1961 оны 7-р сар АНУ-ын New Haven хот Yale ийн их сургууль дээр Стенли Милграм гэх эрдэмтэн янз бүрийн мэргэжлийн янз бүрийн давхрагын хэсэг хүмүүсийг нэгэн сэтгэлзүйн туршилт судалгаанд оролцуулжээ. Эдгээр хүмүүс тун удахгуй тэдний амьдралд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй хүнд сорилтой тулгарна гэж огтоос мэдээгүй байсан. Тэднээс ямар ч гэмгүй хүнийг цахилгаан гүйдлээр цохиулахыг шаардана гэхдээ цахилгаан гүйдэлгүй хуурамч төхөөрөмж залгаад нэгэн жүжигчинг тогонд цохиулж буй мэт жүжиглүүлж байсан ч туршилтанд оролцлогчид тэр тухай хэлэлгүй туршилтанд оруулж. Туршилтыг нэгэн цагаан халаад өмссөн мэдээж Yale их сургуулийн профессор байрын олон таван үггүй сүрхий ухаантай царайтай хүн удирдаж зааварчлан явуулах болно тэр хүн мөн л урьдчилан бэлдсэн жүжигчин. Мөнөөх цагаан халадтай эрдэмтэн хийгдэх гэж буй туршилтанд орж ирсэн 2 хүнийг суулгаж байгаад тайлбарлана. Нэг нь асуулт асууна нөгөөх нь хариулна сугалаагаар хэн асуух хэн хариулахыг нь шийднэ мэдээж хариулт талд нөгөө бэлдсэн жүжигчнээ суулгана. Тус туршилтаар хүний суралцах явцад алдаа гаргасан үед нь хашраавал суралцагчийн чадамж сайжрах эсхийг судлаж тогтоох юм гэж тайлбарлан тус туршилтанд оролцсон хүнтэй шууд л гэрээ хийж 4.5 доллар төлөв. 

Ингээд туршилт эхлэнэ асуулт 4 хариулттай мэдээж нэг нь зөв хариулт хэрэв буруу хариулбал төхөөрөмж дээрх дараалалсан товчийг асуулт асууж байгаа хүн дарж хариулт өгч байгаа хүний тогоор цохиулна. Товчнууд нь шат дараатайгаар тогны хүчдэл ихсэн явах ба товч болгоны доор талбартай бага зэргийн хүчдэл, дунд зэргийн хүчдэл, өндөр хүчдэл, эрүүл мэндэд аюултай хүчдэл, сүүлийн хоёр товчны доор 450 вольт гэсэн ба х х х гэх тэмдэгтэй. Ингээд туршилтаа эхлэнэ асуулт асууна хариулна алдаа гарна тогоор цохиулна 75 вольт хүрхэд мөнөөх жүжигчин дуу алдана дахиад л алдана 105 вольтоор цохино жүжигчин илүү чанга ёолж дуу алдана. Мэдээж асуулт асууж тогоор цохиулж байгаа хүн нөгөө хүнээ өрөвдөж энэ туршилт хэзээ дуусхыг профессороос асууна. Профессор туршилт хэвийн үргэлжилж байгааг хэлж туршилтыг үргэлжлүүлэхийг шаардана. Туршилт цааш үргэлжилхийн хирээр асуулт асуугч сэтгэлзүйн хувьд хүнд дарамтанд орно. Асуултанд хариулагч өвдөлтөндөө бүр дуу тавьж эхлэнэ. Нөгөөх асуулт асууж байгаа хүн туршилтыг үргэлжлүүлхээс татгалзана гэвч профессор бүх юм хяналтанд байгааг хэлнэ нөгөө хүн чинь бага зэргийн л өвдөлт мэдрэхээс биш эрүүл мэндэд нь ямар ч аюулгүй гэж итгүүлнэ нөгөө хүн итгэнэ. Мэдээжийн цагаан халадтай Yale ийн их сургуулийн эрдэмтэн профессор байрын хүн байгаа юм чинь мэдэж байгаа биз гэж итгэнэ. Дараагийн хүчдэл цохих үед нөгөө жүжигчин маань энэ туршилтаа зогсоохыг шаардаж чарлана. Туршилтын яг энэ үед ихэнх оролцогчид буюу асуулт асуугч нар туршилтаа зогсоё гэж шаардаж эхлэнэ гэвч профессор энэ үед та туршилтаа үргэлжлэх ёстой таньд өөр гарц сонголт байхгуй гэж тулгана. Сонирхолтой нь ихэнх оролцогчид хэсэг маргаж байгаад нээрэээ л өөр сонголт алга гэж итгэн туршилтаа үргэжлүүлнэ. Мэдээж өөрөөс илүүухаантай байрын чухал царайтай эрдэмтэй тэгээд байгаа юм чинь гэж бодож байгаа бололтой. Нөгөө тогонд цохиулж байгаа хүн дараагийн хүчдэлд цохиулаад бүр таг дуугуй болно энэ үед нөгөө асуулт асууж байгаа хүн бүр сандарч босон харайж татгалзав Нөгөө хүнээ зүгээр эсхийг асуух боловч таг дуугай тэр үед профессор бүх харицлагыг би хүлээнэ та ямар ч асуулд орохгуй гэрээ хийсэн тул та сандрах хэрэггүй туршилтаа үргэжлүүл гэв энэ үед асуулт асуугч өөрийгөө зүгээр л даалгавар биелүүлэгч гэж зөвтгөөд бүх хариуцлага профессор дээр юм чинь гээд цааш 450 вольт хүртэл туршилтаа үргэлжлүүлж дуусна. Ингээд профессор туршилт дууссаныг хэлж нөгөө талаас тогонд цохиулж байсан хүн гарч ирэн энэ бүхэн ямар ч цахилгаан гүйдэл байгаагүй одоогий хэллэгээр пранк байсныг хэлхэд нөгөөх хүн баярлаж тайвширч тогонд цохиулсан хүнээ хэрхэн өрөвдөж байснаа хэлж өөрийгөө хэрхэн шаналж байснаа ярина. Туршилтын дараа Стенли Милграм өөрөө нөгөөх хүнээс хэн товчлуурыг дарж байсныг асууна мэдээж би гэв гэхдээ цагаан халадтай профессор бүх юм хяналтанд байна гэж намайг шахаа биздээ би бүр 195-210 вольт дээр болий гэж шаардсан шүү дээ гэв гэвч та үгэнд оролгүй гараад явж бас болох байсан шүү дээ гэв нөгөөх хүн хэлэх үггүй болж уймарч дээрх туршилтаар өөрийгөө гадны манипуляцд хэрхэн амархан автаж садист үйлдэл хийснээ ойлгосноо ярина. Тэд хэн нэгэн цагаан халад өмссөн ухаантай байрын хүний үгэнд орж түүнийг хариуцлагаа зөвхөн би хүлээнэ та ямар ч буруугүй гэж хэлсэнд бүрэн итгэн түүнд өөрийгөө удирдах абсолют эрх өгч нөгөө хүнийг үхэлд ч хүргэж болох байсныг ухаарснаа ярина мөн энэ туршилт тэдний амьдралдаа үзсэн хамгийн хэцүү бөгөөд хүнд сорилт байсан гэв. 

Милграм эрдэмтэн болон түүний багийнхан туршилт эхлэхийн өмнө нийт оролцогчдийн 3%-4% л 450 вольт хүргэх байх гэж таамаглаж байв. Гэтэл нийт оролцогчдын 3/2 нь 450 вольт хүртэл явж тэднийг гайхшруулав. Яг иймэрхүү туршилтыг өөр олон газар олон их сургуулиуд хийсэн ч үр дүн яг л ижил нийт оролцогчдын 65% 450 вольт хүргэж байв. Гэхдээ туршилтын явцад нөгөө цагаан халадтайхүн өрөөнөөс гарч өөр өрөөнөөс туршилтыг аудио байдлаар удирдхад тогоор цохигчийн дарамт эрс багасаж нийт орлцогчдын ердөө 20% л 450 вольт хүргэж байж. 

Туршилтын явцад цааш үргэлжлүүлхээс татгалзсан хүмүүстэй мөн л Милграм эрдэмтэн ярилцаж яагаад болих болсон шалтгааныг тодруулж асууна Тэдний хариултууд ч их сонирхол татна эхэндээ тэд яг л бусдын адил эрдэм шинжилгээний туршилтанд оролцох нь сонирхолтой санагдсан бага вольт дээр юу ч бодоогүй ч нөгөө хүн ёолоод эхлэхээр болий гэж хэлсэн гэтэл цагаан халадтай хүн шахаж таньд өөр сонголт байхгуй гэж хэлхэд нь эргэлзэж яагаад өөр сонголт байхгуй гэж энэ 4.5 доллараа буцааж өгөөд болих сонголт байна шд гэж хэлнэ. Гэрээн дээр заавал дуусгах ёстой гэдэг заалт ч байгаагүй тэдэнд хамгийн гол нь авторитар үүсгэгч цагаан халадтай хүнээс хамааралгүй бие даасан гэж хэлхэд нөгөө цагаан халадтай хүний дарамт үүсгэж байсан үг ярианууд шууд хүчээ алдаж нөгөө хүмүүс өрөөнөөс шууд л гарч явна. Милграм эдгээр татгалзсан хүмүүсийг судалж үзхэд ялгаагүй л янз бүрийн хүмүүс байж мэргэжил боловсрол ч юмуу хөрөнгө чинээ гарал үүсэл үүнд ямар ч хамааралгүй байж. Тэд харин асуудлыг өөр өнцөгөөс харж автоматаар хэн нэгнээр удирдуулалгүй -Ингэхэд энэ цагаа халаадтай тушаагаад байгаа нөхөр ер нь хэн билээ огтоос танихгуй нэг хүн надаас илүү их мэдээд байгаа дүр үзүүлээд байгаад би яагаад итгэх ёстой гэж тэр удирдлага эрх мэдлийг өөрийн мэт ашиглаж байгаа ч хэзээ хаана зогсохоо би өөрөө мэднэ гэж шийдсэн байгаа юм. Мөн туршилтын өрөөнд тогоор цохиулагчийн хажууд нь өөр нэг жүжигчин суулгаад түүний туршилтыг зогсоох саналыг дэмжиж цагаан халаадтай хүний эсрэг хамт зогсооход туршилтыг ихэнх нь зогсоож байв.

Авторитарын эсрэг явах нь дээрх туршилтан дээр ч хэцүү байгаа нь харагдаж байна. Цагаан халадтай хүний үгэнд орж байхдаа туршилтанд оролцогчид маш их стресдэж цухалдаж байсан ч үг дарамтнаас нь зөрж туршилтаа зогсоонгуут стресс цухал нь огцом буурч байв. Авторитар удирдлаганд захирагдах нь амархан ч эсрэг зогсож удирдлагын эсрэг байсны шагнал нь илүү байгааг туршилт бас харуулжээ. 

Бидэнд нэг цагаан халаадтай хүн ойрын үед дахин дахин нэг цахилгаантай холбоотой өргөтгөл билүү гэж нэг юм шахаж шаардаад байгаа билүү тэр цагаан халаадтай хүн бас бидэнд өөр гарц байхгуй гэж хэлээд байлуу яалаа