Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,235,688
уншигдсан
6,960
сэтгэгдэл

Нохойд барьдаг мод

Энэ Засгийн үед гацаатай асуудал бүрт Нямбаа л очиж учрыг нь олсоор гурван жил өнгөрч. Сайд байхдаа хамгийн бэрхшээлтэй асуудал бүрийг барьж арав гаруй ажлын хэсэг ахлав. Хэдий хуулийн сайд байсан ч Боомтуудын гацааны асуудал дээр ч хятадуудтай шууд хуралдаж шийдэж байлаа. Оюутолгойн хэлэлцээр дээр ч ажлын хэсэг ахалж, гардан гүйцэтгэв. Бадамжунайг авчрахад ч биечлэн хөтлөв. Ямар сайндаа Чойжамц хамба ажлаа өгөхөд Нямбаатар орыг нь залгах нь ээ хэмээн цахим орчинд маазраа явж байх билээ. Энэ төрийн араа шураг бүгд Нямбаатар шиг хурдтай, шийдэмгий ажилладаг бол байдал их өөр байхсан. Алдаа оноог нь харин цаг хугацаа шүүх биз.

Таван жилийн дараа тэтгэвэр нэмэгдэнэ

Төрийн нийгмийн даатгалын систем хүнийг “өлсгөхгүй дааруулахгүй” байлгачих тэтгэвэрийг нь эрхбиш өгсөн хэвээр л байна. Харин төрөөс хамааралгүй өөрийнхөө ирээдүйд авах тэтгэвэрийг нэмэгдүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалах, өөрөө хэдэн төгрөг нэмж гар дээрээ авахаахувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг сонгох бүрэн боломж бий.

Баруун ба Зүүн

Маш товчхондоо зүүн төвийн үзэл гэдэг нь “Амьддаа биенээ хайрлая” гэсэн утгатай бол баруун төвийн үзэл нь “Аминдаа арчаатай байцгаая” гэсэн утгатай юм. Мэдээж хэрэг аль нэг үрүү нь туйлшрахгүй бүгдээрээ л биенээ хайрлаад, аминдаа ч арчаатай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн нийгмийн асуудал нь “биенээ хайрлахгүй” байснаас болсон уу “аминдаа арчаагүй” байснаас болсон уу гэж асуувал арай нэг өөр бодол төрөх вий.

Контрасттай хүүхэн

Тэр гангалах дуртай, хөмсөгөө харлуулж, зовхио цэнхэртүүлж уруулаа ягааруулах хоббитой. Эгэл жирийн байхаас илүү тэнэглэл энэ хорвоод үгүй гэсэн номлолтой, зүрхэндээ тээсэн итгэлтэй. Моодны шил ойлгодоггүй хэдэн авгайтай уулзалдвал харанхуй шөнө хар шил зүүж гангарна.
#чөлөөт цаг #нийтлэл

Чимээгүй ажиллах эрх

Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ –ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү.

ГУТАРЧ БОЛОХГҮЙ ГУРВАН ЖИЛ

Манай нийгэмд хувьсгал явагдаж байна. Энэ цаг үеийн кэйсүүд одоо л сүр сархийгээд, энгийн мэт өнгөрч буйгаас биш хожим дурсахад Монгол улсын хувьд гутарч боломгүй гурван жил өнгөрсөн байх вий.