Эрих Мария Ремаркийн классик болсон зохиолоор гурав дахь удаагаа (1930,1979) хийгдэж саяхан нээлтээ хийсэн “All quiet on the western front” кино Netflix дээр орсон байгааг та бүхэн нэг үзээрэй. 

Энэ кино сая сая эгэл жирийн хүмүүсийн амьдралыг  цус нулимсанд хутгаж байгаа дайны аймшигт уур амьсгалыг үнэхээр дэндүү сайн мэдрэгдхээр хийж дээрээс нь Украйнд одоо өрнөж буй дайн яах аргагүй санаанд бууна. Утга учиргүй дайн, аллага ,үхэл, хагацал, цус, нулимас энэ бүхнийг өдөөн эхлүүлэгч нь хэдхэн жил хорвоогийн тоосыг хөдөлгөж яваад үрчийж хөгшрөөд үхэх өчүүхэн нэг муу новш. Кино нь дээр бол халзан толгойтой генерал Фридрихс. Дайныг зогсоох нь аугаа Герман улсын сүйрэл болно гэж үзэх ба хувийнх нь гялалзсан цэргийн түүхэн замналд саад тотгор гэж үзэх тэр олон цэргийн амь насыг ялааны амины чинээ үл тоон үхэл руу тууж байгаа нь яах аргагүй хойд хөршийн царь путинг санагдуулана.(Генерал Фридрихс бодит дүр бол биш гэхдээ 1-р дайны үед Германы дайны удирдагч нар дотор Фридрихс шиг 5-6 генерал бол байсан гэж  Ремарк тэмдэглэгдэн үлдээж) Одоо энэ хүртэл уншсан манай эх оронч орос путинг дэмжигч нар бөөн хараалаа доор бичих биз. Киноогоо үз бодол чинь багахан ч гэсэн өөрчлөлт орж юуны магад. Эрих Мария Ремарк 1928 онд энэ зохиолыг бичсэн бөгөөд өөрөө дэлхийн 1-р дайнд энэ киноны үйл явдал болж байгаа хойд фронт дээр байлдаж бөмбөгний дэлбэрэлтэнд өртөн шархдаж явсан хүн учир дайны аймшгийг нүдэнд харагдтал бичсэн байна. Эцэст нь манайд путин шиг чанга гар хүсэгчид маш олон байдаг да тэр хүмүүс оросын реппер артист Noize MC гийн чанга гар путины тухай хэлсэн үгийг дамжуулья 

“Нэг чанга гар улсын толгойд гарч ирээд улс орныг эмх цэгцэнд оруулбал бидний амьдрал сайхан болж улс орон чинь сайхан болчих юм шиг санагдаж байна уу? Надад ч гэсэн тэгж санагддаг байсан. Яг үнэндээ тэр тав тух чинь маш хурдан алга болоод нөгөөх чинь чанга гараараа биднийг та нарыг маш хүчтэйгээр боомилох болно” Noize Mc


За кино руугаа эргээд орьё 


Жан И Моу хоёр гоё кино хийжээ эхнийх нь 2020 онд хийгдсэн “One second” И Моугийн киног үзэж жаргадаг хүмүүсийг бол бас л жаргаахаар кино болсон байна. 2020 оны Берлины кино фестивальд оролцох байсныг нь Бээжингээс цензүүрдэж болиулж бариад л байсан. Киноны үйл явдал Хятадын соёлын хувьсгалын үед болох ба шоронгоос оргосон эр киноны хальс хулгай хийсэн охин хоёрын тухай гарна. Яах гэж тэр хоёр кино хальсны хойноос тэгтлээ хөөцөлдөөд байгаа нь тус тусдаа шалтгаантай за тэгээд үз гоё кино



Дараагийнх нь 2022 онд И Моу хамтран найруулагчаар ажилласан “Sniper”

Эхэндээ ч Хятад дайнтай кино тэгээд Хятад снайпер дурангүй буугаар Америк снайперуудыг алаал панаалтай панаалтай гээл үзлээ. Киноны хийцлэл дүрслэл дуу нтр бол ярих юмгүй агуулга зохиол ч гэсэн эхлүүлсэн бол нүд салгалгүй үзээд дуусдаг да яг л тийм гэхдээ л паналтай санагдаад викидлээ тэгсэн яалтгүй Солонгосын дайнаар тодорсон Жан Таофан гээд нэг нөхрийн тухай мэдээлэл бол байнаа овоо хэдэн амеркийг дурангүй овоо хараагаараа шагайж буудаад цааш нь харуулсан бололтой бодит хүн байж. За тэгээд И Моу угаасаа муу кино хийх биш дээ та нар үзээрэй.

                                                           Жан Таофан