Одооноос хагас жилийн өмнө Израилийн цэргийн шинжээч Жонатан Спайер:–Ираны удирдлаган дор Палестины ХАМАС бүлэглэл болон Ливаны Хезболла бүлэглэл Израилийн эсрэг томоохон ажиллага явуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл бичиж байжээ. Гэвч Израилийн эрх бүхий албан тушаалтнууд энэ мэдээллийг огт тоогоогүй, ХАМАС бүлэглэлийн хүчийг үнэлээгүй юм байна.
Улаанбаатар хотоос миний амьдардаг Багануур хот хүртэл эдүгээ автобус явахгүй байсаар 3 жилийн нүүр үзэж байна. Багануур бол монголын 4 дэх том хот юм. Өмнө нь нийслэл хотоос Багануур хүртэл өдөр бүр автобус явдаг байсан юм. Одоо өмнөх амжилтаасаа ухарсаар 3 жил автобус явсангүй. Ер нь аялагч хүн хамгийн баталгаатай унаа хөлөглөж явдаг. Хамгийн баталгаатай унаа бол эхлээд галт тэрэг, дараа нь автобус ордог юм.
Миний бодлоор хэрэв хүн Монгол эх орондоо амьдарч байвал монголынхоо уламжлалт эрүүл хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Монгол цагаан идээ, ааруул, аарц, элгэн тараг, хөөрүүлсэн халуун сүү, шинэ бяслаг, айраг, гүүний саам, ингэний хоормог, ээзгий, хонь, үхэр, адууны шинэ мах, борцоо тохируулан тааруулж хэрэглээд байвал үүнээс илүү амин дэмтэй, ашигтай хүнс гэж хаана ч байхгүй билээ. Монгол эх орон минь хамгийн сайхан байгальтай тул хүмүүс энэ сайхан байгалийн дунд явган аялж рашаан усыг нь ууж байх хэрэгтэй.
2023 оны есдүгээр сарын энэхүү намрын налгар өдрүүдэд монголын ууган сургуулиудын нэг болох Хэнтий аймгийн Өндөрхааны сургуулийн маань100 жилийн ой тохиож байна. Би энэхүү сайн сургуульд сайн багш нараар эрдэм заалгаж өссөн дөө. Төрөлх сургуулийнхаа дурсамжийг бичихээр шийдлээ. Та бүхэн болгоон соёрхоно уу.
Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.