Генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн гэдэг нь үндэслэл муутай, учир дутагдалтай л тайлбар. Эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилсны ард бодит шалтгаан байна.
Танк орж ирэх нь, баялгийг маань булааж авах гээд байна гэсэн суртал ухуулга явуулж байгаа нөхдүүдийн толгой руу чулуу шидэж хөөдөг болох хэрэгтэй.
Хэрэв жинхэнээсээ ийм тогтолцоо хэрэгжиж эхэлвэл бизнесүүд ёстой төрийн дарамтанд орж, хэн нэгний нөмрөг дор орж аврагдахыг эрэлхийлдэг тогтолцоо бий болно. Тэгж хамгаалалтад орохгүй бол мөнхийн төрийн барьцаанд л амьдрах болно.
Үндсэндээ 48 мянга гаруй Төрийн албан хаагч, 1200 орчим удирдах албан тушаалтныг зангидаж буй хотын даргынхаа өмнөөс хариуцлага хүлээх нэгэн өнөөдөртөө тэнд байхгүй байгаа бололтой. Үнэндээ хотын дарга “ганцаардаж” эхэлснээ Ерөнхий сайдад ийн учирлаж.
Монгол Улс дотоодын улс төрөөс үл хамаарахгүйгээр "Тогтвортой байдал" гэсэн тунхаг биш бүр АМЛАЛТЫГ хөрөнгө оруулагчдад өгөх нь чухал, дараа дараагийн Оюу Толгой шиг мега төслүүдээ "Гуравдагч хөрш"-ийн хөдөлгөхөд нэмэртэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой, түүгээрээ дамжуулан дипломат өрөг дээр нэн шинэхэн ҮСРЭЛТ хийж эхэлсэн нь үнэн л юм бол шүү дээ. Юу үнэн энэ л үнэн!
Ямар ч байсан БНХАУ-ын дарга, Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын түвшинд уулзалт, албан ёсны яриа хийсэн Монголын Ерөнхий сайдын Бээжинд тунхагласан амбийц хэрхэн биеллээ олохыг харах л үлдлээ!