Өр ба хувьсгал
Өнөөдөр ОУВС хэний өрийг барагдуулах гэж монголын хөлийг хугачихаар “заналхийлж” байгаа болж таарах вэ? Үүнийг мэдэхийн тулд хэнд өртэйгөө мэдэх чухал.
Queensland-ын Их сургуулийн Харилцааны стратегийн магистр
Г.МӨНГӨНЧИМЭГ
ОУВС-ийн үүрэг
Миний урд Дэйвид Грэберийн “ӨР: Эхний 5000 жилд” хэмээх ном байна. Номын эхний хуудсан дээр гэхэд л
“Хэрвээ банкинд 100 мянган долларын өртэй бол та банкнаас хамааралтай, харин 100 сая долларын өртэй бол банк танаас хамааралтай байх болно”
хэмээх сонирхолтой эшлэл байх.
Гадаад, дотоод өр гэж юманд бүхэлдээ идэгдчихсэн улсын иргэний хувьд би энэ номыг эрхгүй сөхөж харлаа. Уншаад эхлэнгүүт, ОУВС гэж юу вэ? гэсэн танилынхаа асуултанд зохиогч “Энэ бол үндсэндээ дэлхийн өр барагдуулах алба юм. Банкинд өрөө төлөхгүй байгаа хүмүүс дээр очоод хөлийг нь хугалдаг гаруудтай адилхан үүрэгтэй” гэж хариулсан нь сонирхол татаж, завсарлагагүй уншиж дуусгалаа.
Зохиогч дээрх санаагаа нотлон бичсэнээр бол 1970-аад оны дундуур нефть олборлогч гуравдагч ертөнцийн орнуудаар Citi болон Chase банкныхан “хөдөлгөөнт банкны үйлчилгээ” ажиллуулах замаар баахан зээл тараажээ. Хүү бага, нефтийн үнэ ч бага зээл төлөгдөөд сайхан л байж. 1980 он гарахад АНУ мөнгөний хатууруулах бодлого гэгч зүйл баримталснаар нефтийн үнэ 20 хувиар өсч, үр дүнд нь зээлийн эргэн төлөлт хүндэрч, өр үүсэв. Энэ үест ОУВС өрийн асуудалд гар, хошуу дүрэхээр орж ирсэн бөгөөд өртэй улсуудын төсвийг хяналтандаа авах замаар нийгмийн халамж, боловсрол эрүүл мэндэд төрөөс зарцуулдаг зардлуудыг тултал нь хааж, хүнсний үйлдвэрлэлийн нөөц бүрдүүлэх зорилгоор олгож байсан дэмжлэгүүдийг зогсоох зэрэг замаар “төсвийг цэгцэлж” өрөөс мултрах арга замыг нээж өгч гэнэ. Өөрөөр хэлбэл Засгийн газар олсон орлогоо банкны өрийг төлөхөд бүхэлд нь чиглүүлэх менежментийг хийж, өрийг амжилттай барагдуулсан ч ядуурал хоосролыг гааруулж орхичихоод яваад өгчээ.
Өөрөөр хэлбэл баячуудынх нь тавьсан өрийг ядуу олонхийн шүүсийг шахах замаар төлүүлээд одоо өөрсдөө учраа ол гээд орхисон хэрэг.
Одоо ч тэдгээр улсууд нийгмийн тэгш бус байдлынхаа золиос болон иргэний дайн, дотоодын мөргөлдөөн, ужиг тэмцэлд идэгдэн хөгжөөгүй, бас сөнөөгүй үлдэж, дараачийн зээлээ аваад тэр зээлээ дараагийн өрөөр таглах зэргээр дуусахгүй өрийн гинжин хэлхээнд амь зууж явна хэмээн Дэйвид ярьжээ.
Энэ үнэн бол өнөөдөр ОУВС хэний өрийг барагдуулах гэж монголын хөлийг хугачихаар “заналхийлж” байгаа болж таарах вэ? Үүнийг мэдэхийн тулд хэнд өртэйгөө мэдэх чухал.
Бид хэнд өртэй вэ?
Чингис бондыг гаргаж байх үеийн мэдээллүүдийг сөхөж харвал “Бондыг авсан бүс нутгийн тухайд Азийн улсууд нийт бондын 29 хувийг, Европ 26-32 хувийг, АНУ 40-45 хувийг нь тус тус авсан” гэхээс өөр тодорхой зүйл алга. Хайсаар байгаад нэг мэдээ олсон нь:
Уг бондыг хэн авсан бол? Энэ талаар арилжаа дууссанаас хойшхи тав хоногийн дотор олон нийтэд мэдээлэхийг хориглодог. Ямартай ч Хөгжлийн банкны бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид байх өндөр магадлалтай. Энэ бол дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол тоглогч болох JP Morgan, Dеutsche, Bank of America, HSBC хөрөнгө оруулалтын банкууд юм.
Дойче банкнаас бусад нь өнөөх гайхал Ротшильдын удмынхны шууд хяналтанд багтдаг банкууд байгаа нь сэжиг татав. Та интернэтээс хайлт хийхэд N M Rothschild & Sons Limited болон Rothschild Group нь дээр нэр дурдсан банкуудад хөрөнгө оруулсан, тэрч бүү хэл Deutche банкны зарим хөрөнгөнөөс хяналтын багц эзэмшдэг болохыг мэдэж болно,
1.5 тэрбумын зээлийг монголд олгохын тулд эхлээд үнэлгээчид ирж Standard & Poor’s BB- үнэлгээ тавьсан бол, Moody’s монголын эдийн засгийг В1 гэж үнэлэв. Энэ үнэлгээг дагалдуулан Рио Тинто монголын хамгийн том зэс, алтны төслийг эзэмших болсон, энэ улсын эдийн засаг багадаа л жилийн 12.7%-ийн өсөлттэй байх болно гэдгийг ОУВС нотлож байв. Засгийн газарт нь ДНБ-ний 7-хон хувьтай тэнцэх буюу 650 сая долларын хэмжээний мөнгөний дутагдал жил бүр үүсч байгааг энэ бондоор босгох гэж байгаа гэх мэт ятгалгын мэдээллүүд хөвөрчээ.
За, нэг иймэрхүү замаар бид хараал идсэн илюминати Ротшильдынхны өрийн цалманд оржээ. Үнэлгээний агентлагууд бүгд энэ гэр бүлийнхний хяналтанд буй. Мэдээллээ ахиулан хайлт хийвэл Оюу толгойг эзэмшиж буй Рио Тинто компанийг анх Ротшильдынхан байгуулсан болохыг ч мэдэж болно. Зуун дөчин жилийн өмнө 1880 онд Испанийн Тинто гол (rio) дээр нэгэн уурхайг Jacob Rothschild худалдаж авсан бөгөөд өдгөө тэдний 12,5 тэрбум паунд стерлинг энэ компанийн хөрөнгө хэлбэрээр байршиж байгаа аж. Рио Тинтод бид баялгаа өгөөд дээр нь өртэй үлдчихсэн байгаа. Оюу толгой төслөөс монголд ашиг гэж юм ойрын 30 жилд хуваарьлагдахгүй байх нөхцлийг Дубайн гэрээгээр Рио Тинто олж авсан.
Ротшильдынхан зээл өгснийхөө маргааш нь шахуу зэсийн үнийг унаган, төгрөгийн ханшийг юу ч биш болгоод, араас нь үнэлгээний байгууллагуудаараа монголын үнэлгээг доошлуулсаар ахиад зээл авах ямар ч боломжгүй болгож биднийг шахаанд оруулжээ. Бачимдсан Монголын Засгийн газар тэдний өр барагдуулах алба ОУВС-гаас аврал эрэх ба тэд монголчуудын шүүсийг шахах замаар ирэх жилийн эхний төлбөр 500 сая долларыг гаргуулахаар ажиллаж байна. Энэ бол илүү дутуу чимэггүй өнөөгийн бодит дүр зураг!
“Эзнийхээ царайг харчихаад үхмээр байна” гэх Ц.Нямдоржийн алдарт хэллэгээр бид ийнхүү эзнээ хэн болохыг мэдэж авлаа.
Рио Тинто, түүний хөрөнгө оруулагч Ротшильдынхан бидний эзэн бөгөөд шүүсийг минь шахаж, ташуурдагч юм байна. Энэ компанид бид дааж давшгүй өртэй. Тэд 5 тэрбум долларыг далд уурхайд оруулах замаар монголыг тэтгэж, цэцэглүүлнэ гэж амласан ч бид юу ч үгүй гуйланч царайлсаар суугаа нь бас үнэн. Уурхайд ажиллагсдын 90 хувь монгол хүн байх Засгийн газрын гэнэхэн шаардлагыг тэд зөвшөөрдөг ч цалингийн сангийн 17 хувь нь л 90 хувийг бүрдүүлэгч гэх монголчуудад оногддог юм. 10 хувийг нь гадаад дарга нар цалингийн сангийн 83 хувийг нэмэлт хангамж, тансаглалын хамтаар хүртдэг.
Шулагч гэрээ байгуулахад нь тусласан Монгол дарга нар хэдийнэ шангаа хүртсэн, байшингаа барьсан, мөнгөө оффшорт нуусан.
Хүн төрөлхтөн Өрийг хэрхэн шийдвэрлэж ирэв?
Нийтийн тооллын өмнөх 3500 жилийн тэртээ оршиж байсан Шумерийн иргэншлийн үед өр- debt гэх нэр томъёо үүсчээ. Debt гэдэг нь харих гэсэн утгатай юм. Тариачид шаардлагатай хөрөнгийг зээлээд барьцаанд нь хүүхдээ орхидог байж. Эцэг, эх өрөө төлбөл хүүхэд гэртээ харьна.
Үе үеийн хаад тариачдын өрийг тэглэж, хүүхдүүдийг гэртээ харих боломж олгодог байсан. Харин эртний израилчууд өрийг өршөөх Jubilee-н хууль гэдгийг анх гаргаж, эрх зүйн зохицуулалт хийх оролдлого хийж байв.
Хүн төрөлхтний түүхийн туршид өр асар ихээр хуримтлагдснаас болж томоохон өөрчлөлтүүд, доргион, тэмцэл бослого, хувьсгалууд гарч байжээ.
Товчхондоо хүн төрөлхтний түүх бол Марксын хэлсэн шиг ангийн тэмцлийн түүх бус өрийг шийдвэрлэх тэмцлийн түүх юм.
Спартакийн бослого, нацизмын мандалт, дэлхийн хоёр дайн, колоничлолын нуралт бүгд өрийг тэглэх, хүчингүй болгох хүслээс үүдсэн тэмцлийн үр дүн байжээ.
Бидэнд ч өрийн түүх бий. Манжийн төр монгол руу хятад хүн орохыг хориглож байсан хоригоо Шинэ эргэлтийн бодлогоор цуцалсан 1905 оны шийдвэрийн дараа хятад наймаачид олноор ирж, бараа мөнгөний хомсдолтой монголчуудад зээлээр бараа өгөх болжээ. Өрийг их төлөв түүхий эдээр, малаар төлүүлнэ. Данжаадад Өрийн данс гэж чухал баримт бий. Тэнд хэн, хэзээ, юуг, ямар үнээр авсан, хэдий хэр хүүтэйгээр хэзээ эргүүлэн төлөхийг тэмдэглэнэ. Өрөө төлж дийлэхгүй болсон малчид, ардууд шилийн эрсийн тусламжтайгаар данжаадын өрийн дэвтрийг шатааж “өр тэглэдэг” арга ихэд дэлгэрсэнд данжаад өрийн бичгийг 2 хувь үйлдэн, нэг хувийг засаг захиргааны нэгж болох манж амбаны газар хадгалуулдаг аргад шилжсэн байна. Арга мухардсан мэт санагдаж байсан ч монголчууд 1911 онд Манж амбаныг нь хөөгөөд явуулчихъя гэдэг шийдэл олсон л байгаа юм. Тусгаар тогтночихвол хэн юугаа нэхэх билээ гэж.
Хожим Зөвлөлтийнхэн монголд их хэмжээгээр зээл өгч, шилжих рубль гэж виртуаль мөнгөөр өрийг тэмдэглэн хадгалдаг болсон. Тэд монголын мал болон газрын баялгийг өрөнд тооцож авч байсан ч маш багаар үнэлж байснаас монголчуудын дунд эгдүүцэл, эсэргүүцэл бий болж, хуримтлагдаж эхлэсэн юм. Их өр гэгдсэн энэ өр хуримтлагдсаар 10 тэрбум шилжих рубль болсон гэдэг нь тэр хавьцааны доллараар илэрхийлэгдэж байсан байдаг. 1990 оны Ардчилсан хувьсгалын нэг зорилго нь Их өрийг хүчингүй болгох байсан билээ. Энэ өрийг маш урт хугацаанд сунжруулсаар 2015 онд л эцэслэн шийдсэн юм.
Уул уурхайн эздийн хамгийн чухал нэг ажил нь цалин буух хооронд ажилчдын тосгонд зээлийн лангуу ажиллуулах байжээ. Цалин буух өдрийг хүлээж суух аваас бухимдал ихсэх, хурцдах аюултайг тооцсон хэрэг. Уурхайн эзэн эндээс 3 зүйл ашиг олж байж. Нэгт, цалингаа нэмүүлэх сэдэл үүсэхгүй. Урьдчилаад хэрэглэчихэж болоод байгаа юм чинь. Хоёрт, өртэй байхад тэд хаашаа ч явж чадахгүй хадагдана. Гуравт, өгсөн цалингаа зээл, өрөөр дамжуулан өсгөж авна. Яг энэ схем өнөөдөр Монголд ч хэрэгжиж байна.
Рио Тинто бидэнд дараагийн орлого хүртэлх хугацаанд зээл өгөөд биднийг хөдөлгөөнгүй болгож авсан. Одоо өгсөн мөнгөө хүүтэй нь нэхэн сануулах маягаар дараа дараагийн эсэргүүцлийг дарж байгаа. Энэ мэтээр өрийн дороос өндийлгөхгүй 50 жил болгох зуур хамаг алт, зэс ухагдаад, зөөгдөөд дуусна. Монголчууд амьсгаа авсан чинь ухсан нүхтэй л хоцорсон байна.
Мөнгө, өрийг эрх мэдэлтнүүдээр дамжуулан тараадаг, тэднээр өр төлөх дэглэмийг сахиулдаг.
Колоничлогчид нутгийн иргэдэд их мөнгө тарааж өрөнд оруулаад төлж дийлэхгүйд хүрмэгц өгөх ёстой татвартаа суутгадаг алтан аргатай байсан. Шинэ колончилогчид ч яг энэ аргыг Монголд тулгаж дөнгөсөн билээ. Баялгийн эзэн мөртлөө түүнийг олборлож байгаа гадны доншуучид өртэй болон үлдэх энэ схемийг Монголд гадныхны хатгалгаар нэвтрүүлсэн хүмүүсийн нэр ус бүгдэд тодорхой байгаа.
Энэ бол ХХ зуунд колоничлогчдоос зохиосон аугаа уран мэх. Зах зээлийн онолоор бол бид нэг талдаа чөлөөт иргэд. Хэний ч өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй. “Үл үзэгдэх гар” шунал биднийг чиглүүлж түүнийг зөв дагасан нь баялагт хүрнэ. Нөгөө талдаа төрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж юмаар бол бид хүссэн хүсээгүй өр төлөх үүрэгтэйгээр төрнө.
Төр-зах зээл гэсэн хоорондоо ямар ч хамааралгүй эсрэг тэсрэг хоёр зүйлийн хоорондох орон зайд хүмүүн тэлчилж, үйлдэж насыг барах учиртай гэнэ.
Эн бол худал тархи угаалт юм. Төр зах зээлийг үүсгэдэг, хөгжүүлдэг, чиглүүлдэг. Зах зээл төргүйгээр оршиж чадахгүй. Энэ хоёр нэгэнгүйгээрээ оршиж чадахгүй. Тийм болохоор үүссэн өр бол Төрийнх, төр тэрийг өөрөө зохицуулах эс чадвал тэглэх ёстой. Үгүй бол хувьсгал, тэмцэлд хөтлөнө. Иргэд нь өрийг төлж дийлэхээ болиход, төр нь төлүүлж чадахаа байхад хувьсгал гарах ба энэ нь өр тэглэснээр л намждаг. Октябрийн хувьсгал ч тийм зорилго агуулсан, Францын хувьсгал ч бас.
Тэгэхээр одоо монголчуудыг юу хүлээж байна вэ? Хариулт ойлгомжтой.
Б.Чойжилсүрэн:
Бондын өрийг төлөх хэд хэдэн хувилбар бий
2018 он гараад “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 161 сая ам.долларыг төлөх ёстой. Танай яамныхан бондын өр төлбөрийн асуудал дээр ямар менежмент барьж ажиллаж байгаа вэ?
Хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ одоохондоо нууцын төвшинд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Ерөнхий сайд ирэх онд төлөх бондын өр төлбөрийг бондоор төлөхөөс өөр аргагүй гэсэн. Харин танд хэд хэдэн хувилбар бий гэхээр түүнтэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү?
Миний хувьд бол хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ бондыг бондоор төлөх нь ч боломжит нэг хувилбар мөн.
Он гараад эхний ээлжийн өрөө төлөх хэмжээний гадаад валютын нөөц бүрдэж байгаа юу. Хэрэв бүрдэж байгаа бол нэг хувилбар нь энэ мөн үү?
Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкин дахь валютын нөөцийг 350-400 орчим сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ бид валютынхаа нөөцөөс гадаад өрөө төлчихвөл валютын ханшаа тогтоож чадахааргүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс энэ бол бондын өрийг төлөх хувилбарт багтахгүй байгаа гэсэн үг. Харин үүнээс гадна хэд хэдэн хувилбар байгаа.
Манай улсын гадаад өр төлбөрийн хэмжээ яг хэд хүрчихээд байгаа юм бэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өрийн хэмжээний тухай зөрүүтэй тоо хэлсэн. Аль нь зөв бэ?
Монгол Улсын өрийн хэмжээ хоёр янз шүү дээ. Тухайлбал, Засгийн газрын өрийн хэмжээ тусдаа. Харин нийт аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулаад тооцвол өөр тоо гарч байгаа юм. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 24 тэрбум гаруй ам.доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 23.8 орчим их наяд төгрөгтэй тэнцэж байна.
2018 онд Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлөхөөр байгаа вэ?
Ирэх онд Засгийн газрын зээлийн хүү, гэрээнд заасан бусад шимтгэл, хураамжийн төлбөрт нэг их наяд 208.7 тэрбум төлөх тооцоотой байгаа. Үүний 750.6 тэрбум нь гадаад, 530.1 тэрбум нь дотоод зээлийн хүү.
Ярилцсан С.ШИЙЛЭГТӨМӨР
Үндэстний ТОЙМ №338
DR. ADITYA
DR. ADITYA
belling tell sat
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITY
Dr. Aditya
DR. ADITY
DR GUS TEO
DR. ADITY
OYUN
DR. ADITY
DR. ADITY
DR. ADITYA
DR. ADITYA
DR. ADIT
DR DANIEL
DR DANIEL
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR WAYNE CURL
DR MAXWELL
Алі Алааэльдзін
Алі Алааэльдзін
DR MAXWELL
DR. PRADHAN
DR. PRADHAN
Dr.louis
DR. PRADHAN
DR. PRADHAN
DR. PRADHAN
LATEST NEWS
LATEST NEWS
Dr.louis
Dr Hinduja
DR ADITYA
MRS SONOA
DR PRADHAN
DR PRADHAN
ANI.
ANI.
ANI.
DR UROLOGIST
DR UROLOGIST
Rush Qin
Erdenbat
Зочин
DR Mcmahon hospital
DR Mcmahon hospital
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR GEORGE
DR GEORGE
DR GEORGE
DR MAXWELL
DR MAXWELL
Dr Sai
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR GEORGE
DR GEORGE
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
KEL CGHAMBERS
DR MAXWELL
DR UROLOGIST
DR UROLOGIST
DR MAXWELL
DR MAXWELL
DR GEORGE
DR GEORGE
DR GEORGE
DR MAXWELL
ESUIGEN
ESUIGEN
ESUIGEN
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR PRADHAN
DR PRADHAN
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
DR MAXWELL
Зочин
Dirk
Зочин
Dr. louis
margaret
Mr Desmond Lee
Mrs Lola Daniel
SKYLITE
Felix George
SARAH WILLIAMS
SARAH WILLIAMS
SARAH WILLIAMS
nn
Зочин
Зочин
ОТ
Зочин
Зочин
Зочин
хүзүү