Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ХЯТАД УЛС ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БОЛСОН НЬ

1964 оны 10-р сарын 16-ны өдөр Жоу Эньлай Маод “ Манай агуу их Хятад улс хятадын атомын бөмбөгийг амжилттай дэлбэллээ” хэмээн мэдэгджээ. Өрнөдийн судлаачид ”Атомын бөмбөг бүтээхэд Хятад улс хорьдугаар зууны тавь, жараад онуудад нийтдээ 4 тэрбум 100.0 сая ам долларын зардал гаргажээ. Энэ их валютаар өдөр бүр 300 калори хүнсээр өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хятадын 38 сая хүнийг хоёр жилийн турш хангах боломжтой байлаа. Маогийн атомын бөмбөг америкчуудын Японд хаясан хоёр атомын бөмбөгнөөс бараг 100 дахин олон хятад хүний амь насыг авч оджээ” хэмээн дүгнэлт гаргажээ. Тэр үед хятадын коммунистуудын цөмийн зэвсгийн төлөөх хийрхэл өлсгөлөнгөөр үхэж буй ард түмнээсээ ч илүү хүчтэй байв.

ХАМАС ялагдах нь гарцаагүй

Одооноос хагас жилийн өмнө Израилийн цэргийн шинжээч Жонатан Спайер:–Ираны удирдлаган дор Палестины ХАМАС бүлэглэл болон Ливаны Хезболла бүлэглэл Израилийн эсрэг томоохон ажиллага явуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл бичиж байжээ. Гэвч Израилийн эрх бүхий албан тушаалтнууд энэ мэдээллийг огт тоогоогүй, ХАМАС бүлэглэлийн хүчийг үнэлээгүй юм байна.

ОРОС ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ҮНЭН ТҮҮХ

Монголчууд бид орос, хятадыг мөнхийн хөрш гэдэг. Тэгвэл одоо мөнхийн хөршууд маань өөр хоорондоо ямар харилцаатай явж ирсэн, одоо ямар харилцаатай байна вэ гэдгийг мэдэх цаг болжээ. Түүхийг үнэнээр өгүүлсү.

БУЯН ҮЙЛДЭХ ҮҮ, ДАЙН ХИЙХ ҮҮ

Дэлхийн бүх шашин хайр энэрлийг номлодог. Энэрэл хайр байхгүй бол энэ дэлхий сөнөнө гэдгийг хүмүүс ойлгоосой. Хүмүүс минь. Амьд байгаа дээрээ хийх ёстой буянт үйлээ хий, хэлэх ёстой талархлын үгээ хэл. Дараа нь өнгөрсөн хойно нь бүү харамс. Цаг хугацаа дахин олдохгүй. Хүн төрөлхтөн хэзээ буу зэвсгээ хаяад “Бурханаа шүтэж, Буянаа хураадаг” болох юм бол доо. Дэлхий даяараа цөмийн зэвсэггүй болоосой.

ХОРВООД ХҮН ЗОВОХ БУС, ЖАРГАХ ГЭЖ ИРДЭГ

Жаргалын замд уур, шунал хоёр их саад болдог. Монголчууд “Уул морийг зовооно, Уур хүнийг зовооно” гэдэг. Шуналтай хүн зовлонтой. Муу бодолтой хүн зовдог. Сайн бодолтой хүн жаргадаг. Буян үйлдвэл жаргал ирдэг. Нүгэл үйлдвэл зовлон ирдэг. Сэтгэл ханамжгүй хүн бол зовлонтой л хүн гэсэн үг. Сэтгэл ханамжтай хүн амар жаргалтай хүн. Жаргалтай хүнд айдас, горьдлого, уур, шунал, хардалт, харуусал байдаггүй юм. Хүн сэтгэлээ номхруулж чадахгүй бол хүний сэтгэл яг л намрын царцаа шиг энд тэнд үсчиж байдаг. Жаргалтай хүн гэж сэтгэлийн амар амгаланд хүрсэн хүнийг л хэлээд байгаа юм.

ИРАНЫ УДИРДАГЧ ХАМЕНЕЙ НАС БАРЛАА, ЦААШИД ИРАН ЯАХ БОЛ?

Яг одооны байдлаар Иранд Хаменей нас барсны 40 хоногийн гашуудал зарлаад байна. Ираны хүн амын нэг хэсэг нь гашуудаж байхад нөгөө хэсэг нь баярлаж байна. Ираны эрх баригчид АНУ-тай хэлэлцээр хийхгүй, цаашид АНУ, Израилтай тулалдах болно хэмээн мэдэгдэж байна. Одоо цаашид Иран яах бол?