Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу?
Аугаа хүн бардам байх эрхтэй ба бардам зан бол сайн зан чанаруудын хаан титэм. (Аристотэл)

Аугаа хүн бардам байх эрхтэй ба бардам зан бол сайн зан чанаруудын хаан титэм. (Аристотэл)
Эх сурвалж роман дэлхий даяар 30 гаруй хэлэнд орчуулагдан 10 гаруй сая хувь борлогдоод байна.
Эх сурвалж бол бүхэлдээ хувь хүний эрх чөлөөг тунхаглан зарласан бүтээл. Гол дүр Ховард Роарк бол зохиогчийнхувьд төгс төгөлдөр хүнийг утга зохиолын дүрслэлээр анх удаа амжилттай бүтээсэн дүр.Миний бүтээлийн зорилго бол төгс төгөлдөр хүний дүрийг бүтээх явдал юмаа гэж Айн Рэнд хэлсэн байдаг. Айн Рэнд энэ дүрийг Америкийн нэртэй архитектор Фрэнк Лойд Врайтаас санаа аван бүтээсэн гэдэг. Гэхдээ түүний үзэл бодлыг бус ажил мэргэжил, кареерийн хувьд санаа авсан хэмээн тайлбарладаг байсан байна. Энэ дүрээр Айн Рэнд өөрийгөө бодох үзэл бодол хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хамгийн төгс илэрхийлэл гэсэн санааг гаргахыг зорьжээ.
Харин Доминик Фрэнкон бол зарим нэг талаар миний нэгэн тусгал хэмээн зохиолч хэлсэн удаатай. Эх сурвалжийн хамгийн алдартай ишлэлүүд:
-- Би чиний төлөө үхэж чадна. Гэхдээ чиний төлөө амьдарч чадахгүй.
Эрх чөлөө гэдэг: Юу ч гуйхгүй, юу ч хүлээхгүй, юунаас ч хамаарахгүй байх.
Би чамд хайртай гэж хэлэхийн тулд хамгийн эхлээд "БИ" гэдэг үгийг хэлж сурсан байх хэрэгтэй. Хүнийг аврах цорын ганц зүйл бол оюун ухаан. Учир нь хүн энэ дэлхийд гар хоосон ирдэг. Уураг тархи бол хүний хамгийн том үнэ цэнэ, чадвар. Амьтад хоол тэжээлээ хүчээр олж иддэг. Харин хүнд амьтад шиг хүчирхэг савар, булчин шөрмөс, эвэр, туурай байхгүй. Хүн өлсөж үхэхгүйн тулд хоолоо тарьж ургуулах эсвэл агнажолно. Тарьж ургуулахын тулд бодож тунгаах хэрэгтэй. Ан хийхийн тулд зар зэвсэг хэрэгтэй. Зэвсгээ яаж хийх ухаан хэрэгтэй. Бас л бодож тунгаана гэсэн үг. Энэ мэт энгийн зүйлсээс харахад л хүний мөн чанар бол учир шалтгааныг шүүн тунгаах оюун ухаан.
Роарк
"Энэ дэлхий дээр, хүнд юу ч бэлнээр ирдэггүй.
Хүн өөрийн оюун ухаанаар бие даан амьдрах эсвэл бусдын оюун ухаанд шимэгч мэт наалдах гэсэн хоёр аргын зөвхөн нэгээр нь амьд үлдэж чадна. Бүтээгч үүсгэдэг. Шимэгч хуулбарладаг. Бүтээгч байгальтай ганцаар нүүр тулдаг. Шимэгч байгальтай зуучлагчаар дамжуулан уулздаг."
“Бүтээгч, байгалийг байлдан дагуулахын боддог. Шимэгч, хүнийг байлдан дагуулахыг боддог.”
"Бүтээгч, бүтээлийнхээ төлөө амьдардаг. Тэрүүнд өөр хүний хэрэг байхгүй. Тэрүүний үндсэн зорилго нь өөрийнх нь дотоодод оршдог. Шимэгч хоёрдогч маягаар амьдардагтэрүүнд бусад хүн хэрэгтэй. Бусад хүн, тэрний үндсэн зорилго байдаг."
"Бүтээгчийн үндсэн хэрэгцээ бол бусдаас хамааралгүй байх. Хүнийг хашиж, золиосолж, доогуурт тавьж болдоггүй.
"Хоёрдогч хүний үндсэн хэрэгцээ бол хоолоо олж идэхийн тулд бусад хүмүүстэй нягт холбоотой байх. Тэр, харилцаа хамаарлыг нэгдүгээрт тавьдаг. Тийм хүн бусдын төлөө зүтгэх ёстой гэж номлоно. Тэр нигүүлсэнгүй буяныг зааж, сургадаг."
"Бусдын төлөө амьдарч, бусдыг өөрөөсөө илүүд үз гэж зааж, номлодог сургаалыг бусдын төлөө өөрийгөө золиослохуй гэнэ."
"Ямарч хүн, өөр хүний төлөө амьдарч чадахгүй. Тэр биеэ хувааж чадахгүй шиг сэтгэл зүрхээ хувааж чадахгүй. Харин хоёрдогч хүн нигүүлсэхүй гэдгийг мөлжлөгийн зэвсэг болгож, хүн төрөлхтний үндсэн зарчмыг орвонгоор нь эргүүлж байдаг. Хүмүүст, бүтээгчийг устгадаг горим жаягийг зааж сургаж иржээ. Бусдаас хамааралтай байхыг буянт үйл гэж сургах болжээ."
"Бусдын төлөө амьдрах гэж оролддог хүмүүс бусдаас хамааралтай байдаг. Тэр, зорилго шалтгаанаасаа эхлээд шимэгч бөгөөд үйлчилсэн хүмүүсээ бас шимэгч болгодог. Харилцаа хамааралтай байх нь харилцан ялзрал, гажуудал үүсгэхээс цаашгүй. Утгын хувьд ч боломжгүй зүйл. Бодит байдал дээр, үүнтэй хамгийн ойрхон зүйл бол боолчлол юм. Бусдын төлөө зүтгэх гэж амьдардаг хүн боолчлолыг бий болгогч.
Бие махбодын боолчлолыг зэвүүн жигшүүртэй гэж байгаа юм бол, сэтгэл зүрхний боолчлол хэр муухай байх нь ойлгомжтой. Олзлогдсон боолд нэр төрийн жаахан ч гэсэн ул мөр байдаг. Түүнд эсэргүүцэх сэн гэсэн хүсэл, нөхцөл байдлаа өөдгүй муу гэдгийг ухамсарлах сэтгэл байдаг. Харин хайр гэдэг нэрийн дор, өөрийгөө сайн дураар боолчлолд оруулдаг хүн бол хамгийн олиггүй амьтан. Тэрээр хүн гэдэг эрхэм нэр, хайр гэдэг ойлголтыг гутааж байна. Гэтэл энэ нь өөрийгөө огоорох, бусдыг нигүүлсэхүйн мөн чанар."
"Хүмүүст, хамгийн сайн сайхан үйл бол авах биш, харин өгөх гэж зааж сургаж байна. Гэтэл бий болоогүй зүйлийг өгч болохгүй шүү дээ. Бүтээх гэдэг нь өгөх, тараахаас өмнө бий болдог. Эс бөгөөс өгөөд байх юу ч байхгүй. Бүтээгчийн хэрэгцээ нь өглөг тараагчийн хэрэгцээ гэх зүйлээс ямагт түрүүнд байдаг. Гэтэл, өөрийн хийж бүтээгээгүй зүйлийг бусдад бэлэглэгчийг, тэр бэлгийг бий болгосон хүнээс нь дээгүүрт тавьж шүтэхийг зааж байна. Өглөг буяныг шүтэн биширч байна. Харин ололт амжилт авчирсан үйлсээс нүүр буруулж байна."
"Бусадтай санал нэг байхыг, буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч, бусадтай санал нийлдэггүй.
Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж хэлж байна. Тэгвэл, бүтээгч урсгал сөрж сэлдэг.
Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Харин бүтээгч ганцаараа байдаг."
"Өөрийгөө бодоx нь, муу муухай гэсэнтэй утга ижил гээд, өөрийгөө огоорохыг буянт үйл гэж зааж байна. Гэтэл, бүтээгчхүн гэдэг нь бүр цаад утгаараа өөрийгөө бодогч болохоос өөрийгөө огоорогч гэжмэдэрдэггүй, шүүн тунгаадаггүй, хийдэггүй хүнийг хэлдэг. Өөрийгөө олох нь энэ."
"Зөв, зохистой харилцан хамааралд хэн ч, хэний ч төлөө золиос гаргах ёсгүй. Архитекторт үйлчлүүлэгч хэрэгтэй, гэхдээ тэр өөрийн ажлыг үйлчлүүлэгчдийн хүслээс дор тавьдаггүй. Тэдэнд архитектор хэрэгтэй, гэхдээ тэд байшингийн захиалга өгч байна гээд тушаагаад байж болохгүй. Хүмүүс бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан ойлгож, харилцан солилцохыг хүссэн үед хэлэлцээнд хүрч ажил үүргээ солилцдог. Хэрэв хүсэхгүй бол, хэн ч тэднийг тохиролц гэж албадахгүй. Тэд өөр хүнийг хайж болно. Адил тэгш хүмүүсийн хооронд байж болох ганц харилцаа холбоо бол энэ. Бусдаар, эзэн боол эсвэл цааз гүйцэтгэгч ялтан хоёрын харилцаа гэсэн үг."
"Хамтын арга, олонхын шийдвэрээр бүтсэн ажил гэж байдаггүй. Аугаа бүтээл болгон, хувь хүний заавар шийдвэрээр бүтсэн байдаг. Байшинг барихын тулд архитектор хүнд, олон аугаа хүн хэрэг болдог. Гэхдээ тэр, тэднийг яаж барих талаар саналаа өг гэдэггүй. Харилцан зөвлөлдөж, хүн бүр дор бүрдээ өөрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байж л хамтдаа ажиллаж чадна. Архитектор хүн бусдын бүтээсэн шил, ган, бетоныг ашигладаг. Гэхдээ тэр материалууд, архитекторын гар хүртэл шил, ган, бетон хэвээр үлддэг. Архитектор хүний тэдгээр материалаар хийж бүтээсэн юм болгон хувь хүний бүтээгдэхүүн бөгөөд хувь хүний өмч. Хүмүүсийн хооронд байж болох ганц зохистой харилцаа, холбоо бол энэ."
"Дэлхий дээрх анхны эрх бол Би-гийн эрх. Хүний хамгийн эхний үйлс бол өөрийнхөө төлөө байх хариуцлага. Тэрний ёс суртахууны хууль бол өөрийн Үндсэн зорилгыг хэзээ ч бусдын төлөө тавихгүй байх. Тэрний ёс зүйн үүрэг бол өөрийн хүссэн зүйлээ хийх. Хүслээ хангах гэдэгт анхнаасаа бусдаас хамаарал байдаггүй. Энэ нь хүний бүтээлч чадвар, ажил, бодол санааг бүхэлд нь агуулдаг. Харин дээрэмчин, өөрийгөө огоорогч, дарангуйлагчийн хүрээг агуулдаггүй."
"Хүн ганцаараа ажиллаж, ганцаараа боддог. Ганц хүн дээрэмдэж, мөлжиж, захирч чадахгүй. Дээрэм, мөлжлөг, захиргаадалтад хохирогч хэрэгтэй. Эдгээр ойлголт, хамаарал гэсэн утгыг төрүүлж байна. Тэд бол хоёрдогч хүмүүсийн муж."
"Захирагчид бол өөрийгөө бодогчид биш. Тэд юу ч бүтээдэггүй, бүхэлдээ бусдаас хамаардаг. Тэдний зорилго субъектэд, боолчлох үйлдэлд л байдаг. Тэд бол гуйлгачин, нийгмийн ажилтан, дээрэмчид шиг бусдаас хамаарагчид. Бусдаас хамаарч л байвал хэрхэн яаж гэдэг нь чухал биш биз дээ.”
"Хамт олон, нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан харгислал бүрийн зөвтгөсөн нэр. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг, нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Нигүүлсэхүйн зарчмын дагуу үйлдэгдсэн аллага, хядлагатай өөрийгөө бодоx ямар нэг үйлдэл эгнэх үү? Алдаа-гэм нь хүний хоёр нүүр гаргах явдалд оршиж байна уу? зарчмын мөн чанарт оршдог юм уу? Хамгийн аймшигтай яргачид, хамгийн чин сэтгэлээсээ байсан. Тэд төгс нийгэмд, цаазын тавцан, буу зэвсгээр дамжин хүрч болно гэж үздэг байсан. Өөрийгөө огоорон, бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор, хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэх тухай асуудаггүй байсан. Хүнийг, бусдын төлөө золиосолж болно гэж хүлээн зөвшөөрсөн.
Жүжигчид нь өөрчлөгдсөн ч, эмгэнэлт жүжиг нь тоглогдсоор. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэж эхэлсэн хүмүүнлэг үзэл, цусан далай болж дуусаж байна. Энэ бүхэн нь, хүн тухайн үйлдлийг өөрийгөө бодохгүй гэж үзсэн цагт үргэлжилсээр байх болно. Ингэж л өөрийгөө огоорогчид, хохирогчиддоо энэ бүхнийг тэвчүүлж чадаад байгаа юм.
Хамтач хөдөлгөөний удирдагчид өөрсдөдөө юу ч шаарддаггүй. Гэхдээ үр дүнг нь ажиглаарай.
“Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн мэдэгдэл бол Бусдын хэрэгт бүү оролц!”
"Би бол архитектор хүн. Аливааг бүтээсэн зарчмаас, юу гарч ирэхийг би мэддэг.
Бид, өөрсдийнхөө амьдрахыг зөвшөөрдөггүй тийм ертөнц рүү ойртож байна."
"Би Кортландтыг, зөвхөн өөрийн зохиосноор баригдахыг харах л гэж зохиосон, өөр ямар ч зорилгоор биш. Энэ л миний ажлын хөлс байсан. Гэхдээ надад хөлсийг минь төлөөгүй."
"Би хүссэн хөлсөө авч чадаагүй. Харин, Кортландтын эзэд надаас хэрэгтэй зүйлээ авцгаасан. Тэд, байж болох хамгийн хямдаар барих, байшингийн зураг төслийг хүссэн. Үүнийг санаанд нь хүртэл хийж чадах хүмүүсийг, тэд олж чадаагүй. Би чадах байсан, тэгээд ч чадсан. Тэд миний ажлаас хэрэгтэйгээ аваад, намайг үүнийгээ, зүгээр бэлэглэхээс аргагүйд хүргэсэн. Гэхдээ би бол, бусдын төлөө өөрийгөө огоорогч биш. Би иймэрхүү бэлэг өгдөггүй."
"Намайг, ядуусын гэрийг үгүй хийсэн гэж байна. Харин миний хувьд, ядуус ийм гэрт байж чадахгүй гэж үздэгийг мартчихаж. Хэзээ ч бусдын анхаарал, хайрыг хүртэж байгаагүй ядуусыг, анхаарч халамжилдаг хүмүүс тэдэнд туслаач гэж над дээр ирж. Ирээдүйн хөлслөгчдийн ядуу зүдүү байдал, тэдэнд миний ажлыг хүсэх эрх өгсөн гэж үзэж байгаа юм байна. Тэдний хэрэгцээ шаардлага, миний амьдрал дээр нэхэмжлэл бий болгосон гэж байгаа юм байна. Надаас шаардсан болгоныг нь, би өгч хандивлаж байх ёстой гэж байна. Энэ бол, өнөөдөр дэлхийг залгиж буй хоёрдогч хүний үзэл бодол."
"Би энд, миний амьдралын нэг ч хоромд, хэн ч халдах эрхгүй гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Эрч хүчний минь, аль ч хэсэгт бас халдаж болохгүй. Ололт амжилтад минь ч бас халдах эрхгүй. Хэн шаардаж, тэд хэр олуулаа байгаа, хэрэгцээ нь хэчнээн их зэрэг нь огт хамаагүй."
"Би бол, бусдын төлөө амьдардаггүй хүн гэдгээ хэлэх гэж ирсэн юм." "Дэлхий ертөнц, өөрийгөө золих гэдэг садар наргианаас болж устаж байна гэдгийг хэлэх ёстой."
"Би энд, хүний бүтээлч ажлын нэр төр бол ямар ч буяны ажлаас хамаагүй ач холбогдолтой гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Та нарын дотор, үүнийг ойлгохгүй хүмүүс байгаа бол тэд дэлхийг үгүй хийж байгаа хүмүүс."
"Би энд ирж өөрийн нөхцөл, болзлуудаа хэлэх гэсэн юм. Би бусдаас хамаарч оршдоггүй."
"Би бусдын төлөө гэх үүрэг хариуцлагуудаас ганцыг л хүлээн зөвшөөрнө: хүний эрх чөлөөг хүндэлж, боолын нийгэмд оролцохгүй байх.
"Миний үнэнч байдал бол, амьдарч байсан бүх бүтээгч хүн болон Кортландтыг дэлбэлэх болсонд хариуцлага хүлээх ёстой тэр хүчинд дарлуулж, зовж байсан бүх хүмүүсийн төлөө байгаа юм. Ганцаардал, гунихрал, эсэргүүцэл, доромжлол дунд өнгөрүүлсэн цаг, мөч болгоны төлөө, мөн тэрний ялсан тулалдаан бүрийн төлөө үүнийг хийсэн. Нэр нь дурсагдсан бүтээгч болгоны төлөө мөн амьдарч, тэмцэж, амжилтад хүрэхээсээ өмнө танигдалгүй алга болсон, бүтээгчдийн төлөө үүнийг хийсэн. Бие, сэтгэлээрээ хохирсон бүтээгчдийн төлөө. Хэнри Камерон, Стивен Маллоригийн төлөө. Нэр дурсагдаагүй ч энэ танхимд сууж, намайг өөрийнх нь тухай ярьж байгааг мэдэж байгаа хүн бүрийн төлөө хийсэн юм."
ОРЧИН ҮЕИЙН ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ БОЛ" ГЭЖ Элсворт Түүхэй яриагаа эхэллээ. "Эрх чөлөө болон дарамт хоёр нь эсрэг тэсрэг зүйл гэдэг ташаа ойлголт юм. Дэлхийд нүүрлээд байгаа энэ аугаа том асуудлыг залруулахын тулд бид эхлээд өөрсдийн оюун санааны төөрөгдлийг арилгах ёстой. Асуудалд философийн үүднээс хандацгаая. Мөн чанартаа эрх чөлөө, дарамт хоёр чинь ижил зүйл юм шүү дээ. Арай энгийнээр тайлбарлая. Хүссэн үедээ гудамж хөндлөн гарах эрх чөлөөг чинь гэрлэн дохио хязгаарладаг. Гэхдээ энэ хязгаарлалт танд машины дугуй дор орчихгүй байх эрх чөлөөг хангаж өгдөг. Хэрэв таныг нэг ажилд томилчхоод, өөр зүйл хийхийг хориглочихвол, ахиж дэвших боломж чинь хязгаарлагдана.
Гэхдээ энэ танд, ажилгүй болчих вий гэсэн айдасгүй амьдрах эрх чөлөөг өгнө. Бидэнд шинэ шахалт, албадлага тулгах бүрд, бид шинэ эрх чөлөө эдлэх боломжоор хангагддаг. Энэ хоёр бол салшгүй зүйлс. Бүх албадлагыг хүлээн зөвшөөрч байж л бид бүх эрх чөлөөгөө эдэлнэ. "Яг зөв!" гэж Митчел Лэйтон чарлалаа.
1949 онд Уорнэр Брос компани Айн Рэндэд санал тавин, Эх сурвалж романыг нь кино зохиол болгон хөрвүүлүүлж кино хийсэн байна.Гэхдээ төдийлөн амжилтад хүрээгүй, кино бүтсэн зардлаа ч нөхөж олж чадаагүй ажээ.
2014 онд Бельгийн найруулагч Иво Ван Хоүв тайзны жүжиг болгон тавьж байсан байна.
Айн Рэндэд романы санаа анх 1935 онд орж 1938 оноос бичиж 1943 онд дууссан.
Дүрүүд:Роарк, Камэрон, Маллори, Доминик, Уайнанд, Түүхэй, Кийтинг, хатагтай Кийтинг, Катэрин.
1. Ес зүйн зорилго
Кант
●Ёс суртахууны үндэс нь үүрэг, "moral duty".
●Аливаа үйлдлийг сайн санаа, үүрэгт тулгуурлан, ашиг сонирхлоос үл хамааран хийх ёстой.
Рэнд
●Ёс суртахууны үндэс нь ухамсартай өөрийн ашиг сонирхол ("rational self-interest").
●Хүний ёс суртахуунтай байх нь өөрийн амьдрал, сайн сайхнаа хамгаалахтай холбоотой.
Зөрчил:
Кантын "юмс өөрөө ямар байдгийг тунгаан таних боломжгүй" гэдэг нь
Рэндийн хувьд философийн хамгийн том сүйрэл.
2. Шалтгаан ба танин мэдэхүй
Кант
●Хүн танин мэдэхүйгээрээ “жинхэнэ бодит ертөнцийг" бүрэн барьж чаддаггүй ("noumenon").
●Бид зөвхөн үзэгдлийг ("phenomenon") мэддэг.
Зөрчил:
Кант — нийтлэг, бүхний дагах хууль
Рэнд - хувь хүний рационал ашиг сонирхол
Рэнд
●Реалист байр суурьтай, "Бодит ертөнцийг ухаан 100% мэдэж чадна" гэдэг.
●"A is A" — бодит байдал бол бодит байдал.
3. Ёс суртахууны уриа
Кант – Категорик императив
●"Чи бүх хүн дагаж болох хууль мэт үйлд."
Рэнд – Рационал эгоизм
●“Өөрийн ашиг сонирхлоо ухаалгаар хамгаалсан үйлдэл бол ёс суртахуунтай."
Зөрчил:
Кант — нийтлэг, бүхний дагах хууль Рэнд - хувь хүний рационал ашиг сонирхол
4. Хүн ба эрх чөлөөний тухай
Кант
●Хүн бол ёс суртахууны хууль тогтоогч, үүрэг биелүүлэгч.
●Чөлөө нь ёс суртахуунтай үйлдэхүйн чадвар.
Рэнд
●Хувь хүний эрх, сонголт, өмч бол нийгмийн үндэс.
●Төрийн үүрэг – эрх чөлөөг хамгаалах.
Зөрчил:
Рэнд - хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг капиталист философи.
Кант — ёс зүйн үүрэг,普遍 хууль давамгай.
Айн Рэнд Кантын тухай юу гэж хэлсэн бэ?
Рэнд Кантын философийг:
●“Бүх ёс суртахууны сүйрлийн эх эхлэл"
●“Өөрийгөө золиослох ёс суртахууны суурь"
●"Эрүүл ухааны эсрэг" гэж маш хурцаар шүүмжилдэг.
Тиймээс орчин үеийн философид тэднийг хоёр туйл эсрэг үзэлтэй гэж үздэг.

