Бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.
Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.
Хүнийг, ер нь л хоёр хөлтэй мичнүүдийг бүгдийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь ялгаварлал. Магадгүй бусдаас хоцрохгүй, сүрэгтэйгээ нийлж явбал цаашид амьдрах боломж их үлддэг Дарвины хувьслын шинж ч биз. Хар цагаан хэл ам гэдэг ердөө л атаа жөтөө юм. Яг одоо нийгмийг хамгийн их бухимдуулсаар байгаа зүйлс бүгдээрээ л тэгш бус хандлага, ялгаварлал байдаг юм шүү.
Одоо ч эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа ТББ үүсгэх хууль эрхзүйн боломж нээлттэй, мэргэжлийн олон холбоод ажилласаар байгаа. Эмч нарын цалин хангалттай, ажиллах нөхцөл хангамж сайтай, дэлхийн хөгжингүй орнуудад эмч нар, эмнэлгийн боловсон хүчин заавал бүх асуудлаа төрөөр шийдүүлэхгүй, өөрсдөө сайн дураар холбоо, ТББ зохион байгуулалтанд ордог жишиг уг нь бий ажээ.
Хамгийн их бухимдмаар, бүх зүйл тодорхойгүй байгаа нь нүүдэлчдийн хувьд “default settings”, харин хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчимгүй зүйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ хөл хорионоос илүү айцгааж байна /яг үүнийг бичиж байхад +437 илрэв/.
Маш товчхондоо зүүн төвийн үзэл гэдэг нь “Амьддаа биенээ хайрлая” гэсэн утгатай бол баруун төвийн үзэл нь “Аминдаа арчаатай байцгаая” гэсэн утгатай юм. Мэдээж хэрэг аль нэг үрүү нь туйлшрахгүй бүгдээрээ л биенээ хайрлаад, аминдаа ч арчаатай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн нийгмийн асуудал нь “биенээ хайрлахгүй” байснаас болсон уу “аминдаа арчаагүй” байснаас болсон уу гэж асуувал арай нэг өөр бодол төрөх вий.