Их хэлмэгдүүлэлтийг түүх болгож ярьдаг ч, хэлмэгдүүлэлт өнөөдөр явагдаж байгааг бүгд харсаар л байна. 20-30-аад онд улс төрийн хэрэгтэнг буудчихдаг байсан, харин шинэ зуунд бол хууль зүйн арга, технологийн тусламжтайгаар хэлмэгдүүлдэг болжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсэг болон өөрсдийн үзэл бодлыг аялдан дагалдаагүй хэсгийг залхаан цээрлүүлэх, егүүтгэх, баривчлах, цагдан хорих, тарчлаан зовоох, ялгаварлан гадуурхах, мөрдөн хавчих, хилс хэрэгт тулган шийтгэх зэрэг арга хэлбэрээр төрөөс (Төрийн эрх мэдэл авсан хэсэг хүмүүс) хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагааг хэлдэг. Ерөнхий сайд асан М.Энхсайханг хэлмэгдүүлсэн хууль зүйн башир арга, технологи юу байв.
#хэлмэгдүүлэлт
#улс төрийн хэрэг
УИХ-ын сонгуульд МАН олон удаа олонхи болж байсан, харин Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ихэнхи тохиолдолд ялалт байгуулж ирсэн байдаг. 2017 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлахад чиглэж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хамгийн их хохирол амсах нь Ерөнхийлөгчийн институт байх нь тодорхой байв. Ерөнхийлөгч хэн гэдэг хувь хүн байх нь чухал биш, Ерөнхийлөгчийн институт бол улс төрийн эрх мэдлийн тэнцвэрт чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол төрийн дээд байгууллагын гурван гол институц. УИХ-д олонхи болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулдаг болохоор УИХ дахь олонхи, Засгийн газар хоёр улс төрийн хувьд нэгдмэл ашиг сонирхолтой. Энэ хоёрыг хянаж, эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог. Энэ бол манай улс төрийн тэнцвэрийн амин сүнс юм.
Бусдын нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон. Уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” хэмээн обьектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг “бүрхэгдүүлж”, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн тодорхойлоогүй, “халдсан” гэсэн хэт ерөнхий нэр томьёог хэрэглэсэн явдал нь хууль бүтээх ажиллагааны алдаа болж, хууль хэрэглээ, шүүхийн практикт сөрөг үр дагавар үүсгэж буй гол шалтгаан болсон гэж үзэх үндэстэй юм.
2020 оны сонгуулиар ганц ч ийм гэмт хэрэг "гарсангүй". Гэмт хэрэг гарсангүй гээд санаа зовоод байгаа юм байхгүй л дээ. Гэмт хэрэг гарах албатай ч биш, заавал хэн нэгнийг шийтгүүлэх гээд байгаа юм бол огт байхгүй. Гэхдээ огт хэрэгжихгүй, үйлчилж чадаагүй хуулийн заалт л анхаарал татаад байгаа юм.
##худал мэдээлэл
##гүтгэх
Түүхийн сурах бичгээс эхийн эрхт ёсны үе, эцгийн эрхт ёс гэж уншиж байсан байх, үүнтэй яг адил манай өнөөгийн нийгэм бол үнэн хэрэгтээ намын эрхт ёсны нийгэм юм. Нам бол амбицтай, түрэмгий, эрх мэдлийг олж авахын төлөө программчлагдсан. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байхгүй болж, төрийн эрх мэдлийг булаацалдаж, төрийн дээр нам гарч суугаад 30 жил болж байна. Энэ нь Монголын улс төр дампуурч, улс төрийн намууд мафи маягийн бүлэглэл болсонг нотлож буй. Намуудын санхүүжилт шударга бус замаар явж, үүгээр авлигачид намаар дөрөөлж төрд орж ирдэг. Улс төрийн намуудын явуулж байгаа бодлого нь ард түмнийг мунхруулахад чиглэж байгаа, сонгуулиар баахан сайхан амлалт өгдөг, тэгээд сүүлд нь түүнийгээ мартдаг, тэгээд дахиад дараагийнхаа худал хуурамч амлалтыг өгдөг технологи.
##нам
Шүүхээр 2020, 2021 онд шийдвэрлэгдсэн худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн шийдвэрт шинжилгээ хийж, энэ төрлийн хэргийг шийдвэрлэж буй хууль, шүүхийн практик, хууль хэрэглээний асуудалд үнэлэлт, дүгнэлт өгсөн судлаачдын байр суурь
##худал мэдээлэл
#шүүхийн практик