Зудын түүхэн мэдээллийн дүн шинжилгээ,шалтгаан-үр дагаврын холбоосын тухай таамаглал
ЗУДЫН ТҮҮХЭН МЭДЭЭЛЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШАЛТГААН-ҮР ДАГАВРЫН ХОЛБООС”
С.Дэмбэрэл
Агуулга
1. Оршил.......................................................................................................................................3
2. Зудын түүхэн статистик, түүний дүн шинжилгээ................................................................4
3. Зудын уг шалтгааны тухай таамаглал ба нарны орчил......................................................15
Хүснэгтийн жагсаалт
Хүснэгт 1. 1940-1945 оны агаарын температур (өвлийн сарууд)5
Хүснэгт 1.1 Бүсүүдийн өвлийн улирлын дундаж температур7
Хүснэгт 1.2 Бүсүүдийн өвлийн саруудын дундаж температур8
Хүснэгт 2. Зудын түүхэн статистик (1944-2024)13
Хүснэгт 3. Мал сүргийн эргэлтийн тэнцлийн гол үзүүлэлтүүдийн харилцан хамаарал (малын тооны бүлэглэлтээр)18
Хүснэгт 3.1. 1944 оноос хойшхи нарны орчлын нарийвчилсан мэдээлэл21
Хүснэгт 4. Нарны орчлын түүхэн дараалал23
Зургийн жагсаалт
Дүрслэл 1. 1940-1945 оны агаарын температур (өвлийн сарууд)17
Дүрслэл 2. Бүсүүдийн өвлийн улирлын дундаж температур17
1. Оршил
“Зудын түүхэн мэдээллийн дүн шинжилгээ, шалтгаан-үр дагаврын холбоос” хэмээх энэ судалгааг хийх болсон шалтгаан нь зөвхөн 2024 онд одоо болж буй зуд, өмнөх түүхэн статистик төдийгүй, харин Монгол Улсын нийт эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох нүүдлийн мал аж ахуйн эдийн засаг (“nomadic economics”) гэсэн онцгой бүтцийг судлах явцад төрсөн юм. “Nomadic economics” гэсэн нэр томьёолол эдийн засгийн шинжлэх ухаанд байхгүй ч Монгол Улсын хувьд бодитойгоор оршин байгаа бөгөөд үүнийг зөвхөн эдийн засгийн нэг дэд салбар, секторын түвшинд авч үзэх нь учир дутагдалтай гэж үзсэн. Онолын ч, бодлогын ч хувьд Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг орчин үеийн хотын эдийн засаг (modern urban economics) ба уламжлалт нүүдлийн эдийн засаг (traditional nomadic economics) гэж арга зүйн хуваан судлах нь цаашдаа чухал ач холбогдолтой болох бөгөөд үүний нэг хэсэгт “бүсчилсэн хөгжлийн бодлогыг” орон зайн талаас нь хамааруулж болох юм. Орчин үеийн ба уламжлалт бүтэц гэдэг талаас нь дэлхийн бүх улсыг хуваан судалдаг нийтлэг арга зүй байдаг ч “nomadic economics” гэсэн бие даан оршдог онцгой бүтэцтэй эдийн засаг бусад улсад байхгүй; нийт эдийн засгийн бүтэц, нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв шинжээр амьдрагсдын нийт хүн ам, демографийн өөрчлөлтөд эзлэх хувь хэмжээ, нийт өрхийн тоонд эзлэх хувь хэмжээ төдийгүй үйлдвэрлэл, хэрэглээ, хуваарилалтын онцлог, хот-хөдөөгийн солилцоо гэх мэт талаас нь үзвэл нийт бүтэц, хэв шинж, шинж чанаруудтай орон байхгүй. Тийм учраас байгалийн эрхшээлд, түүнээс ихээхэн хэмжээгээр хамааран оршдог ийм нүүдлийн эдийн засагт зуд хэмээх байгалийн гамшиг ямар давтамжтай тохиолддог, яагаад болдог, түүний эрсдлийн менежментийг орчин үеийн нөхцөлд яаж сайжруулах гэх мэт асуудлыг энэхүү судалгаагаар хөндсөн болно. Зудын тухай шинжлэх ухааны судалгаа Монгол Улсад цөөнгүй хийгдсэн бөгөөд их төлөв түүхэн давтамж, хор хөнөөл, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх мэт талаас нь судалсан эсвэл тухайлсан аймгуудад болсон зудын судалгаа гэх мэт бүтэц, агуулгатай байна. Эл судалгаа дараах бүтэцтэй: 1. Оршил, 2. Зудын түүхэн статистик, үр дагавар, 3. Зудын шалтгааны тухай таамаглал ба нарны орчлын давхцалзэрэг хэсэг болно.
2. Зудын түүхэн статистик, түүний дүн шинжилгээ
Шигтгээ.1-д дурдсан судалгаа бол зудын талаар хийсэн сүүлийн үеийн нэлээн мэдээлэл сайтай, дорвитой судалгаа юм. Гэхдээ хамарсан үе нь 1990-2020 он буюу 30 жилийг хамарсан байна. Харин 1940-өөд оноос 1990 он хүртэлх судалгаа ховор, алдаг оног тоо, статистиктай л байна. Тиймээс “Мичин жилийн зуд” хэмээн нэрлэгдсэн 1944/1945 оны зудын статистикийг бүрэн бус байдлаар олж Хүснэгт.1-ийг гаргасан болно. 1944-1987 онд болсон зудын ерөнхий мэдээллийг харуулсан бөгөөд харин 1990-2020 оны зудын мэдээллийг дээр дурдсан судалгааны ажлын тоо мэдээллийг бүсчлэн гаргасан. Бүсчилж буй учир нь газар зүйн байршил, орчин нөхцөлөөр ижилдүү аймгууд буюу засаг захиргааны нэгжүүдийг онцлохоос илүү аль бүсэд зудын тохиолдол, давтамж ямар байсныг харуулах, нэгтгэх зорилготой.
Шигтгээ 1. “Монгол орны мал аж ахуйн салбарт зудын давтамжийн үзүүлж буй хохирлын үнэлгээ” (Assessment of the frequency of Dzuds in the livestock sector of Mongolia) С.Сайнбаяр, Б.Эрдэнэтуяа, Б.Хулан, Ш.Оюунтуяа.
-Зуд болсон хугацаанд (1990-2020 он) малын зүй бус хорогдол нэмэгдэж улмаар төв суурин газар луу хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх үндсэн нөхцөл болсон байна.Дээрх 30 жилийн хугацаанд зуд хамгийн олон тохиолдсон аймаг нь Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд байв.
- 1990-2020 оны хугацаанд Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ Дархан аймгууд 2-4 удаа буюу 8 жилд 1, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгууд 5-7 удаа буюу 4 жилд 1 удаа, Завхан, Хөвсгөл, Төв, Дорнод аймгууд 8-10 удаа буюу 3 жил тутамд зуд тохиолджээ.
Зудын давтамж их байгаа нутгууд бэлчээрийн сэргэх чадварын 4-р түвшинд байгаа нь зудын давтагдал бэлчээрт ихээхэн нөлөөтэйг харуулж байна.
- Монгол орны хэмжээнд 1990-2020 онд зудын давтамж ихсэж түүнээс үүдэлтэй хор уршиг нэмэгджээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 8-10 удаа зуд болсон 5 аймаг, 5-7 удаа зудболсон 9 аймаг байгаа нь зудын давтамж маш өндөр буюу 3-4 жил тутамд тохиолдсонбайна.
- Сүүлийн 30 жилийн дотор зудын улмаас хорогдсон малын тоо 21.1 сая толгойд хүрч эдийн засагт 860 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Хүснэгт.1 1940-1945 оны агаарын температур (өвлийн сарууд) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
• 1944-1945 оны зуд буюу “Мичин жилийн зуд”: Бүрэн бус мэдээллээр энэхүү зудын үед “зүй бусаар” хорогдсон малын тоо 8.1 сая толгой буюу нийт малын 30% орчим болж байна. 1944-1945 оны зудыг төсөөлөхийн тулд тэр үеийн өвлийн цаг агаар ямар байсныг мэдэх шаардлагатай. Саяхан ҮСХ-ноос БНМАУ-ын үеийн статистик мэдээлэл, эмхтгэлүүдийг 1212.mn дээрээс үзэх боломжтой болгож “түүхэн статистик” гэсэн цэс нээсэн нь судлаачдад нэн хэрэгтэй, ач холбогдолтой үйл явдал юм. Энэ цэсээс түүвэрлэн Хүснэгт.1-д 1940-1945 оныг агаарын дундаж температурыг өвлийн саруудаар гаргасан болно. Хүснэгт.1-ээс харахад 1940-1945 онуудад аймгуудын (тэр үеийн ажиглалтын байршлуудаар) өвлийн агаарын дундаж температур өвлийн саруудад -21º хэмтэй Улаангом (-29.6 хэм), Хэрлэн (-25.3), Ховдод (-25.3) хамгийн өндөр, Цэцэрлэг (-14.3), Арвайхээр (-15.3), Сайншандад (-15.7) хамгийн бага хэмтэй, агаарын хамгийн бага температур өвлийн саруудад дунджаар -38.8 хэм, Хэрлэн (-46.6), Улаангом (-45.5 хэм), Улаанбаатар (-46.1), Хараад (-45.1) хамгийн хүйтэн, Арвайхээр (-30.2), Чойр (-31.4), Сайншандад (-32.1), Даланзадгад (-32.6) харьцангуй бага хүйтэн байв. Өвөл нь өнөөгийнхөөс илүү хүйтэн, мал аж ахуйн дэд бүтэц бараг хөгжөөгүй, байгалийн эрхшээлд, зудтай, байгалийн гамшигтай мал, малчин 2 нь байгаагаараа тулахаас өөр аргагүй байсан тэр үед малын тоо толгойг 25 саяд хүргэх зорилт тавьж байсан гэж төсөөлөхөд ч хэцүү юм. 1944-1945 оны зудын яг 10 жилийн дараа 1954-1955 онд дахин зуд болж 1.9 сая мал хорогдсон ба үүнээс нэг жилийн дараа 1956-1957 онд дахин зуд болж 1.5 сая мал хорогдсон гэсэн мэдээ байна. Үүний дараа мөн 10 жилийн давтамжаар 1967/1968 оны зудаар 2.7 сая мал, мөн ийм хугацааны давтамжтайгаар 1976/1977 онд 2.0 сая мал, мөн л арван жилийн дараа 1986/1987 оны зудаар 0.8 сая мал хорогдсон байна. Өөрөөр хэлбэл, 1944/1945 оны зудаас 1986/1987 оны зуд хүртэлх 43 жилд үндсэндээ 10 жилийн давтамжтайгаар зуд болж байв. Яагаад 10 жилийн давтамжтай байснаа 1990 оноос хойш өөрчлөгдсөн, юу, ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн гэх мэтийн талаар дараагийн хэсэгт таамаглал дэвшүүлэх тул түр орхиод 1990-2024 онд болсон зудын мэдээлэл рүү анхаарлаа хандуулъя.
• 1990-1993 он: буюу 1990, 1992, 1993 онуудад болсон зудаар нийт 2042 мянган толгой мал хорогдсон бөгөөд 1990 оны зудад нийт 5 аймаг, бүсээр үзвэл зүүн бүсийн 2 аймаг, бусад бүсээс тус бүр нэг аймаг хамрагдсан бол 1992 оны зудаар Баруун бүсийн Увс, Завхан аймгийг, харин 1993 оны зуд нийт 16 аймаг, түүний дотор Төвийн бүсийн 7 аймаг, Баруун бүсийн 4, Хангайн бүсийн 3, Зүүн бүсийн 2 аймгийг хамарсан байна.
• 1999-2003 онд: буюу 1999, 2000, 2001, 2003 онуудад болсон зуднаар нийт 9640.9мянган мал хорогдсон ба 1999 онд 10 аймаг, 2000 онд 9 аймаг, 2001 онд 15 аймаг, 2003 онд 10 аймаг хамрагджээ. Хамгийн их хамралттай, малын хорогдолтой нь 2001 онд тохиосон зуд байна.
• 2009-2017 он: буюу 2009, 2010, 2015, 2016, 2017 онуудад болсон зудаар нийт 12969.0 мянган толгой мал хорогдож, хамрах хүрээний хувьд 2009 онд 7 аймаг (үүнд Баруун бүсийн 3 аймаг), 2010 онд 10 аймаг (Төвийн бүс 4, Хангайн бүс 3), 2015 онд 10 аймаг (Хангайн бүсээс 4 аймаг), 2016 онд 12 аймаг (Баруун бүс 4 аймаг, Төвийн болон Зүүн бүсээс тус бүр 3 аймаг), 2017 онд 9 аймаг (Баруун бүс 4, Хангайн бүс 4 аймаг) хамрагдсан байна. 2018 оноос 2024 он хүртэлх хугацааны хувьд зудтай байсан гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй тул зөвхөн малын зүй бус хорогдлын тоог тавьсан бөгөөд гэхдээ эдгээр хорогдлын хэмжээ зудтай жилүүдийн хэмжээнд, ялангуяа 2021 он (3012.3 мянган толгой), 2023 онд (4921.5 мянган толгой) хамгийн их хорогдсон байна. 2024 оны зудын урьдчилсан, бүрэн бүс мэдээллээр одоогоор 6 сая орчим мал хорогдсон, энэ нь цааш нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ямар ч гэсэн 2024 оны зуд малын хорогдлын хувьд ихээхэн хохиролтой болох хандлагатай байна. Хүснэгт.1.1 болон Хүснэгт.1.2-д 2005-2024 оны өвлийн саруудын дундаж температурыг бүсчлэн гаргасан бөгөөд энэ арван жилийн өвлийн саруудын дундаж температур өмнө дурдсан 1940/1945 оныхоос харьцангуй доошилсон байна. Хүснэгт.1.2-д бүсүүдийн өвлийн дундаж температурыг тооцоолсон ба эндээс харахад Баруун ба Зүүн бүс харьцангуй их дундаж хэмтэй байжээ. Гэхдээ зудын хамрагдалтын тоогоор хамгийн их Баруун бүс 34, Төвийн бүс 31, Хангайн бүс 29, Зүүн бүс 20 удаа байгаа нь өвлийн агаарын дундаж хэм, зуд хоёрын хооронд шууд хамаарал байхгүй гэдгийг харуулж байна.
Хүснэгт.1.1 Бүсүүдийн өвлийн саруудын дундаж температур | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хүснэгт.1.2 Бүсүүдийн өвлийн саруудын дундаж температур | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Хүснэгт.2-д 2015-2023 онд том малын зүй бус хорогдол, бойжсон төл, зах зээлд худалдан борлуулсан хувь хэмжээг малын тооны бүлэглэлтээр буюу мал аж ахуйн “амьдралын орчлын” (life cycle) гол үзүүлэлтээр харуулав. Эдгээр үзүүлэлтийн хоорондын хамаарлыг хэвтээгээр буюу малын тоогоор хуваасан бүлэглэлтийн нэгдсэн үр дүнгээр, босоогоор буюу энэ бүлэглэлтийн бүрэлдвэр бүрээр гаргасан. Ингэж гаргахдаа:
a. том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал
b. бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал
c. бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал гэсэн тооцооллыг гаргаж үр дүнг он оноор харуулсан. Эндээс үзэхэд:
1. 1956.3 мянган толгой мал хорогдсон 2015 оны зуднаар том малын зүй бус хорогдол ба төл бойжилт хоёрын харьцангуй үзүүлэлтийн хооронд хүчтэй урвуу хамааралтай байв (R=-0.9769). Харин бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын урвуу хамаарал мөн хүчтэй (R=-0.7979) байсан бол бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал сулавтар, урвуу байв (R=-0.4726).
2. 2016 онд (1100.7 мянган толгой мал хорогдсон) том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал урвуу бөгөөд хүчтэй (R=-0.9532), бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал мөн адил (R=-0.7961), харин бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал өмнөх жилээс ялгаатай, хүчтэй, урвуу гарсан(R=-0.7890).
3. 2017 онд (1385.8 мянган толгой мал хорогдсон) том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал урвуу (R=-0.5128), харин бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал эерэг бөгөөд хүчтэй гарсан (R=0.9352, R=0.8352). 2017 онд оны эхний мал 54.1 сая,том малын зүй бус хорогдол 0.742 сая, бойжсон төл 20.0 сая, зах зээлд борлуулсан мал 10.4 сая байжээ.
4. 2018 онд малын зүй бус хорогдол өмнөх жилүүдээс (2015 оноос хойш) харьцангуй их нэмэгдсэн (2.3 сая буюу оны эхний малын 3.9%), бойжсон төл өмнөх жилүүдээс буурч 17 сая буюу 29.4% болсон, зах зээлд борлуулсан малын тоо харьцангуй буурч (2017 оноос) 10.2 сая буюу 17.6% болсон ба энэ онд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал урвуу, сул (R=-0.352), харин бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал мөн адил, гэхдээ эерэг (R=0.02) ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал урвуу, сул гарсан байна (R=-0.2359).
5. 2019 онд оны эхний мал 58.2 сая байсан бол оны эцэст 63.4 сая болж 2015 оноос хойш түүхэн рекорд тогтоосон бөгөөд энэ онд том малын зүй бус хорогдол өмнөх оноос (3.9%) болж эрс багассан (1.6%), төл бойжилт өмнөх оноос (29.4%) болж нэмэгдсэн байна (35.6%). Зах зээлд борлуулсан хувь 19.6% болж сүргийн эргэлт харьцангуй түргэссэн жил болжээ. Энэ жилд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал урвуу, хүчтэй (R=-0.8281), харин бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал урвуу, аядуу гарсан байна (R=-0.5280 R=-0.5122).
6. 2020 онд оны эхний мал 63 сая, оны эцэст 60.1 сая, зүй бус хорогдол 2.9%, төл бойжилт 31.8% болж өмнөх оноос зүй бус хорогдол нэмэгдэж төл бойжилт буурсан бол зах зээлд борлуулсан хувь 2015 оноос хойш түүхэн дээд хэмжээнд буюу 27.6% хүрсэн, аж ахуйн дотоодод хэрэглэсэн мал 3.7 сая буюу өмнөх жилүүдээс нэмэгдсэн, малын зүй бус хорогдол өмнөх жилүүдээс нэмэгдсэн, төл бойжилт харьцангуй буурсан байв (31.8%). Энэ жилд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал ба бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал урвуу, сул (R=-0.4498, R=-0.258) харин бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал урвуу, хүчтэй байв (R=-0.7705).
7. 2021 онд оны эхний мал 59.5 сая, оны эцэст 60.9 сая, том малын зүй бус хорогдол 2.6 сая, нийт хорогдол 3 сая гаруй болсон нь өмнөх жилүүдээс эрс ихэссэн. Төл бойжилт 30.2% болж өмнөх жилээс бага зэрэг багассан харин зах зээлд борлуулсан хувь 18.3% болж буурав. Энэ жилд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал (R=-0.7719) болж хүчтэй, урвуу хамаарал байсан ч бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарлын хувьд сул, урвуу хамааралтай байв (R=-0.1047, R=-0.4035).
8. 2022 онд том малын зүй бус хорогдол эрс буурч ердөө 0.9% болсон, төл бойжилт 37.9% буюу 2015 оноос хойших хугацаанд хамгийн өндөр хувьтай, зах зээлд борлуулсан хувь мөн эрс нэмэгдэж 23.1% (2020 онд түүхэн дээд хувь нь 27.6%) болсон зэргээс харахад сүргийн эргэлт эрчимтэй нэмэгдсэн байв. Энэ онд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал (R=-0.9367) буюуурвуу, хүчтэй, бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал мөн адил түвшинд байв (R=-0.8987, R=-0.9334). Ялангуяа бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал 2015 оноос хойш түүхэн дээд түвшинд хүрсэн (R=-0.9334) нь энэ жилийн онцлог байв.
9. 2023 онд том малын зүй бус хорогдол 2015 оноос хойш түүхэн дээд хэмжээнд 4.9 саяд буюу 7% болж, төл бойжилт 18.7 сая буюу өмнөх оноос 3.9 сая малаар багассан 25.7% болов. Том малын зүй бус хорогдлыг малын тооны бүлгүүдээр харахад зүй бус хорогдол 10 хүртэлх малтай бүлэгт 20.9%, 11-100 хүртэлх бүлэгт10.1% болсон нь хамгийн их хорогдол байна. Төл бойжилт өмнөх оноос 12.2 нэгжээр багасаж 25.7%, харин зах зээлд борлуулсан хувь өмнөх оноос харьцангуй багаар буурсан байна (21.5%). Хамаарлын хувьд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал (R=-0.0913), харин бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал (R=0.1915) буюу эхнийх нь урвуу, сул дараах нь эерэг, сул хамааралтай байсан бол бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал буюу бойжсон төл (“цэвэр” утгаар), борлуулсан малын харьцангуй хувь хэмжээ хоорондын хамаарал урвуу бөгөөд аядуу түвшинд байжээ (R=-0.6603).
10. 2015-2023 оны 9 жилийн дунджаар авч үзвэл оны эхний мал 56.6 сая, оны эцсийнх 59.0 сая, том малын зүй бус хорогдол 1.6 сая, төл бойжилт 18.7 сая байна. Жилд дунджаар 11.5 сая толгой мал зах зээлд борлогдож байгаа нь оны эхний малын 20.3%, аж ахуйн дотоод хэрэглээнд 3.2 сая буюу 5.7% зарцуулагдсан байна. Харилцан хамаарал талаас нь авч үзэхэд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал 9 жилийн 5-д нь хүчтэй бөгөөд урвуу (2015, 2016, 2019, 2021, 2022 онууд) үлдсэн 4 жилд (2017, 2018, 2020, 2023 онууд) нь сул бөгөөд урвуу хамааралтай байв. Бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарлын хувьд 4 жилийн 3 жилд нь хүчтэй, урвуу хамааралтай (2015, 2016, 2022 онууд), 1 жилд (2017 он) хүчтэй, эерэг хамааралтай байв. Үлдсэн 5 жилийн 3-д нь сул, урвуу, 2-д нь сул, эерэг хамааралтай байна (2018, 2019, 2020, 2021, 2023 онууд). “Цэвэр” төл бойжилт ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал 9 жилийн 4-д нь хүчтэй, урвуу/шууд (2016, 2017-эерэг, 2020, 2022 онууд), үлдсэн 5 жилд сул, аядуу, сөрөг хамааралтай (2015, 2018, 2019, 2021, 2023 онууд) байв.
11. Босоогоор буюу малын тооны бүлэглэлт бүрээр том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал; бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарлыг тооцож үзэхэд сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна:
-10 хүртэлх толгой малтай бүлгээс бусад бүх бүлгийн хувьд том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал хүчтэй,урвуу байна.
-10 хүртэлх бүлгээс бусад бүх бүлэгт бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал сул, сөрөг хамаарал давамгайлж байна.
-Бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал мөн л 10 хүртэлх бүлгээс бусад бүлэгт сул, урвуу байна.
Өөрөөр хэлбэл, малын тооны бүлэг бүрийн хоорондын харилцан хамаарал зөвхөн том малын зүй бус хорогдол ба бойжсон төл хоорондын хамаарал хүчтэй, бойжсон төл ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал ба бойжсон төл ба том малын зүй бус хорогдлын хоорондын ялгавар ба зах зээлд борлуулсан хувь хоорондын хамаарал сул давамгайлсан байна.
12. Хүснэгт.2-оос ажиглагдаж буй өөр нэг сонирхолтой зүйл бол малын тооны бүлгүүдээр том малын зүй бус хорогдол, төл бойжилт, зах зээлд борлуулсан тооны харьцангуй үзүүлэлтүүд хэрхэн хуваарилагдсан байдал юм. Өөрөөр хэлбэл, 10 хүртэлх толгой малтай малчдын бүлэг том малын зүй бус хорогдлын хувь бусад бүлгээс харьцангуй их, бойжсон төлийн хувь бага, зах зээлд борлуулсан малын хувь хамгийн өндөр байгаа нь энэ бүлгийн малчин өрхүүдийн ерөнхий шинж тодорхойлолт бол 11-200 толгой мал бүхий малчин өрхүүдийн хувьд дээрх 3 үзүүлэлт үндсэндээ ижил хандлагатай, харин 201-500 болон түүнээс дээш бүлгүүдэд малын зүй бус хорогдол буурах, төл бойжилт нэмэгдэх, зах зээлд борлуулсан малын хувь хэмжээ ихсэх хандлагатай байна.
2
Хүснэгт.2 Мал сүргийн эргэлтийн тэнцлийн гол үзүүлэлтүүдийн харилцан хамаарал (малын тооны бүлэглэлтээр) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Эх сурвалж:ҮСХ, зохиогчийн тооцоо
2
3. Зудын уг шалтгааны тухай таамаглал ба нарны орчил
Энэ хэсэгт зуд гэдэг байгалийн гамшиг яагаад болдог, хэвийн бус, их хэмжээний цас Монгол Улсад яагаад, ямар шалтгаанаар ордог, үүнийг өдөөгч хүчин зүйл нь юу вэ гэх мэт эдийн засагч хүнээс хол хөндий, өөр шинжлэх ухаан судалдаг зүйлүүдийн талаар авч үзэхийг оролдож өөрийн таамаглалаа дэвшүүлсэн. Зудын талаар гарсан судалгаа шинжилгээний (Монгол Улсын) бүтээлүүдэд энэ талаар байхгүй учир гаднын зарим эрдэмтэд, судлаачдын цас хэвийн хэмжээнээс илүү их орох (heavy snowfall), ердийн бус хүйтний шалтгааны талаарх зарим бүтээлийг энд ашигласан болно (Монгол Улсын хувьд өвлийн агаарын дундаж хэмийн талаар өмнөх хэсэгт хангалттай мэдээлэл оруулсан).
1. Denis M.Frolov “Considerable sea ice loss as a factor of cold weather and heavy snowfalls in Euroasia” (Тэнгисийн мөсний алдагдал Евроазийн бүс дэх хүйтний цаг агаар, их цасны хүчин зүйл болох нь), Moscow State University, 2021
Энэхүү судалгааны өгүүллийн гол дүгнэлтүүд:
-Атмосферийн эргэлтийн (circulation) улмаас эрс тэс температурын хэвийн бус хэлбэлзлийг (anomaly) болон зузаан цасан бүрхүүл доогуур өргөргийн өвлийн улиралд тохиолдож болох тухай олон судалгаа гарсан.
-Америк болон Евроазийн бүс нутгийн зарим дулаан өвөл нь … хойд туйлын нөлөөтэйгөөр удаан хугацааны туршид агаарын нам даралтын эрс тогтвортой байдалтай холбогддог бөгөөд энэ нь хүйтэн агаарын массыг гадагш нь гаргахгүй тогтоол байдаг. Үүний үр дагавар нь Орос, АНУ, Хойд Европ, Канадын зүүн хэсгийн ихэнх нутгуудаар өвлийн саруудын температур нь ердийнхөөс нэлээд доогуур хэмтэй (тухайлбал, 2019/2020 оны өвлийн саруудад) байлгадаг. Үүний үр дүнд Евроази болон Америк рүү очиж буй хүйтэн агаарын масс нь цасархаг хүйтэн өвөл болоход нөлөөлж байдаг.
2. “Impact of the Shrinkage of Arctic Sea Ice on Eurasian Snow Cover Changes in 1979-2021” (Арктикийн тэнгисийн мөсний нарийсалт Евроазийн бүс нутгийн 1979-2021 оны цасан бүрхүүлийн өөрчлөлтөд нөлөөлсөн нь), (“Advances in Atmospheric Sciences, published in 2023, Qian Yang, Shichang Kang, et al”)
-Сүүлийн үеийн судалгаагаар цасан бүрхүүл нь өвлийн агаарын температурыг эрс хүйтрүүлж хор хөнөөл учруулдаг ба хэдийгээр Арктикийн тэнгисийн мөсний үлэмж хэмжээний алдагдал нь цаг уурын эрс өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж буй ч тэнгисийн мөсний алдагдал (loss) ба их хэмжээний цасан бүрхүүл хоорондын механизмын талаар сэдэв маргаантай хэвээр л байна.
- Баренц-Карал тэнгисүүдийн мөсний төвлөрөл 11-р сард нэмэгдсэнээр Евроазид өвлийн саруудад (11 сараас 1 сард) цасан бүрхүүл зузаардаг зүй тогтолт харилцааг судалгаагаар тогтоосон. Энэхүү механизм үр дүнд Евроазийн дундаж өргөрөгт хэвийнийхээс илүү хүйтэн температур үүсэж цас ихээр орох нөхцөлийг бүрдүүлдэг.
3. “Deep snow cover in the Arctic region intensifies heat waves in Euroasia” (Арктикийн бүсийн гүнзгий цасан бүрхүүл Евроазийн халууны долгионы эрчмийг нэмэгдүүлж байна), (Scientific Reports, Tomonori Sato, and Tetsu Nakamura)
-Хоккайдагийн Их Сургуулийн эдгээр судлаачдын үзэж буйгаар Арктикийн бүсийн өвлийн сүүл сараас хаврын саруудын хугацааны цасан бүрхүүлийн гүнзгийрэлтэд гарч буй өөрчлөлтүүд нь Евроазийн зуны температурын байр байдлыг тодорхойлж байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Баруун Сибирийн ердийнхөөс гүнзгий цасан бүрхүүл нь Европ болон Зүүн Хойд Ази дахь зуны халууны долгионы урсгал нэмэгдүүлж буй нь сүүлийн жилүүдэд тогтоогдсон байна.
4. “Extreme cold winter weather can be linked to Solar cycle” (Өвлийн эрс хүйтэн цаг агаарыг нарны орчилтой холбоотой гэж үзэж болно), (Dr.Indrani Roy, The University of Exeter, UK, “Solar cyclic variability can modulate winter Arctic climate”, Scientific Reports, published 20,March.2018)
-Энэхүү судалгаагаар 1979-2016 онд нарны 11 жилийн орчил Арктикийн цаг уурт ямар үр нөлөөтэй байсныг тогтоосон байна. Дээрх хугацаанд өвлийн наран толбын тооны (SSN) стандарт хазайлтаасаа (эсвэл дундаж утгаасаа) 1.35 нэгжээр доошлох үед Арктикийн дулаарал доод тропосферээсээ дээшилж стратосферийн дээгүүр түвшинд очих ба харин наран толбо ихсэх үед эсрэгээрээ байдаг гэдгийг тогтоосон. Түүнчлэн энэ судалгаагаар Евроазийн цасан бүрхүүл нарны идэвхжилийн (наран толбоны) минимум үед илүү ихсэн хүйтрэх, максимум үед дулаардгийг илрүүлсэн байна.
-Энэхүү судалгааг “Scientific Reports” сэтгүүл “анхдагч шинэ судалгаа” (“pioneering new research”) гэж нэрлэсэн ба уг судалгаагаар 11 жилийн нарны орчлын “сул” мөчлөгт Арктикийн өвлийн сарууд дулаарч Евроазид их хэмжээний цастай байдаг гэж тогтоосон байна.
-“Нарны идэвхжилийн үечилсэн (periodic) өөрчлөлт буюу нарны орчил (нарны хэт ягаан туяа болон наран толбоны тооны өөрчлөлтийг багтаагаад) нь туйлын шуурга болон Арктикийн хэлбэлзэл хэмээх үзэгдлүүдтэй холбогдож болохыг бид тогтоосон бөгөөд энэ нь Арктик болон Евроазийн цаг уурт нөлөөлдгийг илрүүлсэн.” (Dr.Roy)
Дээрх 4 судалгаанаас үзэхэд “Бүх зам Ром руу хөтөлдөг” гэдэг шиг Евроазийн бүс нутагт, түүний дотор Монгол Улсад өвлийн улиралд хүйтний эрч чангарч, цасан бүрхүүл зузаарч зуд хэмээх үзэгдэл тохиодгийн суурь шалтгаан нь Арктикийн бүсийн өвөл, тэнд болж буй үйл явц, цаг уурын хувьсал өөрчлөлт рүү хөтөлж буй нь тодорхой байна. Харин эдгээр хувьсал, өөрчлөлтийн causa causans буюу анхдагч, гол шалтгааныг нарны орчилтой холбож үзсэн 4-р судалгаа буюу Dr.Roy-ийн судалгаа биднийг өөр, илүү гүнзгий таамаглал руу хөтөлж байна. Хэдийгээр Dr.Roy-ийн судалгааг “анхдагч”-“pioneering” гэж үнэлсэн ч зөвхөн Арктик дээрх үйл явц, хувьсал, нарны идэвхжилийн өөрчлөлт хоорондын харилцан хамаарлыг таамагласнаараа “шинэ, анхдагч” бөгөөд ер нь бол нарны идэвхжилийн минимум, максимум үеийн тухай олон судалгаа бий гэдгийг дурдах нь зүйтэй. Ер нь бол NASA болон бусад байгууллага, энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдын олон бүтээлд нарны идэвхжилийн өөрчлөлт ба дэлхийн цаг агаарын өөрчлөлт хоорондын үр нөлөөг яг таг баталдаггүй гэхдээ бас ор тас үгүйсгэдэггүй гэдгийг мөн энд дурдвал зохино.
Үүнтэй холбогдуулан зудын түүхэн тохиолдлуудын үед нарны идэвхжил яаж өөрчлөгдөж байсан, наран толбын тоо, толбогүй өдрүүдийн түүхэн мэдээлэл бүхий Хүснэгт.3-ыг гаргасан ба эндээс тодорхой дүгнэлтүүд, таамаглал дэвшүүлсэн болно (Хүснэгт.3). Мөн малын зүй бусхорогдол, наран толбын тоог 1944-2024 оны хугацаанд графикаар Дүрслэл.1 ба Дүрслэл.2-д харуулсан болно. Түүнчлэн нарны орчил гэж юу болох, түүний максимум болон минимум гэх мэтийн тухай анхдагч ойлголт, мэдээллийг Шигтгээ.2-д оруулсан.
Зураг.1 Малын зүй бус хорогдол (мян.тол) 1944-2024 | Зураг.2 Наран толбын тоо (өдөр) 1944-2024 |
Эх сурвалж: ҮСХ, зохиогчийн тооцоо | Эх сурвалж: ҮСХ, зохиогчийн тооцоо |
Хүснэгт.3 Зудын түүхэн статистик (1944-2024)
Зуд болсон он | Зуд болсон бүсийн хамрагдалт, аймгийн тоо | Малын зүй бус хорогдол (мян.тол) | Нарны толбын тоо (өдөр) | Өвөлд нь | Нарны орчил | |
1944/45 | | 8100.0 | 16.1/55.3 | 12.8/33.1 | SMin-12.9 (1944), SMax-218.5 (1947) | |
1954/55 | | 1900.0 | 6.6/54.2 | 1.7/24.9 | SMin-5.1 (1954), SMax-285 (1958) | |
1956/57 | | 1500.0 | 200.7/269.3 | 129.5/230.1 | | |
1967/68 | | 2700.0 | 132.9/150.0 | 189.8/170.0 | SMin-14.3 (1964), SMax-156.6 (1968) | |
1976/77 | | 2000.0 | 18.4/29.3 | 10.0/26.5 | SMin-17.8 (1976), SMax-232.9 (1979) | |
1986/87 | | 800.0 | 14.8/33.9 | 15.5/6.3 | SMin-13.5 (1986), SMax-212.5 (1989) | |
1990 | Баруус бүс-1 (Завхан) Зүүн бүс-2 (Дорнод, Хэнтий) Хангайн бүс-1 (Ховд) Төвийн бүс-1 (Төв) Нийт-5 аймаг | 477.5 | 191.8 | 203.5 | | |
1992 | Баруус бүс-2 (Увс, Завхан) | 183.0 | 133.0 | 213.9 | | |
1993 | Баруус бүс-4, Хангайн бүс-3 Төвийн бүс-7, Зүүн бүс-2 Нийт-16 аймаг | 1381.5 | 76.1 | 110.4 | | |
1999 | Баруус бүс-4, Хангайн бүс-1 Төвийн бүс-3, Зүүн бүс-2 Нийт-10 аймаг | 1101.1 | 136.3 | 101.1 | SMin-11.2 (1996), SMax-180.3 (2001) | |
2000 | Баруус бүс-4, Хангайн бүс-2 Төвийн бүс-3 Нийт-9 аймаг | 2901.0 | 173.9 | 138.5 | | |
2001 | Баруус бүс-4,Хангайн бүс-4 Төвийн бүс-4,Зүүн бүс-3 Нийт-15 аймаг | 4610.1 | 170.4 | 135.8 | | |
2003 | Баруус бүс-1,Хангайн бүс-3 Төвийн бүс-4,Зүүн бүс-2 Нийт-10 аймаг | 1028.7 | 99.3 | 114.8 | | |
2009 | Баруус бүс-3,Хангайн бүс-2 Төвийн бүс-1,Зүүн бүс-1 Нийт-7 аймаг | 5332.9 | 4.8 | 1.2 | SMin-2.2 (2008) | |
2010 | Баруус бүс-1,Хангайн бүс-3 Төвийн бүс-4,Зүүн бүс-2 Нийт-10 аймаг | 3193.4 | 24.9 | 21.4 | | |
2015 | Баруус бүс-2,Хангайн бүс-4 Төвийн бүс-2,Зүүн бүс-2 Нийт-10 аймаг | 1956.3 | 69.8 | 90.9 | SMax-116.4 (2014) | |
2016 | Баруус бүс-4, Хангайн бүс-2 Төвийн бүс-3,Зүүн бүс-3 Нийт-12 аймаг | 1100.7 | 39.8 | 57.1 | | |
2017 | Баруус бүс-4,Хангайн бүс-4 Зүүн бүс-1 Нийт-9 аймаг | 1385.8 | 21.7 | 23.7 | SMin-1.8 (2019) | |
2018* | Баруус бүс-706.3 Хангайн бүс-1206.3 Төвийн бүс-435.8 Зүүн бүс-271.8 | 2635.4 | 7.0 | 8.6 | | |
2019 | Баруус бүс-417.5 Хангайн бүс-328.8 Төвийн бүс-112.3 Зүүн бүс-254.2 | 1117.6 | 3.6 | 3.9 | SMin-1.8 (2019) | |
2020 | Баруус бүс-185.6 Хангайн бүс-1300.6 Төвийн бүс-203.5 Зүүн бүс-363.2 | 2064.1 | 8.8 | 2.6 | | |
2021 | Баруус бүс-386.4 Хангайн бүс-1411.0 Төвийн бүс-915.0 | 3012.3 | 29.6 | 13.9 | | |
2022 | Баруус бүс-151.8 Хангайн бүс-196.3 Төвийн бүс-81.4 Зүүн бүс-231.0 | 667.5 | 83.2 | 61.2 | | |
2023 | Баруус бүс-1211.2 Хангайн бүс-1453.9 Төвийн бүс-675.9 Зүүн бүс-1537.6 | 4921.5 | 125.2 | 122.8 | | |
2024 | Давтамж, 1990-2017: Баруус бүс-34 Хангайн бүс-29 Төвийн бүс-31 Зүүн бүс-20 | *6000.0 | 109.9 | 113.8 | |
Эх сурвалж:ҮСХ, зохиогчийн тооцоо
Хүснэгт.3-аас харахад:
1. 1944/1945, 1954/1955, 1976/1977 онууд ба 1986/1987 оны зудууд нарны орчлын минимум үед тохиосон байна. Өөрөөр хэлбэл, энэ 33 жилийн хугацаанд 13600 мянган толгой малхорогдсон энэ жилүүд давтамжийн хувьд нарны орчлын 11 жилтэй ижил байгаа бөгөөд тухайлбал, 1944/1945 оны зуд 1944 онд эхэлсэн нарны минимум үетэй, 1954 он (Smin-1954 он), 1976 он (Smin-1976 он), 1986 он (Smin-1986 он) гэсэн давхцалуудтай (coinsidences) байна. Харин 1956/1957 он болон 1967/1968 онд болсон 4200 мянган толгой мал хорогдсон зудууд нарны максимумын үед; (Smax-156.6, 1968 он, Smax-285.0, 1958 он) тохиолджээ. Өөрөөр хэлбэл, 1944-1987 онд тохиолдсон зудуудын ихэнх нь нарны минимум үетэй давхцаж байна.
2. Нарны максимум тохиолдсон 1989 оны (наран толбын тоо 212.5) дараах жилийн зуд (1990 он) мөн нарны максимумын үед тохиолдсон ба үүнтэй төстэйгөөр 1992 он болон 1993 оны зудууд нарны максимум буурах үеүдэд тохиолдсон ба 1996 онд эхэлсэн нарны минимумийн дараа 1999, 2000, 2001 он болон 2003 оны зудууд нарны максимум эхэлсэн ба дараах онуудад давхацсан байна. Энэ хугацааны зудын хохирол 9640.8 мянган толгой мал хорогджээ.
3. 2009-2010 оны зудад 8526.3 мянган толгой мал хорогдсон бөгөөд 2008 онд нарны минимум эхэлсэн (Smin-2.3) жилийн дараа тохиолдсон, харин 2015-2016 оны зуд бол 2014 онд тохиосон (2001 онд нарны тохиосон нарны максимумаас 13 жилийн дараа) нарны максимумаас 1 жилийн дараа буюу буурах үед нь) болсон байна. 2017-2018 оны зуд наран толбын тоо буурч байсан онуудад (2017 онд 21.7, 2018 онд 7.0) буюу нарны идэвхжил буурч минимум үе рүүгээ (нарны минимум 2019 онд тохиосон) явж байсан онуудад мөн болсон байна. Өөрөөр хэлбэл, 2008 онд тохиосон нарны минимумээс хойш мөн 11 жилийн дараа гэсэн үг.
4. 2019-2021 онд 6194 мянган толгой мал хорогдсон бөгөөд энэ үед наран толбын тоо аажмаар нэмэгдсээр байсан ч нарны минимум үе үргэлжилсэн 2021 онд 29.6 өдөр болсон юм. Харин 2022-2024 онд 11589 мянган толгой мал хорогдсон (2024 оны зуднаар одоогийн байдлаар 6 сая мал хорогдсон гэсэн урьдчилсан дүнг оруулаад) жилүүд бол нарны толбын тоо нэмэгдэж максимум руугаа явж буй жилүүд бөгөөд NASA болон бусад байгууллагын тооцоолж буйгаар 2024 оны 4-9 сарын хооронд нарны максимум тохиох юм. (Өөрөөр хэлбэл, 2014 онд тохиосон нарны максимумаас /наран толбоны тоо 116.4/ 11 жил гэж үзвэл 2025 оноос хэтрэхгүй байх учиртай.) 2014 онд тохиосон нарны максимумаас хойш 11 жилийн дараа буюу 2024 онд томоохон хэмжээний зуд болж байна.
Хүснэгт.3.1 1944 оноос хойшхи нарны орчлын нарийвчилсан мэдээлэл | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Эх сурвалж: Wikipedia
5. Хүснэгт.3.1-д зудын түүхэн мэдээлэлтэй нийцүүлэн 1944 оноос хойших нарны орчлын (НО) нарийвчилсан мэдээллийг тавьсан бөгөөд эндээс нарны 18-р орчлоос 25-р орчил хүртэлх нарны минимум/максимум орчил, үргэлжилсэн хугацаа, наран толбын (НТ) тоо зэргийг ойлгоход дөхөмтэй, өмнө бичсэн зүйлүүдтэй холбож ойлгоход тустай болно.
6. Энд бид “давхцал”-coincidence гэдэг үгийг голчлон хэрэглэж байгаа бөгөөд учир нь бид нарны орчил ба зуд хоорондын cause-effect буюу шалтгаан-үр нөлөөний харилцан хамаарал, шүтэлцээг мэдэхгүй, мэдэх боломжгүй тул таамаглалын түвшинд энэ томьёоллыг хэрэглэсэн болно. Гэхдээ энд давхцалын тухай Агата Кристигийн алдарт эшлэлийг дурдах нь зүйтэй: “Any coincidence is worth noticing. You can throw it away later if it is only a coincidence… One coincidence is just a coincidence, two coincidences are a clue, three coincidences are a proof ." (Аливаа давхцалыг анхаарч байвал зохих бөгөөд хэрэв энэ нь зүгээр л давхцал байвал дараа нь хаячхаж болно... Нэг удаагийн давхцал бол ердөө давхцал, хоёр дох удаагийнх бол тайлах түлхүүр байж болно, гурав дахь удаагийнх бол харин баталгаа юм.)
7. Дээрх логикийг мөрдвөл, мөн өмнө гарсан тоо баримтуудын үр дүнгээр бид дараах таамаглалыг дэвшүүлж болно:
1) Зуд болдог шалтгаан нь Евроазийн бүс нутагт оршдог Монгол Улсын хувьд Арктикийн цаг уурын өөрчлөлт, хувьсалтай холбоотой байх өндөр магадлалтай байна. Үүний нөгөө тал буюу хэт халуун зуны улирал ч (heatwave) ийм байх боломжтой байна.
2) Арктикийн цаг уурын өөрчлөлтийн механизм болон нарны орчлын минимум хоёрын хооронд холбоо байж болох тухай Dr.Roy-ийн судалгааны үр дүнг Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдож байсан зудын түүхэн мэдээллээс үзэхэд зудын ихэнх тохиолдлуудад нарны орчлын минимум үетэй давхцаж байснаар баталгаажуулж болохоор байна.
3) Нарны орчил өөрөө дунджаар 11 жил үргэлжилдэг үечлэлтэй (periodicity) тул Монгол Улсад тохиолдож байсан зудын давтамж үе үе төдийгүй үечлэлтэй байж болох таамаглал гарч байна (recurrent and periodic).
4) Бизнесийн орчлын судлаачдын дунд 1944 онд Burns& Mitchell нарны судалгаагаар тогтоосон “Business cycle is recurrent but not periodic” гэсэн хөдөлшгүй аксиомыг одоо хүртэл хүчин төгөлдөр, ёс шиг, хөдөлгөөнгүй яг таг мөрддөг бөгөөд үүнээс ялгаатай нь зудын хувьд recurrent and periodic зүй тогтол байж болохоор байна.
Шигтгээ 2. Нарны орчил (solar cycle) гэж юу вэ?
Нарны орчил (түүнчлэн нарны соронзон идэвхжилийн /activity/ орчил, наран толбын орчил, Швабын орчил гэж янз бүрээр нэрлэдэг) гэдэг нь дунджаар 11 жилийн үечлэлтэйгээр үргэлжилдэг нарны идэвхжилийн өөрчлөлт бөгөөд нарны гадаргуу дээр ажиглагддаг наран толбын тооны өөрчлөлтөөр хэмждэг. Нарны орчлын нэг үеийн туршид түүний радиац, наран толбын хэмжээ болон тоо, нарны туяарал (flares), титэмт гогцоо (coronal loops) зэрэг нь минимум идэвхжилийн үеэс максимум идэвхжилийн үе рүү шилжих хугацаанд, эргээд минимум идэвхжил рүү шилжих хугацаанд хэрхэн өөрчлөгдөж буйг харуулдаг. Нарны максимум (solar maximum) гэдэг нь түүний 11 жилийн орчлын дунд үе ба нарны идэвхжилийн хамгийн их толботой үе, дунджаар 9-14 жилийн хугацаатайгаар нэг максимумаас нөгөөд шилждэг. Нарны максимум үед томоохон наран шуурга их төлөв тохиолддог байна.
Нарны минимум нь харин үүний эсрэг зүйл бөгөөд түүний идэвхжилийн эхлэл үе юм. Энэ үед наран толбоны тоо багасах төдийгүй толбогүй өдрүүд ихэсдэг байна (spotless days). Хүн төрөлхтөн нарны орчлыг анх ашиглаж, тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ хүртэл 25 удаагийн нарны орчил шинжлэх ухаанд тэмдэглэгдэж эрчимтэй судалгаа тогтмол хийж ирсэн ч одоо хүртэл түүний мөн чанар, шалтгаан-үр дагаврын холбоосыг хараахан бүрэн судлаагүй л байна. Нарны орчлын түүхэн дарааллыг Хүснэгт.4-д харуулав.
Хүснэгт.4 Нарны орчлын түүхэн дараалал | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Эх сурвалж: Wikipedia
zochin