Анхнаасаа С.Баярцогт С.Эрдэнийн "Шонхор" тауэр эсвэл Х.Баттулгын Баянгол зочид буудлыг зориогүй, прокурорыг сонгосон зорилго нь энэ ч байж мэдэх. Зүй нь, зүг чиг нь, АН-ын үнэт зарчим нь түүнд бага ч атугай үлдсэн л бол тэр эхлээд хоёр салж, хувийн компани болтлоо жижгэрсэн нам руугаа чиглэсэн акц өрнүүлэх байв.
Замын дундаас хэн нэгэн нь санаатай, санамсаргүйгээр "Стоп кран" татдаггүй л юм бол зогсох ямар ч шалтаг, шаардлагагүйгээр галт тэрэг нэгэнт хөдөллөө.
Хаврын чуулган хөшгөө нээсэн өдрөөс хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хуулийн байгууллагын санал, Үндсэн хуульд дахин гар хүрэх эсэх сэдэл тэргүүтэй ирэх наадмаас, ээлжит сонгуулийн цикл хүртэл үргэлжлэх улс төрийн уур амьсгалд онцгой оролцоотой Төрийн тэргүүний тухайд чухамдаа яагаад Өлгийг зорьж, хоёр хоног ажилласныг гурван шалтгаанд үндэслэж тайлбарлах гээд үзье.
Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчид Ж.Оджаргалд, эсвэл “М-Си-Эс”-т, бүр “Энержи Ресурс” гэж компанид итгэж мөнгө өгөхгүй. Харин уул уурхайн салбарын хууль, эрх зүй, татварын орчныг, оруулсан хөрөнгө оруулалт нь үнэхээр баялаг бүтээж чадах, тайлангаа ил тод “Шилэн” нээлттэй тавьж буй эсэх, улс төрийн тогтвортой байдлыг нэн түрүүнд хардаг. Энэ бүгд нь өөрөө Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй вэ гэдгийн индикатор болдог гэсэн үг. Хамгийн том үнэлгээ нь итгэлцэл.
Өглөө ажилдаа гарахдаа л ямар тангараг, хэний өмнө хүлээсэн бэ? гэдгээ үргэлж бодож явах ёстой. Жижиг сажиг төсөл хөтөлбөр авах, сургалтад суух, гадагшаа томилолтоор явах зардал шийдүүлэх нь УИХ-ын гишүүний нэгдүгээр үүрэг биш ээ.
ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх дархлаа нь Оюу Толгой болсон юм. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс мөнхийн хоёр хөршөөсөө мөнхийн хамааралтай бидэнд улс төрийн болон нийгмээс ирэх ил болон далд нөлөө, аль нэгнээс нь дэглэлттэй эсэргүүцэл их.