Амжилт
Нэг дарга нь “муу бацааныг хашраая” гэж бодож хаагаад мартчихсан байхаа, би хувьдаа тэгж бодоод байгаа. Түүнээс биш гэм хоргүй сайт шүү дээ.
Аль ноднин зун (2014 оны 7 –р сарын эхээр) Amjilt.com сайтанд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар бохироо Туул гол уруу асгаж байгаа гэх мэдээ тавигдаж, хэдхэн цагийн дараа харилцаа холбооны зохицуулах хорооноос шууд хаачихжээ. Уг нь сануулга өгч, 14 хоногийн дотор залруулга гаргах ёстой... энэ тэр хууль дүрэм бий. Тухайн үед Алтанхуягийн засгийг унагах гэж хэдэн арван сайт, сонин, ТВ –ээр энэ байтугай хар мэдээ оволзож байсан үе. Харин өмөөрөх хүнгүй ганц amjilt.com –ийг ямар ч албан бичиг, ямар ч сануулгагүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй шууд хааж, хар жагсаалтанд оруулчихаж. Хэрэв сөрөг хүчний ч юмуу нэг сайтыг ингээд хаачихсан бол бөөн юм болно биз. Гэхдээ Amijlt.com сайтын өөрсдийнх нь буруу л даа, араа даахгүй савсаганаж байж, улс төрийн эд халуун үед элдэв мэдээ тавьж сайтаа хаалгаж байдаг. За тэр нь ч дүүрч.
Ингээд Amjilt.com сайтын зүгээс Харилцаа Холбооны Зохицуулах Хороог захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Бүтэн жил гүйсний эцэст анхан, дунд, дээд гурван ч шатны шүүхэд ялалт байгуулж, ХХЗХ –ыг буруутайд тооцож, Amjilt.com сайтыг нээх шийдвэр шүүхээс гаргаж. Улмаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газраас ХХЗХ-нд Amjilt.com сайтын үйл ажиллагааг хэвийн болгох тухай албан бичиг гаргуулж, хүргүүлжээ. Гэсэн ч ХХЗХ –ыхон огт тоосонгүй. Нэг дарга нь “муу бацааныг хашраая” гэж бодож хаагаад мартчихсан байхаа, би хувьдаа тэгж бодоод байгаа. Түүнээс биш гэм хоргүй сайт шүү дээ.
Бантсандаа ч юмуу, цаг хожих гэсэндээ ч юмуу харилцаа холбооны зохицуулах хорооноос сөрж зарга үүсгэн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Үгүй яахав, ингээд яваад цаг урсаад байвал ХХЗХ –д ямар ч падлийгүй, алдах юм байхгүй. Магад нэг нарийн бичиг нь шүүхэд нэг цаас шидчихээд л хүлээгээд сууж байгаа биз. Магад сонгууль болоод дараагийн дарга нь солигдоно биз. Харин Amjilt.com сайт бүтэн арван таван сар хаалттай хэвээрэй, дахиад хэзээ ч хаалттай чигээрээ байх юм бүү мэд. Хямралын үед ямар л олиг байгаа аж дээ, олон хүний хөдөлмөр, олон хүний цалин. Арван таван сарын хугацаанд сайт хаалтай байсны хохирлыг хэн төлөх вэ? Арван таван сар хаалттай байхад унасан үнэ цэнэ, алдсан хандалтыг яаж нөхөх вэ? Ганц дарга ганц кноп дараад л хэдэн хүний хэдэн жилийн хөдөлмөр байхгүй.
Энд хэвлэлийн эрх чөлөө энээ тэрээ улиг болсон үгсийг мартая. Тухайн үед Хаан Жимс амралтын талаар ганц Amjilt.com мэдээлээгүй, хэдэн ч ТВ, хэдэн ч сонин, хэдэн ч сайтаар явсан юм бүү мэд. Соошлоор ч явж л байсан. Ганц Amjilt.com азгүйтэж, азгүйтэл гэхээс өөр юу гэж ч тайлбарлах юм. Хамгийн гол нь гурвын гурван шатны шүүхэд ялаад, ШШГЕГ –аас мэдэгдэл хүргүүлчихээд байхад ч ХХЗХ –ынхан огт тоохгүй. Цагдаа дагуулаад очилтой биш. Ер нь яг яах ёстой юм болоо? Өлсгөлөн зарлах хэрэгтэй юм болов уу? Заавал үнэгүй юм тараана гэж соошлоор сенсаци тарьж байж томчуудын анхааралд өртөж, улс төрийн дүрд тоглох ёстой юм болов уу? Шүүхийн шийдвэр эсэргүүцэж гомдоллоогүй, шүүхийн шийдвэрээ биелүүлээчээ л гэж гомдоллож байна Amjilt.com сайтын залуус.
Alaka
Зочин
durak
Alaka-d
kkkkk
Зочин
asd
Alaka
Зочин
Зочин
Зочин
чинбат
чинбат