Бид бүтээн байгуулж байна
Цахилгаан станц нь байхгүй болохоор эх оронч үзэл жүжиг л юм байна. Цэцэрлэг, эмнэлэг нь хүрэлцэхгүй болохоор ардчиллыг чинь хүмүүс ойлгодоггүй юм байна.
Социализмын үеэс үүдсэн нэг марзаганал бий.
- Оросууд хороолол цахилгаан станц, хятадууд энхтайвны гүүр, чехүүд германууд ийм тийм үйлдвэр барьж өглөө. Монголчууд та нар өөрсдөө юу барьж байна?
- Бид комунизм байгуулж байна...
Гэдэг шиг одоо цагт бол иймэрхүү байхаар болж,
- Нийтээрээ модон жорлонтой, цэцэрлэг чинь хүрэхгүй, эмнэлэг чинь хоцрогдсон, сургууль чинь чанаргүй, хот чинь утаатай, уул уурхай чинь гацсан, үйлдвэрлэдэг юм байхгүй, зам чинь түгжирсэн. Та нарт ингэхэд юу байна?
- Бидэнд омогшил байна.
Бас нөгөө талаар ингэж ч болох юм,
- Япончууд нарны гүүр, нисэх буудал, хятадууд барилга зам, солонгосууд зочид буудал ресторан барьж өглөө. Та нар өөрсдөө юу барьж байна?
- Бид ардчилал байгуулж байна
Бид хоосон омогшсоор хэт хоцрогджээ. Цахилгаан станц, нано технологи ч биш. Зүгээр л өдөр тутмын хэрэглээгээ харцгаая. Хятадад арван жилийн өмнө ашиглагдаад дууссан паркетан шал одоо манайд моод болж. Бид хэдэн эвдэрхий замтайгаа зууралдах зуур 40 тонн ус нэг хоромд шингээдэг асфальт гараад ирж. Бид монгол малаараа бахархах зуур монгол үхрээс илүү зөөлөн, илүү амттай австрал мах импортоор ороод ирэх нь жил бүр нэмэгдэх болж. Бид модон жорлондоо бие зассаар байх зуур 17 давхар барилгыг 3D хэвлэгчээр ганцхан өдөр босгочихдог болж.
Аравдугаар ангийн хүүхэд нь дөрөвдүгээр ангийн мэдлэгтэй л байна. Хоёрдугаар курсын бие даалт шиг юмаар магистрын диплом хамгаалж л байна. Долигонохдоо хүртэл ишлэл зүүлт аваад л докторын зэрэг хамгаалж байна. Бид хоцрогджээ... харин хоцрогдлоо хүлээн зөвшөөрөх үнэхээр дургүй юм байна. ЕБС, бакалавр, магистр, доктор бүгдээрээ барууны стандартаар шалгалт өгөөд яг хэддүгээр ангийн түвшинд яваагаа шударгаар тодорхойлж, бүхнийг эхнээс нь эхэлбэл жинхэнэ хувьсгал болно доо. Дөрөвдүгээр ангийн мэдлэгтэй хүүхдэд аравдугаар ангийн хичээл заагаад яахав дээ. Зам нь эвдэрхий гудам нь хогтой байхад тамхины цэг бариад яахав дээ. Сум нь нэг ч боловсон 00-гүй байхад 90 жилийн ой тэмдэлэж, суварга хөшөө босгоод яахав дээ. Элдэв үзэл санаа, хөгжлийн бодлого сэдээд яах вэ, хоцрогдлоосоо салах бодлого л дэвшүүлэе.
Боловсрол нь хоцрогдохоор бөө тэнгэризм хүчээ авдаг юм байна. Цэвэрлэх байгууламж нь байхгүй болохоор үзэл бодол ярих утгагүй юм байна. Цахилгаан станц нь байхгүй болохоор эх оронч үзэл жүжиг л юм байна. Цэцэрлэг, эмнэлэг нь хүрэлцэхгүй болохоор ардчиллыг чинь хүмүүс ойлгодоггүй юм байна. Хоцрогдлоосоо салж, жинхэнэ боловсролтой болцгоож, эдийн засаг нь сэргэж, бүгдээрээ боловсон жорлонтой байранд амьдардаг болсон цагтаа жинхнээсээ омогшвол яасан юм дээ. Омогшил бахархал нь хөгжил дагаж аяндаа ирэх болохоос боловсролгүй эсвэл ядуу эх оронч мянга омогшоод юу чадах билээ дээ.
омогших буруу
зочин
ЦУЖУЦЖУЦФЖУЦЖЦУЖУЦЖЖ
shaalai
Ганаа
unen ug
202.72.246.123-T GOYO HELJEE. YAG UNEN.
Зочин
Зочин
Зочин
Mak
Lapsha
Lapsha
лор
M
Зочин
Баатар
unshigch
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
irgen
Герман
Gai bolohoor zai bolie
Gai bolohoor zai bolie
ЖАВХЛАН БОШИГТ
surmaa
mgl
Зочин
Батж Батбаярын зувчуулсан 5 тэрбум
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
tugs
tiim
Зочин
Зочин
баттөр