Зар: 

Хуримын даашинз зарна. Размер 44, 46, 48, 50, 52, 54... Цаашид хүлээж чадахгүй нь.

***

Эрэгтэй нь: 

-Чи надад үнэнч байх уу? 

Эмэгтэй нь: 

-Чи намайг ганцаараа барах уу?

***

-Чи гоо сайхнаас ирэв үү?
-Тийм, яасан? (аальгүй харав)
-Аан, зүгээр л. Хаалттай байсан юм уу?

***

-Шөнө болтол хаагуур тэнэв?
-Хайр аа, ажил дээр суугаад
-Битий худлаа ярь
-За, худал хэлэхээ больё. Новш оо, ажил дээр суугаад.

***

-Нөхрөө араар нь тавьчихсан
-Хайр сэтгэлээр үү, мөнгөөр үү?
-Сэтгэлээрээ л юм даа. Одоо цагт 100 долларыг ямар мөнгө гэх вэ дээ!

***

Англи хэлийг баялаг л гэдэг, гэтэл:

Ногоон ногоо нь ногоог ногооруулна.- Green green green green.

***

Бид далайд загас шиг сэлж сурсан, тэнгэрт шувуу шиг нисэж сурсан. Одоо газар дээр хүн шиг амьдарч сурах хэрэгтэй байна.

***

Сайхан хүүхэнтэй үлээдэг матраасан дээр байх нь, үлээдэг хүүхэнтэй сайхан матраасан дээр байснаас дээр

***

Хийх юмаа маргааш болтол бүү хойшлуул. Нөгөөдөр болтол хойшлуул. Тэгвэл та 2 өдөр чөлөөтэй болно. 

***

-Намхан хүн яагаад өндөр хүн сонирхдог вэ? 

-Өө, тэгээд л, хааяа чийдэн солих, өндрөөс юм авах гээд хэрэг гарна шүү дээ

***

Уг нь тэр цоо эрүүл байх шахсан, даанч тэр эмчид тэрбумтан гэдгээ хэлчихсэн.

***

Тэгээд чи үлдсэн 57 минутанд нь юу хийдэг юм, биеээ үнэлэгчтэй?

***

Бүсгүй:

-Харанхуй гудамжинд араас хүн дагах шиг, эргээд хартал бөх байрын залуу байна, би ч гүйлээ... арай хийж гүйцэж авсан шүүтэр залууг.

***

Мэдээгээр гарч буй юмыг амьдаар нь нэг үзсэнээс ТВ-ээр 100 үзсэн нь дээр.

***

Бүсгүй:

Үгүй л гэсэн бол үгүй, наадхаа сугалж ав!

***

Гитараа харахаар анхны найз охиноо санадаг юм: яг л ийм тааль, урт хүзүү, жижигхэн толгой... бигүүжтэй.

***

Ганц бие эрчүүд ёстой азгүй: 

эхнэрээсээ салах мөчийн тэр их кайфыг хэзээ ч мэдрэхгүй.

***

Хэт их баяжих тусам хүн мөнгөний боол болдог гэх юм. Мөнгөнд боолчлуулж дарлуулах юмсан.

***

-Эхнээр, орой зочид ирнэ хоол унд бэлдээрэй!
-Байн байн ирээд байхуйц хоол хийх үү, дахин хэзээ ч ирэхээргүй болгох хоол хийх юм уу?

***

Шүхрээр үсрэхийнхээ өмнө зааварлагчаас: 

-Шүхэр нээгдэхгүй бол яах вэ?
-Гараа хурдан хурдан дэвнэ дээ...гэж хошигноод өнгөрч.

Нилээд хугацaаны дараа онгоцны цонхны цаана:

-Одоо яах ёстой вэ?

***

Казак айл: 

-Миний хүү, одоо хүнтэй суух цаг болсон. Айгүль ямар вэ, эсвэл Эрке?
-Үгүй би Доржтой сууна
-Юугсэн үг вэ! Тэр чинь халх!

***

Нэг охин хорихын хажуугаар гарч явтал хашааны завсраар: 

-Хөөе охион, 2021 оны 9 сарын 8-нд орой завтай юу?

***

Зөвхөн Оюу Толгойн гадаад мэргэжилтнүүдийн цалинг 1 дахин нэмэхэд НИЙТ Монгол улсын дундаж цалин 20% нэмэгдэх тооцоо гарчээ.

***

-Манай ресторан таны яг гэртээ иддэг шиг хоолоор үйлчилнэ 

-За тэгвэл нэг бэлэн гоймон хатсан атар талхны захтай авъя!

***

Уур уцаар, өвдөлт, нулимс, хайр сэтгэлийг ч тэвчиж болдог. Энэ муу инээдийг л барьж чадахгүй юм аа, новш гэж.

***

Байр цахилгааны төлбөр нэмэгдээд ирсэн чинь люкс пентхаузд амьдарч байгаа юм шиг сайхан санагдаад явчихлаа.

***

Цэрэг татлагын гадаа бүсгүй нулимстай зогсоно: 

-Яасан найз залууг чинь цэрэгт татчихсан уу?
-Тийм, гурвууланг нь

***

Зэвсэглэсэн дээрэмчинг гэрт нь барихаар 2 цагдаа очив: 

-Чи эхлээд ор, дараа нь би чиний өшөөг авна

***

Нүдний хараа шалгаж байна: 

-Хамгийн доодхи мөрийг харж байга уу?
-Харж байна "Сүхбаатарын хэвлэх үйлдвэр 5000 хувь хэвлэв"