Бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.
Хэдийгээр улс орнууд бүгдээрээ өөр өөрийн жор, бодлоготой ч асуудал нь бол яг ижилхэн.
Хүнийг, ер нь л хоёр хөлтэй мичнүүдийг бүгдийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь ялгаварлал. Магадгүй бусдаас хоцрохгүй, сүрэгтэйгээ нийлж явбал цаашид амьдрах боломж их үлддэг Дарвины хувьслын шинж ч биз. Хар цагаан хэл ам гэдэг ердөө л атаа жөтөө юм. Яг одоо нийгмийг хамгийн их бухимдуулсаар байгаа зүйлс бүгдээрээ л тэгш бус хандлага, ялгаварлал байдаг юм шүү.
Жолооны курст явлаа, удахгүй шалгалтаа өгнө, машин жолоодох нь бас авъяас мэдрэмж шаарддаг эд байна.
#нийгэм
#нийтлэл
Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.
Хэрэв “Тэтгэвэрийн даатгал” төрлийн үйлчилгээг орхигдуулбал хөгшчүүл тэтгэвэрийн зээлэндээ зүдэрсээр л үлдэнэ. Манайд энэ төрлийн үйлчилгээг ярьдаг угаасаа ганц л компани байдаг учраас зарим нь мэдээгүй байж магад.