Монголын ихэнхи их дээд сургуулиудын диплом бол амьдралд нэмэргүй хулхины эд. Ганц ч мөр програмын код бичиж чадахгүй хүнд “програмист мэргэжил 95А үнэлгээтэй эзэмшив” гэсэн диплом өгөх нь хуурч, хулхидаж байгаа явдал мөн биздээ. Мэдэн мэдэн дөрвөн жил хамаг мөнгөө үрж хулхидуулах нь дэндүү харамсалтай.
#нийгэм
#нийтлэл
Нэг их гоё үг бий. “Эм хор хоёр хэмжээгээр л ялгаатай” гэж. Англиараа бол “The difference between medicine and poison is just one thing-the doze”. Хар бараан мэдээ, сэрэмжлүүлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй, гол нь давс хужир нь таарсан л байх хэрэгтэй. Хэмжээ нь ихэдвэл улс маань хэт гутранги болох шинжтэй, гутранги улс харин ч ёстой юу ч хийхгүй шүү
#нийгэм
#нийтлэл
Таваар үржих үйлдэл чинь өөрөө тав дахин нэмнэ гэсэн үг, үржих үйлдлийн мөн чанар нь нэмэх үйлдэл. Олон дахин нэмнэ гэдэг нь үржих үйлдэл, харин олон дахин үржих үйлдэл нь зэрэгт дэвшүүлэх үйлдэл болж өргөжинө. Гурав дахин үржинэ гэдэг гурван зэрэгт дэвшүүлнэ гэсэн үг. Харин гуравны нэг зэрэгт дэвшүүлэх нь язгуур авах үйлдэл бөгөөд “маш муухай” тооны зэрэгт дэвшүүлэх бол логарифм гэнэ.
#нийгэм
#нийтлэл
Үлгэрлэбэл, “зүтгэ” гэдэг үйл үгэнд “-л” дагавар залгаснаар “зүтгэл” болдог шиг хичээгч хүмүүний үйл байдлаар “хичээл” гэсэн утга тодордог.
#нийгэм
#нийтлэл
Урианхай гуайн хэлсэн мэргэн үг. Дугуй, мотоцикл урагшаа явж байхдаа л тэнцвэртэй, явахгүй бол тогтохгүй шиг. Агаарт шидсэн чулуу нисч байхдаа л агаарт үлдэнэ, нисэхгүй бол унах шиг.
#нийгэм
#нийтлэл
- Ер нь Монгол улс хөгжих ёстой юу?
- Хөгжил гэж юуг хэлэхээсээ л шалтгаална даа...
#нийгэм
#нийтлэл