Богд хааныг залгамжилж тусгаар тогтносон Монгол улсыг цаашид удирдах чадвартай гэгдэж байсан Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам Эрдэнэ дайчин чин ван , Монгол улсын Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж 1915 онд тархиа ташуураар бяц цохиулан амь насаа алдлаа. Чингисийн алтан ургийн Батмөнх даян хааны удам, Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс – Очирын Намнансүрэн 1919 онд найран дээр бусдын өгсөнархинд хордогдож амь насаа алдав.
Монголчууд бид ямар боломжоо алдсан бэ гэдгээ үргэлж санаж явах нь зохистой. Монголчууд бид орчин үед 10 сая хүн амтай, 5 сая квадрат км газар нутагтай, 170 сая мал сүрэгтэй, далайгаас 120 км ойрхон оршдог, бүс нутагтаа хүчирхэг улс болох боломжтой байсан, гэвч өөрсдөөсөө болж энэ боломжоо алдсан гэдгийг санаж байх хэрэгтэй.
Алтан ургийн Газан хаан Перст арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.
Монгол улс өнгөрсөн гучин жилд хийсэн алдаа завхралдаа дүгнэлт хийж хамгийн түрүүнд авилгал хулгайг дарж хуулиа чангатгаж эх орноо үйлдвэржүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ядуурлыг устгаж эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх шаардлагатай болжээ. Авилгалд баригдсан шүүх, прокурорыг өөрчлөх цаг болжээ.
Ийнхүү Түшээт ханы халх цэргүүд Ф.Головины орос цэргүүд болон ойрдын Галдан бошигтын цэргүүдэд ялагдсанаар монголын цэргийн хүч бүрмөсөн мөхөсдөж, Монгол улс хоёр зууны турш хаангүй, төргүй, тусгаар улс үгүй болсон эмгэнэлт түүхтэй үлдсэн юм.