг.
Компьютер нь товчхондоо бол тэг ба нэгүүдийн цогц цуглуулга юм. Бид бүх төрлийн мэдээллийг тэг ба нэгээр илэрхийлсэнээр түүнийг компьютерт ашиглах боломжтой төдийгүй цааш дамжуулахад амар болно. 10+10 тэнцүү хэд вэ? 20 гэдгийг хүн болгон л мэддэг, гэхдээ компьютер бол 10+10=100 гэж тооцоолно. Учир нь компьютер 2 гэсэн цифр мэдэхгүй, түүнийхээр бол 10 гэдэг нь 2 бөгөөд 100 гэдэг нь 4 юм. Иймээс ч бидний 2+2 гэдэг бол компьютерт 10+10 гэж уншигдах боловч 2+2 гэсэн утгаа алдахгүй. Ер нь бол 77 гэсэн тоог тэг нэгээр илэрхийлбэл 1001101 болно гэдгийг сургууль төгссөн хүн болгон л мэдэх байлгүй дээ. Хамгийн анхны компьютерүүд нь зөвхөн текстийг л тэг нэгээр илэрхийлж чаддаг байсан учраас текст болон текст файл, текст мэдээлэлтэй л харьцдаг байсан. Үүнээс хойш зураг, дуу, видео гэх зэргээр бүхэл төрлийн мэдээллийг тэг нэгээр илэрхийлж сурлаа. Тэг нэгээр илэрхийлэгдсэн төрөл бүрийн мэдээллийг дамжуулахын тулд компьютерийн сүлжээ бий болж тэр нь өргөжиж алдарт интернет гэгч зүйл үүссэн билээ. 1996 оны Атлантагийн олимпийн үеэр дижитал технологи хөгжөөгүй байхад олимпийн тосгонд байрлаж буй сонин сэтгүүлийн зурагчид өөрсдийн авсан гэрэл зургийн хальсыг шуудангаар илгээж тэр нь хоёр хоногийн дараа сонины нүүрэн дээр хэвлэгдэн гарч байсан гэдэг. Харин 2000 оны Сиднэйн олимпид байдал зуун хувь эргэж зурагчид олимпийн аваргуудынхаа баярын агшныг тэр дор нь л өөрсдийн хэвлэлийн байгуулгууд руу цахим шуудангаар илгээж сонины нүүрэнд хагас цагийн өмнөх шинэхэн алтан медалтны хөрөг залрах нь тэр. Хэрвээ фото зургийг тэг нэгээр илэрхийлж сураагүй байсан бол бид дижитал камер гэж мэдэхгүй байх байлаа. Хэрэв тэг нэг байгаагүй бол бид Billboard –ийн хит дуунуудыг ipod –оороо сонсож чадахгүй байсан, хэрвээ тэг нэг байгаагүй бол бид hi5 дээрээсээ дүүгийн ангийн охины эгчийнх нь найзын зургийг үзэж чадахгүй байсан, хэрэв тэг нэг байгаагүй бол бидний компьютер дээрээ хийж үзэж чаддаг бүх энтертаймент зүйлс үүсэхгүй байсан. Бүхнийг тэг нэгээр илэрхийлнэ гэдэг бидэнд маш том дэвшилийг авчирсан юм. Хар үгээр бол гүйдэл гүйж байвал нэг, гүйдэл байхгүй бол тэг гэсэн санаан дээр бидний өнөөдрийн мэдээлэл технологи хөгжиж ирсэн бөгөөд цахилгаанаар ажилдаггүй мэдээлэл технологийн хэрэгсэл манай гаригаас лав олдохгүй бизээ.
4. Томоос жижиг рүү: Мэдээлэл технологи гэж яричихаад гар утасны талаар ярихгүй бол миний утас эзэндээ гомдоод асахгүй байж магадгүй шүү. Ер нь мэдээлэл технологи, харилцаа холбооны бизнесийн салбар бусад бизнесийн салбараас нэг том ялгаатай. Бүх юмны үнэ өссөөр байхад энэ салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ буурсаар л байдаг нь тун аятайхан хэрэг шүү. Хэдхэн жилийн өмнө 2500 төгрөгөөр утсандаа 10 нэгж хийгээд түүгээр нь 10 мин яридаг байлаа. Одоо бол африкийн хаа нэгтэй Мозамбик руу л ийм тарифаар олон улсын дуудлага хийх болуу. Гар утасны үнэ ч маш хурдацтай буурсаар ирсэн бөгөөд баян айлын хүүхдийн найзууддаа гайхуулж явсан ганган утсыг жилийн дараа дурын таксины жолооч бариад л явж байх жишээний. Сүүлдээ ломбардууд ч гар утас тоохоо байсан. Машин бол том хүчтэй байх тусмаа үнэтэй байдаг, телевизор ч гэсэн том нь л үнэтэй, харин гар утас төдийгүй mp3, ipod, notebook, PC гээл мэдээлэл технологийн салбарын хэрэгсэлүүд жижигрэх тусмаа үнэ нь өсдөг. Далан оны хар өнгийн 8 цилиндртэй Mustang унаад явж байвал хүн болгон атаархана. Харин ерэн хэдэн оны хар дэлгэцтэй сиеменс бариад явж байвал хүн болгон гайхна эсвэл өрөвдөнө. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр мэдээлэл технологийн хөгжил маш хурдацтай төдийгүй дөнгөж эхэлж байна гэсэн үг. Гар утас, компьютер жил ирэх тусам л чамин авсаархан болж байна. Манай монголчууд харин муу нэртэй урд зүгийнхний буянаар дэлхийн шилдэг брендийн утаснуудын дууриамлыг оригналаас нь 5-10 дахин бага үнээр хэрэглэж яваа азтай хүмүүс шүү.
Дуусгъя, Эцэст нь хэлэхэд мэдээлэл технологигүйгээр та бидний амьдралыг төсөөлөхөд нэгэнт бэрх болжээ. Интернет тасарна гэдэг нь халуун ус тасрахаас ч илүү хүмүүсийг нервтүүлж, мессежгүй бол залуусын харилцаа нэг л хоосон хөндий оргиж, гар утас ipod баян айлын хүүхдийн гангараа биш болж эхэллээ. Гэхдээ хамгийн чухал нь хэрэглэхдээ биш хийхдээ юм шүү гэдгийг орчин үеийн ухаант залуус маань ойлгож энэ салбарын хөгжилийн төлөө авъяас чадвараа дайчлан зүтгэмээр санагдана.
Ноён , Wilson Брайн
bandia
handaa
Билгүүн
нано
Zochin
baaguu
Бааска
XaPXyH
baachka
Зочин
Зочин
ogshoo damba
Зочин
зочин
зочин
Зочин
ахаан
яг зөв
Saihnaa
Наад зах нь
togsmergen
zovlogoo
tuulai
tuulai
tuulai
Энээ
íÿìàà
бодрол
icb
hehehe
Болд
real
tserendorj
Очко
Гайхалтай
Гайхалтай
Зочин
dale_11
dale_11
dale_11
dale_11
dale_11
Зочин
эргэлзээ
Зочин
эргэлзээ
Programmist from Japan
cyberboy
Ok
Name
unshigch
Name
Зочин
shawi
shawi
shawi
Refuse
coko
эргэлзээ
Zuvluguu
Zuvluguu
Zuvluguu
ñîíèí
Good
Зочин
Сайхан болжээ
tumurpurev
ok
Ganaa