Контрасттай хүүхэн
Тэр гангалах дуртай, хөмсөгөө харлуулж, зовхио цэнхэртүүлж уруулаа ягааруулах хоббитой. Эгэл жирийн байхаас илүү тэнэглэл энэ хорвоод үгүй гэсэн номлолтой, зүрхэндээ тээсэн итгэлтэй. Моодны шил ойлгодоггүй хэдэн авгайтай уулзалдвал харанхуй шөнө хар шил зүүж гангарна.
Тэр гангалах дуртай, хөмсөгөө харлуулж, зовхио цэнхэртүүлж уруулаа ягааруулах хоббитой. Эгэл жирийн байхаас илүү тэнэглэл энэ хорвоод үгүй гэсэн номлолтой, зүрхэндээ тээсэн итгэлтэй. Моодны шил ойлгодоггүй хэдэн авгайтай уулзалдвал харанхуй шөнө хар шил зүүж гангарна. Ийп аапчин гарууд дэргэд нь үсчээд үглэвэл гранж рок сонсож толгойгоо ядраадаг. Багын найзууд нь бүгдээрээ нөхөрт гарсаны дараа ганцаараа лесби болж дүр эсгээд л. Амьдрал мөнгөн дээр тогтдог юмаа гэхээр “үгүй хайр дээр тогтдог” гэж зөрүүдлээд ажлын залуудаа анхны харцаар дурласан түүх зохиож яриад, түүндээ итгээд. Тэр онцгойрох дуртай, дуртай учраас чаддаг, чаддаг гэж боддог, боддогтоо итгэдэг, итгэсэн тул онцгойрдог.
Сүйрсэн сэгэн дундаас ялгагдахын тулд онгоцны хар хайрцаг улбар шар өнгөтэй байдаг шиг үймсэн олон дундаас тодрохын тулд тэр гунхалздаг гурвалжин толгойтой, харин бусад хүнийх бөөрөнхий, дөрвөлжин эсвэл зуйван хэлбэртэй. Бүх хүн Монголоор ярьдаг болохоор тэр гадаадаар ойлголцдог, жинхэнэ ялгарцан хүүхэн, өөрийнх нь хэлээр девушка контрастная.
“Шидэт толь минь шидэт толь минь энэ хорвоод хэн хамгийн онцгой нь вээ”, хэмээгээд зурагтныхаа удирдлагыг авч контрастыг нь тултал нэмэх дуртай. Нэг килограм нь ямар ч үнэгүй, хувхай шарилж ч ургадаггүй, ямар ч сэтгэл татах зүйлгүй хотын саарал шороо шиг болохоосоо айдаг. Элс чулуу нүүрс жонш модны үртэснүүд тусдаа өөрсдийн гэсэн онцгой өнгөтэй ч гэсэн нийлэхээрээ саарал шороо болон хувирдагт итгэдэг. Шороо бол хэрэггүй эгэл жирийн зүйл. Ямар нэг контрастгүй бол энэ хорвоо саарал биетээр дүүрээд уйтгарын ертөнц уянгалдаг ганцхан эгшигтэй байх биз.
“Друг помаги, би чамтай адилхан болмоор санагдаад, яаж тэгэх вэ”. Энэ үгийг гэнэтийн “анд найз” –аас дуулах хүртлээ амьдрал нь зөв гольдролоороо явсан санагдана. “Уучлаарай чи чадахгүй ээ” гэхийг нь нөгөө друг үл тоож түүнтэй адилхан болов. Гурвалжин толгой, гадаад хэл, хар нүдний шилийг дууриахад другийн хувьд төвөгтэй байсангүй. Нэг друг өөртэй нь адилхан болсонд хилэгнэж дуусаагүй байтал хоёр друг, гурван друг ... бүүр олон олон друг түүнийг дууриажээ. Тэр бол контраст биш, тэр бол моод байж.
Нэг моодны олон хүүхнүүд дундаас хамгийн хөөрхөн нь жинхэнэ ялгаралт, эсвэл хамгийн сайхан дуулдаг нь онцгойрох байх тэрнээс биш саатай ягаан трикоо бол гангаралт, алтны үнэтэй зэс бол чамирхал. Шилэн дотор хорин ширхэг аалз хийгээд хэд хоногийн дараа нээхэд үлдсэн ганц том аалз бол жинхэнэ ялгаралт. Сансрын хөлөг зохиосон ухаантан тэнгэрээс буугаад ирсэн юм биш, олон зуун зохион бүтээгчид зуу зуун өдөр шөнө пуужин зурж шаналаад нэгнийх нь зөв байгаа нь тэр. Усэйн Болт ой дотроос гэнэт гүйгээд гараад ирсэн юм биш, олон шөрмөснүүд асар хурдан зэрэгцэж хатирхад арай хурдан нь л тэр байсан, тэр ялгарсан.
Мичнээс хомосапиенс болж тасарсанууд нь жинхэнэ ялгаралт. Шалгаралт бол ялгаралт, амжилтаараа ялгарна гэдэг улбар шар туфль өмсөж Сүхбаатарын талбайд нүцгэн гүйхээс тэс өөр зүйл, хэн ч дууриаж чадахгүй. Хэний ч чадах зүйлээр хэн ч онцгойрдоггүй.
Улаан, цэнхэр, ногоон, шар цамцныхаа алийг нь өмссөн нь дээр ч юм бэ дээ, гэхдээ амжилт гаргаж онцгойроход өнгө хамаагүй. Онцгой хүнийг өнгөөр нь таньдаг болохоос биш нэг өнгөөр гоёод ялгарчихдаггүй юм. Охин минь зүгээр л ногоон нь арай илүү зохиж байгаа юм бишүү, түүнийгээ сонго.